Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Адмирал » Mon Nov 07, 2016 12:30 am
by DaaGi LFC » Mon Nov 07, 2016 11:46 am
by rednasca » Mon Nov 07, 2016 12:01 pm
by Ganbold » Mon Nov 07, 2016 12:05 pm
by Tommy » Mon Nov 07, 2016 7:56 pm
by Барнаба » Mon Nov 07, 2016 8:11 pm
by Captain » Mon Nov 07, 2016 8:15 pm
Барнаба wrote:Сайхан байна өө, янзын байна. Урд 3 бол үнэндээ гое байна, биесээ мэдэрч тоглож байна, өөр тоглогч оруулах зай алга даа урд шугмын гараанд. Хүснэгт тэргүүлэх сайхан байна шүү, одоо эрчээ алдахгүй зүтгээд л байя даа.
Гэснээс одоо Жэррардыг авчрах хэрэг байхгүй дээр бас дэмий биздээ, уулаасаа Ливэрпүүл дэх карьэр нь лигийн аваргагүй өндөрлөчихсөн болохоор, мөн авах боломжтой хэдэн тохиолдол дээрээ яагаад ч юм азгүйтээд ч юмуу, болоогүй учир тэгээд одоо дэмий санагдаж байна. Нэгэнт Жэррардын орон зай багт үгүйлэгдэхээ больчихсон байна, орыг нь олон залуус залгаад авчихсан байна. Дээр нь эргэж ирээд хуучин шигээ лидэр хийж, роль-той байж чадахгүй.
by rednasca » Mon Nov 07, 2016 8:50 pm
by Chin-T-Mac » Mon Nov 07, 2016 9:02 pm
by S.Erdene » Mon Nov 07, 2016 9:06 pm
by redi23 » Mon Nov 07, 2016 10:40 pm
by Chin-T-Mac » Mon Nov 07, 2016 11:08 pm
by Captain » Mon Nov 07, 2016 11:52 pm
rednasca wrote:муу ахлагчаа авчраад цомны захаас атгуулчихгүй өөдгүй гарууд вэ...
by Captain » Tue Nov 08, 2016 12:04 am
by El Payaso » Tue Nov 08, 2016 10:15 am
rednasca wrote:муу ахлагчаа авчраад цомны захаас атгуулчихгүй өөдгүй гарууд вэ...
by CrossBonez » Tue Nov 08, 2016 10:34 am
by El Payaso » Tue Nov 08, 2016 11:07 am
by Ladykop » Tue Nov 08, 2016 11:13 am
Өнгөрсөн 6 сард Премьер лигийн улиралын шинэ хуваарь гарах үед хамгийн эхний хэцүү учраанууд бүгд Ливерпуултэй тоглохоор харагдаж байсан юм. Үүн дээр спортын ихэнх мэргэжилтэн сонирхогч нар Улаануудыг төдийлөн амжилт үзүүлэхгүй гэж таамаглаж байлаа.
Учир нь дөнгөж улирал дуусаад удаагүй байхад Ливерпуулийн хүснэгтэн дээрх байр суурь Аваргуудын лиг битгий хэл Европа лигийн түвшинд очиж чадаагүй юм. Дээр нь Юрген Клоппын зуны наймааны зарцуулалтанд итгэгч гэхээсээ эргэлзэгч нар их байлаа. Жишээ нь: Өвлөөс хойш хөөцөлдсөн Марио Гёце эцсийн шатанд Клопптой дахин нэгдэхийг хүсээгүй тул тэд тэр дороо дахин Соутхамптоныг тонохоор шийдсэн бөгөөд үр дүнд нь £30 саяар Садио Мане Мелвуудэд газардсан байдаг. Харин Сенегал тоглогчийг Ливерпуулд хэр нөлөө үзүүлэх тал дээр эргэлзсэн хүмүүс олон. Ялангуяа түүнд төлөгдсөн мөнгөний үнийн дүн. Ер нь Ливерпуулийн рекорд наймаанууд флоп болох магадлалтай байдаг болохоор тэр байх. Манегийн наймаа бол Ливерпуулийг энэ улирал амжилт үзүүлэхгүй байх магадлалтай гэсэн жишээний нэг. Мөн түүнчлэн Клоппын наймаанд зарцуулсан үнийн дүн нь тоглогч зарсан орлогоосоо бага буюу хасах (-) дүнтэй гарсан нь эргэлзэгчдийн итгэлийг улам ихэсгэх болсон юм.
Харин одоо улирал эхэлсэнээс хойш аль хэдийн 11 тойрог өнгөрчээ. Энэ 11 тоглолтонд Клоппын цэргүүд нийт 30 гоол оруулсан үзүүлэлттэй байгаа нь ПЛ-н аль ч багуудаас хамаагүй давуу үзүүлэлт юм. Үүнээс хамгийн сэтгэл хөдөлгөм сонирхолтой зүйл бол Ливерпуул нэг эсвэл хоёр шилдэг тоглогч дээр тулгуурладаг баг байхаа больж эхэлсэн бөгөөд тэдгээрх 30 гоолыг 13 өөр төрлийн тоглогч хийснээс ихэнхийг нь цэвэр довтлогч биш зөвхөн хагас хамгаалагчдаар бөмбөгдүүлээд байна.
