Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby zigo » Tue Nov 22, 2016 2:49 pm

ingehed ronii yamar dive yariad bgaan bol?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 3:20 pm

[quote="Seikoni"]/quote]

Тэгвэл таныхаар гоолын тоо нь л шилдгийг тодруулах ёстой юм уу?

Роналду бол цэвэр поачэр, харин бусад нь гоолын хажуугаар хавьгүй олон талаар багтаа туслаад байна л гээд байна шүү дээ. Жишээ нь жилд 91 гоол оруулдаг Мэссигээс одоогийн Мэсси нь илүү бөгөөд багт хэрэгтэй нь тод харагддаг. Суарес Мэссигээс олон гоол оруулж байгаа ч хэн нь илүү чухал, нөлөөтэй тоглогч гэдэг нь тод харагддаг. Гоолын тоо ярьвал Роналду 12 оныхтойгоо ойролцоо л харагдана. Харин яг чанарыг нь харвал тоглолтонд үзүүлэх нөлөө нь илт буурсан. Үүнийг анзаарахад заавал эксперт байх шаардлагагүй. Зүгээр тоглолтыг нь үзэхэд л илт мэдэгддэг.

10 Шнайдэр, 13 онд Рибэри авах ёстой гэдэгтэй би хэзээ ч санал нийлж байгаагүй. Хувийн шагнал багийнхаас ялгаатай нь хувийн гүйцэтгэл голлож харах учиртай.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 3:22 pm

J@x wrote:Үеийн үед адуу мал шиг зүтгэдэг күленүүд байх юм аа. Ийм юман дээр ч маргах гэж. Модричтой Хорват нь Еврод түрүүлэхгүй яасан юм.
Хэтэрхий гүн, бусдаас ялгарах гэж хичээгээд сүүлдээ бүр адуурчих юм. Гоолын тоо, цомыг нь харчаач дээ.

Та минь гахай нохойгоо дуудалцах гэсэн бол өөр хүн олбол дээргүй юу?

Жилийн турш хангалттай олон зүйл үзэж харснаа харьцуулаад дүгнээд хэллэ. Та санаа оноо зөрж байвал яагаад ийгээд гэдгээ тодруулаад хэлж болно ш дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Nova » Tue Nov 22, 2016 3:33 pm

Рон Баллон дор авах эрхтэй.
Өөр зүйл байхгүй.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 3:39 pm

БдО, шилдэг тоглогч хоёр арай өөр утгатай л байх шиг байгаа юм даа.

Роналдугийн тоглолтыг үзээд аргагүй дэлхийн шилдэг юм байна гэж бодогддог уу?
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 3:42 pm

Барнаба wrote:
Тэхээр ер нь юмс ургэлж шударга унэлэгддэггуй шиг энэ жил Рон ургэлж лаг байж чадаагуй ч авсан цомоороо шилдэг болох нь ойлгомжтой л доо. Месси хуртэл 2 удаа бараг зугээр л Месси лаг гэсэн имижээрээ шилдэг авсан шуу дээ. Рон бас нэг удаа Рибери-г хулхидсан.


Мэсси хоёр удаа хэн хэнийг хулхидсан бэ? Бас Роналду ч Рибэригээс хамаагүй илүү байсан л гэж боддог ш дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Funky » Tue Nov 22, 2016 3:42 pm

Рон Баллон дор авах эрхтэй.
Өөр зүйл байхгүй.
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Saiza » Tue Nov 22, 2016 3:43 pm

Чи тэр жил Шнэйдэр авах ёсгүй бсан гэж боддог уу?
Чиний яриад байгаа тэр багт үзүүлэх нөлөө нтр-ийг яривал бүр хангалттай авахаар бсан даа.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Цоомоо » Tue Nov 22, 2016 3:53 pm

Тэр жил ч Дэлхийн аварга болсон гэдгээрээ Чави, Иньеста л гэж бодож байлаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 3:58 pm

Saiza wrote:Чи тэр жил Шнэйдэр авах ёсгүй бсан гэж боддог уу?
Чиний яриад байгаа тэр багт үзүүлэх нөлөө нтр-ийг яривал бүр хангалттай авахаар бсан даа.

