Nobunaga wrote:Шавигаа хөөж явуул ккк. Солио хийгдэхэд нь л байсныг нь мэдсийшд. Ингэж олон жил дээд лигид тоглочоод хүчиндүүлээд л...
Мань эр ч хүчиндүүлэхгүй л байгаа л даа, үнэндээ бол Чавигаас бөмбөг салгаж авах маш хэцүү, бөмбөгөө гайхалтай хамгаалдаг биеийнхээ хөдөлгөөнөөр. Юу нь болохгүй байгаа вэ гэхээр хэтэрхий сэйф тоглохгээд байдаг болчисон. Хажуу тийшээ пасс-лаад л, эсвэл хоош нь хаяад л... ерөөсөө урагш нь олигтой зүссэн, хамгаалалт сэтэлсэн пасс хаяхаа больцон. Бас урдуур нь байгаа хүмүүсийн хөдөлгоон энэнтэй их хамаатай л даа... Манай багт Этоо-гээс өөр айлын хамгаалалтын ардуур бөмбөггүй гүйлт хийдэг хүн байхгүй байна. Мэссигээс өгсүүлээд бүгд л бөмбөгөө хөл дороо аваад л, дрибблээр хамгаалалт нэвтлэх бодолтой болчихсон. Урд нь уг нь Жюли их хийдэг байсан. Харин одоо Этоо ч байхгүй. Энэ тал дээр Анри, Ронний, Мэсси эд нар гайгүй ажилаад ирвэл сайжирна л гэж бодож байна.
a-odko wrote:Барса фэнүүд нэг л бүх зүйл дууссан мэт бичээд байх юм.... 17 тоглолт дутуу , хаа ч байсан юм.
Мадрид одоогийн байдлаар Вилларэал, Эспанёол, Валэнсиа, Сэвилла, Атлэтик Билбао, Атлэтико Мадрид, Барсэлона гэсэн эвгүй багуудын талбай дээр тоглочихоод байна.
Харин Барса одоо Сэвийлл, Зарагоза, Атлэтико, Бэтис, Мадридын талбай дээр очоогүй байна. Энэ тоглолтуудад бол мэдээж нэлээн хэдэн оноо алдах байх, манай энэ улирлын (бас өнгөрсөн улирлын) овэй формыг бодож үзвэл.
Дээрээс нь Мадрид маш сайн тоглож байна. Манайх муу тоглоод 9 онооны ард орчихоод байгаа юм биш, Мадрид ерөөсөө хожигдохгүй байгаа байхгүй юу. Бас энэний дээр манайх Копа Дэл Рэйийн хэдэн тоглолт илүү хийх болно. Энэ олон юмнуудыг бодоод үзхэд, ер нь шанс маш бага болчихоод байна аа л гэж.
Гэхдээ ингэлээ гээд мэдээж бид нар бүх найдвараа алдчихаад байгаа юм байхгүй. Бүх л хүчээрээ дэмжинэ. Асуудалд жаахан бодитой хандаж байгаа нь л тэр.