turuue wrote:
Бултуулсан ч хүн алга л даа. Ярьсан зүйлийг чинь л тодруулж өгч байгаа ухаантай. Чинийхээр ганц гоолдох биш маш олон зүйл л шилдэг гэдгийг тодорхойлдог гэдгийг ойлгож авлаа.
Харамсалтай нь Рон тэгж гэмтэж бэртэж сүртэй алга болсонгүй. Гэхдээ Рон байхгүй болбол Реалын тоглолт хэвээр үргэлжилнэ гэдэг нь хэр баталгаатай байсан бэ гэдэг бас л асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Рон байхгүй бол үгүйлэгдэх байсан уу? Өнөөдөр болоод ирээдүйг энд ярьсангүй. Яг л өнгөрсөн хоёр улирлыг ярьж байна. Рон Мэсси, Гримзантай яг ижилхэн байрлалд яг ижилхэн үүрэг гүйцэтгэдэг тоглогч мөн үү, чиний ярьсан нөлөө гэдгээр найруулдаг, нэхдэг, хамгаалдаг, довтолдог, гүнээс найруулдаг гэх мэт бүх зүйлсийг ямар нэг хэмжээгээр бүгдийг нь хийдэг тоглогч мөн үү? Биш гэдэг нь ойлгомжтой чи хэлж. Нөлөө гэхээр эдгээр бүх үүргийг ямар нэг хэмжээгээр хийдэг л тоглогч гэж ойлгогдох гээд байна л даа.
Рон олон гоол оруулах үед нэг гарч ирдэг зүйл нь том багийн эсрэг гоолдов уу, маш олон тоглолтод чимээгүй байлаа тэгж байгаад нэг юм гоолдлоо гэх мэт яриа байнга гарч ирдэг. Тэгтэл сүүлийн гурван ЧЛ, ла лигад Ронтой өрсөлдсөн хүн хэн байна вэ, гэхээр Мэсси за тэгээд Суарэз, Гризманн л байдаг. Бусад нь дөхөх ч үгүй бүр хаа ч байсан юм. Тэгээд Рон чухал үед гоолдоогүй л гэдэг Вольф дээр тэр 3 гоолыг хийгээгүй бол өдийд чи бид хоёр ярьж суух ч үгүй байсан биз. Тэрний өмнөх жил Ювэ дээр бас гоолдоод л явж л байсан мултрах хүртлээ. Тэрийг хүмүүс яагаад ч мартаад байдаг юм. Рон АТМ дээр тодроогүй гэдэг тэгтэл Мэсси, Суарэз, Неймарын хэн нь АТМ дээр тодорсон билээ ЧЛ-т?
Өнгөрсөн жил Гризманн ЧЛ-т яг тэр утгаараа авч үзвэл МСН-тай бүр харьцуулшгүй үүрэг гүйцэтгэсэн болж таарна.
Аан бас нэг юм нь энэ Ронд мэргэжлийн дасгалжуулагч, сэтгүүлч, тоглогч нар саналаа өгөөд байдаг нь чинийхээр юу вэ? Зүгээр нэг hype уу?