Авах ёсгүй байсан гэж боддог. Үзүүлж байсан тоглолтоороо Мэсси, Чави хоёр тасархай байсан ш дээ. Чавиг авчих болов уу гэж бодож байсан.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Барнаба » Tue Nov 22, 2016 4:14 pm

10 онд Иниеста гэж агуу тоглогч авах байсан юм. Оны шилдэг, баллонДор зэрэг нь хувийн шагнал ч холбомбог оороо багийн тоглолт учир багийн амжилт, том тэмцээн зэргийг хувийн узуулэлтээс нь илуу тавих хэрэгтэй гэж боддог.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Наагий » Tue Nov 22, 2016 4:25 pm

crusader wrote:
Saiza wrote:Аан бас тэр дээр Рон бас л дайвдаа юу гэж Барсагын фэн хэлэхээр ямар муухай харагддаг юм бээ. Дайв хөлбөмбөгийн нэг хэсэг гэдгийг багийнхаа тоглолтоос утгаараа мэдэрмээр юм уг нь.

:eek: дайвдах, жүжиглэхийг утгаар нь хийдэг багийн фанат тэгэж хэлэхээр их онцгүй харагддаг юм байна

:eek:
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 4:28 pm

10 онд бол Мэсси, Чави хоёр хоёулаа Иньестагаас илүү байсаан.

Миний хувьд хувийн шагналд хамгийн чухал нь хувийн гүйцэтгэл. Багийн амжилт туйлын хэмжүүр биш, харин тодорхой нөлөө үзүүлэх хүчин зүйл.

За зөвхөн цом гээд бодъё л доо. Тэгэхэд Роналдуг Пэпэгээс илүү гаргах зүйл нь вэ?
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Барнаба » Tue Nov 22, 2016 6:00 pm

Зовхон цом гээгуй шуу дээ, багийн амжилтыг тулхуу харах хэрэгтэй гэсэн. Зовхон хувийн стат гээд байгаа, уул нь тэр хувийн статыг чинь шагнадаг зуйл байдаг, тэр нь лиг-н мэргэн бууч, европын алтан шаахай гэх мэтээр зовхон стат харж огдог шагнал байна.

Жишээ нь сагсыг аваад узье л дээ, стат харж огдог шагнал нь бас тусдаа байна, улирлын онооны лидер, самбарын, хаалтын, дамжуулалтын гэх мэт шагнал байх жишээтэй. Тэгтэл улирлын мвп гэхээр ямар шалгуур тавьдаг билээ, 1-т багийн амжилт, 2-т хувийн стат хараад дугнэдэг. Холбомбогт энэ 2 шалгуур яг адил.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Tue Nov 22, 2016 6:24 pm

turuue wrote:
Seikoni wrote:/quote]


Олон гоол оруулж байгаагаар Роноос өөр хэн илүү байна вэ? Хэнтэй тэрбээр өрсөлдсөн бэ Мэсси л байсан сүүлийн 5-6 жил. Сүүлийн жил Суарэз л байна. Гоол оруулж байгаа нь нөлөө биш гэж үү тэгвэл? Гоол эргээд чанар биш ээ гэж ер нь хэн хэлээд байгаа юм? Гоол ер нь багт үзүүлэх нөлөөнөөс хасагдана гэж хэн томъёолсон юм? Заавал утга зүйн маргаан хийх гэсэн юм биш шүү. Гэхдээ чиний миний яриад шилдэг гээд байгаа энэ зүйл чинь бүгдээрээ хувь хуний сайн муу сайхан муухай гэдгийн хэмжүүрээр л гарч ирж болж таарч байгаа биз дээ. Чинийхээр бол багт үзүүлэх нөлөө гэж базаж байгаад Рон яавч шилдэг биш болчихоор байна. Тэгтэл яг чи Снайдер, Рибери дээр хэлсэн байна. Багаас гадна хувийн гүйцэтгэл гэж. Хувийн гүйцэтгэлээр Рон гоолоор давуу талтай байна. Огт дутсан юм алга. Тэгтэл огт шилдэг биш гээд байхаар би бас гайхчихлаа.
Тэгээд би нэг асуултаа дахиад асууя. Бид эксперт биш, дүгнэлт өгөх хэмжээний хүмүүс биш байхад энгийн юмыг хараад байхад энэ мэргэжлийнхэн яагаад жил болгон өгөөд байдаг юм бэ? Ронд. Hype юм уу юу юм бэ? Тэр жил Рибери хамгийн мундаг улиралдаа гэхэд бүр 3-т ч орж чадаагүй шүү дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 6:53 pm

