by Boldono » Tue Nov 08, 2016 2:41 pm
Өмнө нь САФг байхад бусад багын фэнүүд ферги тайм гээд л барьж идчих гээд л байдаг байсан. Хэтэрхий их минут сунгаснаас болоод Манчестер гоолдчихлоо гэнэ, бүр тэр нь байнга тохиолдоно шүү. Хүн болгонд өдөрт ижилхэн 24 цаг өгөгдсөн байтал нэг нь хийх юмаа хийгээд амжилт гаргаж байхад нөгөө нэг нь 24 цаг хэтэрхий бага байна гэх мэтчилэн шалтаг тоочдог, хүмүүсийн амьдралд хандах хандлагатай ижил юм даа. Манчестерийн амжилт гаргаад бусдад муулуулаад байдаг байсан шалтгаан нь бусдаас илүү сэтгэл зүй, сахилга бат, мэргэжлийн чанартай байсантай л холбоотой шүү дээ. Тэрнээс биш бидэнд бусдаас тасарсан бүрэлдэхүүн, бусдаас илүү тактик (тики така, автуус гэх мэт) байгаагүй. Сэтгэл зүй бол авьяас чадвараас илүү чухал. Хүмүүс Погбаг муулаад л байна илүү чамин хөдөлгөөн хийж л байна гэнэ. Тэр бол чухал биш шүү дээ гол нь Погба мэргэжлийн байж чаддаг, сэтгэл зүй сайтай. Ибра, Дэгээ, Каррик, Погба, Мата энэ хэдээс бусад нь бараг бүгд мэргэжлийн бус сонирхогчид гэхэд хилсдэхгүй л байх. Сонирхогчидоор бүрдүүлсэн баг мэргэжлийн том тэмцээнд амжилт үзүүлнэ гэж байхгүй л байх. Хуучны Манчестер шиг баг босгоход Моуд цаг хугацаа хэрэгтэй. Ямартаа ч Моуд итгэж байгаа. Хэрвээ өвөөгийн дараа Моу шууд ирсэн бол амжилт бол асуудалгүй байсан байх. Тэхдээ одоо нөхцөл байдал өөр дахиад шинээр эхлэх шаардлагатай...