Хэрэв Клоппын шинэ тактикийг ойроос ажиглавал түүнд довтлогч шаардлагагүй юм. Уг нь Клоппын үндсэн хамгийн дуртай тактик бол 4-2-3-1 бөгөөд энэ тактикаараа Бундеслигт маш өндөр амжилтанд хүрсэн. Дортмундад байхдаа ганц цэвэр довтлогч (эхэндээ Левандовски, дараа нь Аубамеяанг)-г 3 шижигнэсэн довтолгооны хагас хамгаалагчаар дэмжүүлж тоглодог байсан. Сүүлд өнгөрсөн улирал Ливерпуулд ирэхдээ энэ тактикийг нэлээдгүй хэрэгжүүлж тоглосон. Гэвч тухайн үед багийн цэвэр довтлогч Кристиан Бентеке, Даниел Старриж нар үүнд төдийлөн сайн зохицохгүй байгаа нь ажиглагдсан. Харин залуу довтлогч Дивок Ориги маш муугүй тоглож өөрийгөө бүрэн таниулсан юм. Гэхдээ эдгээр тоглогчдоос илүүтэй хамгийн сайн тактикт нь нийцсэн өөр нэгэн тоглогч байсан ба тэр нь Роберто Фирмино байлаа.
Ядрахыг үл мэдэн, эцэс цуцалтгүй гүйж прессинг хийхэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг Фирмино довтолдог шигээ хамгаалж чаддаг нэгэн. Тиймээс эндээс Фирмино дээр бараг тулгуурлан Клоппын энэ улиралын шинэ тактик урган гарч ирж байгаа бөгөөд энэ нь 4-3-3 юм.
Энэ тактикаар цэвэр хамгаалалт болон довтолгоог дэмжих тэнцүүхэн чадвартай нэг цэвэрлэгч байх бөгөөд энэ нь ахлагч Жордан Хендерсон юм. Тэр энэ байрлалд жинхэнэ нүдээ олов уу гэлтэй маш сайнаар зохицож байгаа ба одоогоор шуудхан хэлэхэд лигт түүнийг давж гарах үзүүлэлттэй "holding midfielder" байхгүй байна.
Харин Хендерсоны эргэн тойронд хоёр эрч хүчтэй хагас хамгаалагч (СМ) байх бөгөөд тэдний гол үүрэг прессинг өндөр түвшинд хийхэд чиглэгдсэн байх жишээтэй. Үүнд Адам Лаллана, Эмрэ Жан, Жиоржиньо Вейналдум 3 багтаад байна. Эдгээр 3 тоглогч дундын хэсгийн хамгаалалтыг урагш довтолгоотой холбох гол гүүр нь болж өгдөг онцлогтой.
Урд талын 3 бол Клоппын "geggenpressing" тактикийн чухал хэсэг бөгөөд дээр дурдсан шиг үүнд довтлогч шаардлагагүй юм. Ихэнхдээ "false #9" гэх нэрийн дор тоглох чадвартай довтолгооны сэтгэхүйтэй төвийн эсвэл жигүүрийн хагас хамгаалагч энэ хэсэгт тун тохирох ба үүний гол төлөөлөгч нь одоогоор Фирмино юм.
Фирминогийн хувьд хөлбөмбөгийг анх хамгаалагчийн байрлалаас эхэлсэн болоод ч тэрүү довтолгооноос хамгаалалт руу шилжих нь үнэхээр мундаг. Энэ нь чухам яагаад түүнийг Старрижээс илүүд үздэгийн баталгаа юм. Дээр нь хуурамч #9 байрлалын тоглогчийг дэмжихээр 2 талд нь довтолгооны хагасууд байх ба үүнд Филиппе Коутиньо, Садио Мане нар багтаад байна. Дээрх 3 тоглогчийн урд хэсгийн ойлголцол үнэхээр ганган учир тэдний аль нь ч жигүүр эсвэл төв бүүр эсвэл урд довтлогч болох чадвартай тул Ливерпуул зөвхөн нэг тоглогчинд тулгуурладаггүй баг болж байгаагаараа онцлог болоод байна.
Клоппын энэ 4-3-3 тактикийг ерөнхийд нь харах юм бол шижигнэсэн 6 ядрахыг үл мэдэх хагас хамгаалагч нар бие биенийхээ орон зайг нөхөн тоглох учир хэн нь ч айлын 16-н дотор зогсохыг тааварлашгүй юм. Урд нь Бентеке эсвэл Старрижийг талбайд гаргахад эсрэг багийн хамгаалагчид тэр хоёр дээр буюу Ливерпуулийн зөвхөн цэвэр довтлогч нар дээр гол анхаарлаа хандуулаад байдаг байсан нь гоол хийх шаансыг улам багасгадаг байлаа. Одоо бол Ливерпуул довтолгоо өрнүүлсэн тохиолдолд хэн нь ч айлын аюултай бүсэд зогсох магадлалтай тул энэ нь улмаар эсрэг багийн хэв маягийг нь эвдсэнээр хамгаалалтыг нь улам задалж өгөөд байгаа юм.
Энхбаяр Нямсүрэн
by Mish » Tue Nov 08, 2016 7:08 pm
by Оргил » Tue Nov 08, 2016 7:12 pm
by Captain » Tue Nov 08, 2016 8:27 pm
Mish wrote:"шуудхан хэлэхэд лигт түүнийг давж гарах үзүүлэлттэй "holding midfielder" байхгүй байна."
гэнэ үү?
by Mish » Tue Nov 08, 2016 9:51 pm
by Адмирал » Tue Nov 08, 2016 10:12 pm
Mish wrote:Ямар стат? Гаргаад ир
by Captain » Tue Nov 08, 2016 10:53 pm
Mish wrote:Ямар стат? Гаргаад ир
by DaaGi LFC » Tue Nov 08, 2016 10:57 pm
Mish wrote:"шуудхан хэлэхэд лигт түүнийг давж гарах үзүүлэлттэй "holding midfielder" байхгүй байна."
гэнэ үү?