@barnaba
Хувь тоглогчийн зүгээс хамгийн их хувь нэмэр оруулсан тоглогчийг л шилдэг тоглогч гэнэ биз дээ? Хэрвээ мөрөөдлийн багаа босгож байгаа бол хэнээр нь багийн цөм хийгээд багаа тойруулж босгох вэ? Тоглолтыг нь үзэхэд хэн хувийн зүгээс хамгийн их эерэг нөлөө үзүүлж байна вэ?
Энэ шагналууд ч стат гэхээсээ дан гоолын тоо биз дээ...

За, жишээ нь, Евро, СЛ-ийн финалд хожигдсон гэж үзье л дээ. Энэ тохиолдолд Роналдугийн энэ жилийн гүйцэтгэл, тоглолтын чанар юу ч өөрчлөгдөхгүй. Ө.х энэ нь Роналдуг илүү сайн эсвэл муу тоглогч болгохгүй. Гэлээ гээд хүмүүсийн хандлага их л өөрчлөгдөх байх. Үнэхээр үзүүлсэн тоглолтыг нь шилдэг гэж үнэлж байгаа бол энэ тохиолдолд ч шилдэг гэж үнэлэгдсэн хэвээр байх учиртай. 2008 оны Роналду, 15 оны Мэсси нар СЛ финалд хожигдсон байсан ч шилдэг тоглогч гэгдэх эрхтэй, яагаад гэвэл үзүүлсэн тоглолт бусдаас илүү байсан.

Хувь тоглолтын хувьд лав Роналдугаас илүү хэд хэдэн тоглогчид бий. Харин Роналду багийн амжилтын хувьд илүү. Хүн болгон өөрийн үзэж харснаараа дүгнээд хувийн гүйцэтгэл, багийн амжилтыг нь жинлээд тус тусын хариу гаргаж байгаа байх. Тоглогчдыг харьцуулахад гүйцэтгэдэг үүрэг, багийн тактик болоод хамтрагчид ялгаатайгаас шалтгаалж хүндрэлтэй байдаг. Нэг нь нөгөөгөөсөө илүү гээд бат хэлчхэж болохгүй үед багийн амжилт чухал үүрэг гүйцэтгэдэг, яагаад гэвэл энэ нь маш тодорхой бөгөөд хэмжиж болохоуйц зүйл. Харин нэг нь тодорхой илүү харагдаж байгаа үед багийн амжилтаас эс шалтгаалж тэрийг нь л илүү тоглогч гэх учиртай. 14 оны Суарес, 15 оны Коста хоёр хувийн шагналд өрсөлдлөө гэж бодоход Суарес л авах ёстой, яагаад гэвэл тэр тодорхой илүү тоглогч байсан. Багийн амжилтаар Коста урд нь гишгэмээргүй санагдана.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Nobun@g@ » Tue Nov 22, 2016 7:04 pm

turuue wrote:
J@x wrote:Үеийн үед адуу мал шиг зүтгэдэг күленүүд байх юм аа. Ийм юман дээр ч маргах гэж. Модричтой Хорват нь Еврод түрүүлэхгүй яасан юм.
Хэтэрхий гүн, бусдаас ялгарах гэж хичээгээд сүүлдээ бүр адуурчих юм. Гоолын тоо, цомыг нь харчаач дээ.

Та минь гахай нохойгоо дуудалцах гэсэн бол өөр хүн олбол дээргүй юу?

