by Mojul » Thu Nov 17, 2016 8:43 am
Бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн Агуу домог Пол Скоулз өнөөдөр 42 насыг зооглож байна. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.
Roy Keane
Хараал идсэн ямар ч алдар нэргүйгээр, өөрийгөө сурталчлахгүйгээр, жинхэнэ хүн чанараа авч үлдэж чадсан гайхалтай авъяаслаг тоглогч.
Xabi Alonso
Испаньд фанатууд түүнийг маш өндрөөр үнэлдэг юм байналээ. Миний хувьд тэр бол сүүлийн 20 жилд харсан хамгийн шилдэг хагас хамгаалагч.
Pelé
Хэрэв би Пол Скоулз-той хамт тоглож байсан бол илүү олон гоал оруулах байжээ гэж боддог.
Luís Figo
Түүнийг харах үедээ би маш их баярладаг байж билээ. Учир нь түүнд чи харагдахгүй шүү дээ. Түүнийг талбай дээр барьж тогтоох бүр ч боломжгүй байсан. Тэр талбай дээр гараад л арилж өгдөг байлаа.
George Best
Тэр хүү яаж тоглохыг сайн мэддэг.
Cesc Fàbregas
Би түүний түвшинд тоглохыг эрэмлздэг. Тэр бол гарцаа байхгүй ПЛ-н хамгийн шилдэг нь.
Pep Guardiola
Тэр бол өөрийн эрэн үе дэх тоглогчдоос хамгийн шилдэг хагас хамгаалагч. Түүнтэй хамт тоглож байсандаа би маш их бахархдаг.
Thierry Henry
Би түүнийг яагаад нэг ч удаа Ballon dor авч байгаагүй юм болоо л гэж гайхдаг. Тэр үүнийг аль эрт авах ёстой хүн байсан.
Diego Maradona
Юу гээч. Түүний үзүүлдэг техникүүд үнэхээрийн гайхалтай байдаг.
Jose Mourihno
Тэр бол хамгийн, хамгийн шилдэг хагас хамгаалагч. тэр яагаад зөвхөн Английн лигт тоглосон юм болоо. Ямартай ч Манчестер Юнайтед бол хамгийн азтай клуб.
Ronaldinho
Би яг түүн шиг дамжуулалт өгмөөр байна. Надад үүнийг заагаад өгөх хүн түүнээс өөр байхгүй.
Wayne Rooney
Миний хамт болон эсрэг тоглож байсан тоглогчдоос хамгийн шилдэг нь.
Xavi
Сүүлийн 20 жил хагас хамгаалалтын байрлалд миний харсан хамгийн шилдэг хүн бол Скоулз байсан. Би Шаби Алонзо-той түүний талаар маш олон удаа ярилцаж байсан. Түүний бүх зүйл гайхалтай. Тэр цохиж чадна, дамжуулалт өгч чадна, биеийн хүч сайтай, бөмбөг эзэмшилт сайтай гээд л. Хэрэв тэр Испани-д байсан бол илүү их үнэлэгдэх байсан.
Zinedine Zidane
Миний эсрэг тоглож байсан хамгийн хэцүү өрсөлдөгч хэн бэ гэвэл би эргэлзээ байхгүй Скоулз-г нэрлэх болно. Тэр бол өөрийн эрин үе дэх хамгийн шилдэг нь шүү дээ.
Andrea Pirlo
Миний кареерын турш англиас ганц л шилдэг хамгаалагч байдаг байсан. Тэр нь Пол Скоулз.
Ander Herrera
Цэнгэлдэхэд цугласан дуулж, хашгирч, шүгэлдэж буй 70000 хүний өмнө тоглож байхдаа үргэлж зөв шийдвэр гаргана гэдэг бол хөлбөмбөгт тийм ч хялбар зүйл биш. Харин үүнийг огт төвөггүй хийж чаддаг ганц сод хүн бол Скоулз байсан. Итгэмээргүй ер бусын нэгэн.
FB Mongolian Manchester United Fan Club пэйжээс хууллаа.
CHAMPIONS 20 13