turuue wrote:Seikoni wrote:Чи тэгж хэлээгүй ч чинийхээс тэгж харагдаж байна л даа. Гоол оруулж байгаа нь өөрөө нөлөөгүй юм гэсэн дүгнэлт рүү чиний тайлбар чинь хандаад байна шүү дээ. Бусдаасаа бага үүрэг гүйцэтгэдэг, ерөөсөө энэ топ 3-т ч орохгүй гэж хэлсэн. Ер нь яагаад шилдэг гэдгийг гайхдаг гэсэн. Тэгээд үр дүнд нь Чиний шилдэг гэдэг ойлголтыг мэдэж авлаа. Тэрүүгээр шилдэг биш гэж байна. Тэгтэл өөрөө энэ олон гоол оруулж байгаа нь чиний тайлбараар гоол бол зүгээр л нэг үзүүлэлт олон үзүүлэлтийн нэг гэж. Тэгтэл энэ олон гоолыг хүн бүр оруулдаг бил үү, ер нь хөлбөмбөгийн гол зорилго юу юм бэ гэж эксистенцаль асуулт асуухад хүргэж байна шд. Гэтэл чиний үзэж байгаа энэ чинь яг универсаль шалгуур мөн үү гэхээр өөр хэн нэг нь санал зөрөх байх.
Би яагаад шилдэг гэдгийг нь гайхдаг. Тэглээ гээд тэр нь гоол оруулах огт хэрэггүй гэсэн үг үү? Арай тэгж хэлээгүй байх аа. Гоол оруулах бараг хамгийн чухал чанар байх, гэхдээ хүнд толгой чухал гээд гар, хөл, дотор эрхтэн хэрэггүй гэсэн үг биш.
Роналду бүх цаг үеийн шилдгүүдийн нэг ч гэж яригдах эрхтэй, тэглээ гээд өнгөрсөн улирал шилдэг байсан гэсэн үг биш.
Чиний үзэл бодол универсаль үнэлэмж мөн үү гэдэг асуултанд түүхэнд гарсан бүх мундаг философичид унах байх аа, хэхэ.
Хөлбөмбөгт нөгөө багаасаа олныг оруулах гэж л тоглодог, үүний тулд аль болох багыг алдаж, олныг оруулах хэрэгтэй. Гоол орох процесс нь өөрөө бидний энд ярилцаад байгаа олон үүргүүдийн цогц юм. Гоол оруулж өөр дээрээ бичүүлж байгаа тоглогч зарим үед ихэнх үүргийг өөрөө гүйцэтгэсэн байдаг бол зарим үед багахан талд нь оролцож, гоолын ихэн тал өмнө нь бүтчихсэн байдаг. Ө.х зарим тохиолдолд гоол оруулсан довтлогчид илүү үүрэг гүйцэтгэсэн байдаг бол зарим үед илүү суурь үүргийн тоглогчид өөрийн нэр дээр гоол бичүүлээгүй ч илүү чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Гоол орох процесст эцсийн төгсгөл хийхээс гадна маш олон чадварууд нөлөөлдөг, тийм ч учраас хөлбөмбөг хөгжлийнхөө явцад олон хүн судалж, тоглоод олон янзын үүргийн хуваарь гаргаж загварчлагдсан. Довтлогч, хагас, хамгаалагч гм. Эдгээр нь ч дотроо төрөл бүрийн ялгаатай үүрэг хүлээдэг. Хэрвээ эцсийн хүрэлт л чухал байсан бол ерөнхий процессоо дэмждэг тоглогчдоо цөөлөөд илүү олон поачэр тоглуулах байсан гэж боддог.