Жилийн турш хангалттай олон зүйл үзэж харснаа харьцуулаад дүгнээд хэллэ. Та санаа оноо зөрж байвал яагаад ийгээд гэдгээ тодруулаад хэлж болно ш дээ.


Хаха адуу шиг зүтгэдэг гэсэн гахай нохой гэж дуудлаа болоод явчдаг...ер нь энэ нөхөр эрүүл үү

За тэгээд шилдэгийг тодруулах хүмүүс нь тодруулаад үр дүнг нь сонсоцгооё л доо
Мань мэтээсээ л дутахгүй хөлбөмбөгийн мэдлэгтэй хүмүүс тодруулдаг байлгүй дээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Nobun@g@ » Tue Nov 22, 2016 7:13 pm

За миний бодоход фанат болон дасгалжуулагч, бусад шаардлагатай санал асуулгаар шилдэгүүдийг тодруулдаг...
Яагаад?

Барнабагийн хэлтснээр 1т багийн амжилтыг л оруулж дүгнэдэг.
Гэхдээ 2т тухайн багийн лидер шилдэг үүрэг гүйцэтгэгч тоглогчийг харж дүгнэдэг.
Үүнд ямар нэгэн стат нтр бол нэг их чухалчилдаггүй санагддаг. Энэ нь БДор, Шилдэг тоглогч аль алинд...
Тийм болохоор фанат, дасгалжуулагчдын саналыг авдаг. Тэд өөрсдөд нь илүү сэтгэгдэл үлдээсэн тоглогчийг сонгодог...
Гэхдээ хүмүүс мэдээж шилдэг тоглогч хэн бэ гэсэн санал асуулгад хариулт өгөхдөө энэ жилийн гол томоохон ямар тэмцээн боллоо,
топ лигүүд болон тухайн лигүүдэд ямар баг амжилт үзүүлж, ямар тоглогч гоц байлаа гэдгээр сонгох байлгүй дээ...

Хэрвээ зөвхөн гоолын тоо, эсвэл стат гээд хөөвөл Голландын лиг ч байдаг юм уу, эсвэл Английн лигийн топ буудагч
яагаад гарахгүй вэ гээд байж л байна... Яагаад сүүлийн жилүүдэд зөвхөн Реал, Барса гээд байна гэхээр багийн амжилтаас гадна
тухайн хувь тоглогчдын бусдын анхаарлын төвд байх чанар байгаа л байх...

Жишээ нь, Шнейдер гэхэд баг нь мундаг байсан, өөрөө ч стат сайн байсан ч Месси илүү сэтгэгдэл үлдээсэн болоод авсан байх.
Шнейдер хэрвээ мундаг лидер, эсвэл ширүүн характертай эсвэл нэлээд од байсан бол, баг нь сайн сурталчилж байсан бол авах л байсан байх...
Харин 10 онд бол уг нь хүн бүр Иньестаг ярьж байсан л даа уг нь... Гэхдээ саналаа арай өөр өгсөн байх...
Месси мангар олон гоол оруулаад шилдэг авдаг нь, гоолын тоондоо бус тэгж олон гоол оруулчлаа гээд хэвлэлээр шуугиад л авсан байх...

Харин энэ жилийн хувьд Роналдо авах нь зөв байлгүй яахав...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 7:18 pm

Seikoni wrote:
Олон гоол оруулж байгаагаар Роноос өөр хэн илүү байна вэ? Хэнтэй тэрбээр өрсөлдсөн бэ Мэсси л байсан сүүлийн 5-6 жил. Сүүлийн жил Суарэз л байна. Гоол оруулж байгаа нь нөлөө биш гэж үү тэгвэл? Гоол эргээд чанар биш ээ гэж ер нь хэн хэлээд байгаа юм? Гоол ер нь багт үзүүлэх нөлөөнөөс хасагдана гэж хэн томъёолсон юм? Заавал утга зүйн маргаан хийх гэсэн юм биш шүү. Гэхдээ чиний миний яриад шилдэг гээд байгаа энэ зүйл чинь бүгдээрээ хувь хуний сайн муу сайхан муухай гэдгийн хэмжүүрээр л гарч ирж болж таарч байгаа биз дээ. Чинийхээр бол багт үзүүлэх нөлөө гэж базаж байгаад Рон яавч шилдэг биш болчихоор байна. Тэгтэл яг чи Снайдер, Рибери дээр хэлсэн байна. Багаас гадна хувийн гүйцэтгэл гэж. Хувийн гүйцэтгэлээр Рон гоолоор давуу талтай байна. Огт дутсан юм алга. Тэгтэл огт шилдэг биш гээд байхаар би бас гайхчихлаа.
Тэгээд би нэг асуултаа дахиад асууя. Бид эксперт биш, дүгнэлт өгөх хэмжээний хүмүүс биш байхад энгийн юмыг хараад байхад энэ мэргэжлийнхэн яагаад жил болгон өгөөд байдаг юм бэ? Ронд. Hype юм уу юу юм бэ? Тэр жил Рибери хамгийн мундаг улиралдаа гэхэд бүр 3-т ч орж чадаагүй шүү дээ.


Гоол оруулах нь нөлөө биш гэж хэлээгүй. (Ер нь тэгж хаана хэлсэн байна? Дээр бичсэн болгондоо шахуу дурдсан ш дээ.) Харин нийт үзүүлж буй нөлөө нь бусдаасаа бага гээд байгаа хэрэг. Мэсси, Суарес хоёр гоолоо ч оруулж байна, өөр нэмэлт олон талаар тусалж байна. Жишээ нь, Мэсси дундаж байрлалын хувьд Роналдугаас олон метрийн ард тоглож өөр нэмэлт үүргүүд давхар гүйцэтгэж байгаа ч адил түвшинд гоолдсоор байна, хувийн чадвар голлосон гоолууд ч хамаагүй олон.

Одоогийн Мэсси 91 гоол оруулдаг үеэсээ илүү, одоогийн Роналду 2012 оныхтойгоо гоолын тооны хувьд адил ч чанарын хувьд доошилсон гэдэгтэй маргах хүн байхгүй байлгүй дээ. Ө.х гоолын тоо чухал ч анхааралтай хандахгүй бол буруу дүгнэлт рүү хөтөлж болохоор эд.

Одоогийн санал хураах системд олон хүн сэтгэл дундуур байдаг, манай форумд ч байдаг л байх. Яг чанар гэхээсээ паблисти илүү нөлөөлөөд байдаг. Сэтгүүлчид гэхэд манай Балжинням тайлбарлагч шиг олон хүн санал өгч байгаа. Жишээ нь сая гоол.ком санал хураахад нэг сэтгүүлч Мэссиг 11т бичсэн байсан. Энэ хүн өмнө нь "Барса дахиад хэдэн жилдээ СЛ, Лиг авахгүй, баяртай" гэж бичиж байсан. Тэр жил нь манайх требль хийгээд, дараа нь лиг авсан. Гоол.ком тэр нийтлэлийг нь устгасан байсан. Энэ хэрийн аль нэг тоглогч, багт хэт дуртай, эсвэл хэт дургүй үзэл бодол их нөлөөлж байгаа санагддаг.

Мөн Нэймар эдр гээд Барсатай холбоотой санал өгдөг тоглогчид бүгд л Мэссиг яаж ч муу тоглосон санал өгөх биз. Санал хураах систем нь хэвээрээ байвал Мэсси хөгшрөөд муудлаа гэхэд өөрөөсөө сайн байгаа тоглогчдоос ч олон санал аваад л байна байх.

Нэмээд санал хураах процессийн талаар гомдлууд их байдаг. Өнгөрсөн жил манай монголын шигшээгийн ахлагч лав өөрөө саналаа өгөөгүй, өмнөөс нь хэн нэг нь өгчхөж гэж фб дээр бичсэн байсан санагдана. Мөн Моу бас нэг удаа ингэж хэлж байсан: "Тэр[нэрийг нь санахгүй байна] надад саналаа өгсөн гэж хэлсэн, харин ФИФА дээр өөр нэрс очсон байсан." Бас өнгөрсөн Клүвэрт твитер хуудсандаа "Би Мэссид саналаа өгсөн, харин ФИФА-д өөр нэр очсон байх юм" гэж гайхаж байсан.

Энэ мэт зүйлс их бага хэмжээгээр үр дүнд нөлөөлдөг байх. Миний бодож байгаагаас их, эсвэл бүр тун бага ч байж мэднэ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Tue Nov 22, 2016 7:45 pm

Чи тэгж хэлээгүй ч чинийхээс тэгж харагдаж байна л даа. Гоол оруулж байгаа нь өөрөө нөлөөгүй юм гэсэн дүгнэлт рүү чиний тайлбар чинь хандаад байна шүү дээ. Бусдаасаа бага үүрэг гүйцэтгэдэг, ерөөсөө энэ топ 3-т ч орохгүй гэж хэлсэн. Ер нь яагаад шилдэг гэдгийг гайхдаг гэсэн. Тэгээд үр дүнд нь Чиний шилдэг гэдэг ойлголтыг мэдэж авлаа. Тэрүүгээр шилдэг биш гэж байна. Тэгтэл өөрөө энэ олон гоол оруулж байгаа нь чиний тайлбараар гоол бол зүгээр л нэг үзүүлэлт олон үзүүлэлтийн нэг гэж. Тэгтэл энэ олон гоолыг хүн бүр оруулдаг бил үү, ер нь хөлбөмбөгийн гол зорилго юу юм бэ гэж эксистенцаль асуулт асуухад хүргэж байна шд. Гэтэл чиний үзэж байгаа энэ чинь яг универсаль шалгуур мөн үү гэхээр өөр хэн нэг нь санал зөрөх байх.

Харин яг чиний хэлж байгаачлан тэгэхээр зөвхөн олон шалгуураар гэж авч үзэхээр эргээд төөрөөд бид нар яг юу ярьж байгаагааг гайхаж таарах байх. Рон бол зүгээр л нэг гоол олон л оруулдаг тоглогч гэсэн энгийн дүгнэлт рүү хөтөлж байна шд.
Хэрэв санал хураах алдаатай буруутай эсэхийг нь мэдэхгүй юм. Хэрэв үнэхээр тэрхүү мэргэжлийн тоглогч, дас, сэтгүүлч нар паблиситид хөтлөгдөөд санал өгч байгаа бол би түүний өмнө хариулт өгч чадахгүй. Хэрэв түүнээс илүү тодруулах шалгуур байгаа бол түүнийг нь нэвтрүүлтэл бид ер нь ингэж ярилцах хэрэг байгаа ч юм уу. Ер нь энэ систем тэгвэл шударга байж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирэх нь байна шд. Снайдер дээр олон хүн гомдоллодог. Барсагийнхан бол бүгд багтах ёсгүй байсан л гэж боддог байх. За авах ёсгүй юм аа гэхэд эхний 3т ч ороогүй л хүн. Тэгээд бусад үед Мэсси авахад бүгд шударга байсан уу, паблисити нөлөөлөөд байсан уу? Ер нь шударга байж чадахгүй байгаа бол.
Нөгөө талаар бичсэн санагдана энэ тэр гээд элдэв яриад юу гэх вэ. Тэгээд ч чиний бичсэнээс үзэхэд цэвэр таамаг шинжтэй л юм байна. Үнэхээр системээрээ flawed юм гэхээр баттай юм алга.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby 21Grams » Tue Nov 22, 2016 7:55 pm

Рон, Мэсси хоёр дээр паблисити их нөлөөлдөг шд. Би бол сая Барсад Мэсси байгаа учраас энд Роны гэрээг таван жилээр сунгачихав уу гэж бодсон. Бренд болчихсон хүн. Гэхдээ энэ жил бол өөрөө ч сайн гоолдсон, баг нь амжилт үзүүлсэн учраас Рон энэ шагналыг авах 100% эрхтэй. Маргах юм алга. Төрөө бол яг хөл бөмбөг гэж спортыг тоглож байгаагаараа Рон шилдэг нь биш л гээд байх шиг байна. Тийм байж болох. Би ч гэсэн тиймэрхүү бодолтой.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 8:46 pm

Seikoni wrote:Чи тэгж хэлээгүй ч чинийхээс тэгж харагдаж байна л даа. Гоол оруулж байгаа нь өөрөө нөлөөгүй юм гэсэн дүгнэлт рүү чиний тайлбар чинь хандаад байна шүү дээ. Бусдаасаа бага үүрэг гүйцэтгэдэг, ерөөсөө энэ топ 3-т ч орохгүй гэж хэлсэн. Ер нь яагаад шилдэг гэдгийг гайхдаг гэсэн. Тэгээд үр дүнд нь Чиний шилдэг гэдэг ойлголтыг мэдэж авлаа. Тэрүүгээр шилдэг биш гэж байна. Тэгтэл өөрөө энэ олон гоол оруулж байгаа нь чиний тайлбараар гоол бол зүгээр л нэг үзүүлэлт олон үзүүлэлтийн нэг гэж. Тэгтэл энэ олон гоолыг хүн бүр оруулдаг бил үү, ер нь хөлбөмбөгийн гол зорилго юу юм бэ гэж эксистенцаль асуулт асуухад хүргэж байна шд. Гэтэл чиний үзэж байгаа энэ чинь яг универсаль шалгуур мөн үү гэхээр өөр хэн нэг нь санал зөрөх байх.


Би яагаад шилдэг гэдгийг нь гайхдаг. Тэглээ гээд тэр нь гоол оруулах огт хэрэггүй гэсэн үг үү? Арай тэгж хэлээгүй байх аа. Гоол оруулах бараг хамгийн чухал чанар байх, гэхдээ хүнд толгой чухал гээд гар, хөл, дотор эрхтэн хэрэггүй гэсэн үг биш.

Роналду бүх цаг үеийн шилдгүүдийн нэг ч гэж яригдах эрхтэй, тэглээ гээд өнгөрсөн улирал шилдэг байсан гэсэн үг биш.

Чиний үзэл бодол универсаль үнэлэмж мөн үү гэдэг асуултанд түүхэнд гарсан бүх мундаг философичид унах байх аа, хэхэ.

Хөлбөмбөгт нөгөө багаасаа олныг оруулах гэж л тоглодог, үүний тулд аль болох багыг алдаж, олныг оруулах хэрэгтэй. Гоол орох процесс нь өөрөө бидний энд ярилцаад байгаа олон үүргүүдийн цогц юм. Гоол оруулж өөр дээрээ бичүүлж байгаа тоглогч зарим үед ихэнх үүргийг өөрөө гүйцэтгэсэн байдаг бол зарим үед багахан талд нь оролцож, гоолын ихэн тал өмнө нь бүтчихсэн байдаг. Ө.х зарим тохиолдолд гоол оруулсан довтлогчид илүү үүрэг гүйцэтгэсэн байдаг бол зарим үед илүү суурь үүргийн тоглогчид өөрийн нэр дээр гоол бичүүлээгүй ч илүү чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Гоол орох процесст эцсийн төгсгөл хийхээс гадна маш олон чадварууд нөлөөлдөг, тийм ч учраас хөлбөмбөг хөгжлийнхөө явцад олон хүн судалж, тоглоод олон янзын үүргийн хуваарь гаргаж загварчлагдсан. Довтлогч, хагас, хамгаалагч гм. Эдгээр нь ч дотроо төрөл бүрийн ялгаатай үүрэг хүлээдэг. Хэрвээ эцсийн хүрэлт л чухал байсан бол ерөнхий процессоо дэмждэг тоглогчдоо цөөлөөд илүү олон поачэр тоглуулах байсан гэж боддог.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Radiohead » Tue Nov 22, 2016 8:50 pm

Nobun@g@ wrote:За миний бодоход фанат болон дасгалжуулагч, бусад шаардлагатай санал асуулгаар шилдэгүүдийг тодруулдаг...
Яагаад?

Барнабагийн хэлтснээр 1т багийн амжилтыг л оруулж дүгнэдэг.
Гэхдээ 2т тухайн багийн лидер шилдэг үүрэг гүйцэтгэгч тоглогчийг харж дүгнэдэг.
Үүнд ямар нэгэн стат нтр бол нэг их чухалчилдаггүй санагддаг. Энэ нь БДор, Шилдэг тоглогч аль алинд...
Тийм болохоор фанат, дасгалжуулагчдын саналыг авдаг. Тэд өөрсдөд нь илүү сэтгэгдэл үлдээсэн тоглогчийг сонгодог...
Гэхдээ хүмүүс мэдээж шилдэг тоглогч хэн бэ гэсэн санал асуулгад хариулт өгөхдөө энэ жилийн гол томоохон ямар тэмцээн боллоо,
топ лигүүд болон тухайн лигүүдэд ямар баг амжилт үзүүлж, ямар тоглогч гоц байлаа гэдгээр сонгох байлгүй дээ...

Хэрвээ зөвхөн гоолын тоо, эсвэл стат гээд хөөвөл Голландын лиг ч байдаг юм уу, эсвэл Английн лигийн топ буудагч
яагаад гарахгүй вэ гээд байж л байна... Яагаад сүүлийн жилүүдэд зөвхөн Реал, Барса гээд байна гэхээр багийн амжилтаас гадна
тухайн хувь тоглогчдын бусдын анхаарлын төвд байх чанар байгаа л байх...

:eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby Seikoni » Tue Nov 22, 2016 9:15 pm

turuue wrote:
Seikoni wrote:
.


Хэхэ. Хэн ч филсооф ярих гээгүй л дээ. Чи өөрөө л асуултаа тэгж сонирхолтой байдлаар тавьсан болохоор тэрийг нь тэгж тодруулсан ухаантай юм. Рон бол зүгээр л гоол оруулдаг тоглогч тэгснээс биш шилдэг огт өнгөрсөн хоёр жилд байсангүй гэдэг дээр л ярьсан шүү. Үнэхээр олон гоол ийм олон том тэмцээнд оруулж байгаа тоглогч хэн байна вэ гэхээр Рон гээд сүүлийн 2 жилд мөн л тогтмол нэг юм уу хоёрт л явж ирлээ. Гэхдээ ганцхан лигтээ биш, эсвэл ганцхан ЧЛ-т биш. Тэр шигшээг болье гэхэд.Тэгээд баг нь яахав сүүлийн гурван жилд харьцангуй амжилттай л байна. За тэгвэл баг нь огт амжилт үзүүлээгүй бол яахав, Роны гоол юу ч биш болох байх. Тэгтэл хувийнх нь амжилтыг юу гэх үү, бүр юу ч биш болж таарах уу? Чи өөрөө ч зөвшөөрсөн байна, гоол орох хүртэл олон процесс байдаг. Тэгтэл шагнал бүгдэд байдаг бил үү? Нэг нь л тодорч шагнал авдаг. Гэхдээ тэр нь ганцаараа бүгдийг үүрдэг гэсэн үг бас биш. Хэрэв үнэхээр чинийхээр Модрич багийг өнгөрсөн хоёр жил чирсэн гэдэг логикоор авч үзвэл Рон зүгээр л нэг гоолддог нөлөө яахав дээ л гар болж хувирна. Бүр байхгүймаа гэхэд. Бүр аюултай энгийнээр авч үзвэл Роны оронд хэн ч байсан Реал ийм амжилт үзүүлэхээр байсан гэсэн гэнэн /мэргэн ч байж болох юм/ дүгнэлтэд хүргэнэ.
Рон сүүлийн жил шилдэг байгаагүй гэж чи үзэж байгааг буруу гээгүй шүү. Хувь хүн болгоны үзэл үнэлэмж нэг байхгүйгээс хойш. Ингээд дуусгая даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

Postby turuue » Tue Nov 22, 2016 9:24 pm

ok :D
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests