Moderator: Хөлбөмбөгийн модууд
turuue wrote:https://www.theguardian.com/football/blog/2016/nov/12/premier-league-key-trends-of-season-so-far?CMP=share_btn_tw
"The key tactical trends in the Premier League season so far"
ПЛ-ийн энэ улирлын тактикийн чиг хандлагыг Майкл Кокс ингэж дүгнэжээ. Товчилбол:
1. Прэссинг
Пэпийн Сити, Почийн Спөрс, Клоппийн Ливэрпүүл гол төлөөлөгчид. Бөмбөг их бага эзэмших гэхээсээ илүү эсрэг багийн довтолгоог унтраах, ашигтай байрлалд олон бөмбөг тасалж эргээд довтлоход илүү анхаарч байгаа.
Эрчтэй нэхэлт, өндөр техниктэй тоглолтууд сонирхолтой ч муу тал нь багууд өөрсдөө бүтээлч хандахаас илүү эсрэг багийн тоглолтоо сарниулахад хэт төвлөрөөд байх магадлалтай гэнэ.
2. Хуурамч 9 номер
Липэрпүүл, Арсенал багууд стандарт төвийн довтлогч ашиглахын оронд илүү динамик, багийн тоглолт сайтай, нэхэлтэнд идэвхтэй оролцож чадах тоглогчдоо 9 номероор ашиглаж байгаа нь тэдний энэ улирлын сайн эхлэлийн нэг түлхүүр.
3. 3 хамгаалагчтай хувилбар
Чэлсигийн тоглолт тийм ч тогтоогүй, тааруу байсан үед Контэ 3 хамгаалагчтай хувилбараа ашиглаж эхлэн, түүнээс хойш сүүлийн 5 тоглолтонд 16-0 гэсэн супер амжилттай яваа.
Мөн Сотон, Спөрс, Сити гурван хамгаалагчтай хувилбарт үе үе шилжиж буй тул энэ систем жирийн үеэсээ хавьгүй их нүдэнд өртөж анзаарагдах болсон.
4. Сэт-пис гоолууд
Энэ улирлаас шууд бус чөлөөт цохилт болон булангийн цохилтууд дээр хамгаалан тоглогчид эсрэг багийн өмсгөлөөс зуурахыг хориглосон. Ингэснээр сэт-писээс гоол орох нь харьцангуй ихэссэн гэнэ. Өнгөрсөн улирал нэг тоглолтонд 0.59 гоол дундажлагдаж байсан бол энэ улирал 0.65.
5. Чөлөөт тоглогчид ашиглах нь багассан
Өөр өөрийн хатуу үзэл, философитой дасгалжуулагчид ирснээр топ багууд илүү тодорхой үүргийн хуваарьтай, системтэй тоглолт үзүүлэх болсон. Ингэснээр плэймэйкерүүд хангалттай эрх чөлөөтэй тоглох нь багассан.
Үүний хамгийн том хохирогч нь Сэск Фабрэгас. Харин КДБ, Давид Силва нар өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү гүний бөгөөд сахилга баттай үүрэгт хуваарилагдах болсон. Адам Лаллана ч өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү нарийн үүргийн хуваарьтай тоглож буй. Мөн Хэнрик Мхитарян Ютд-д тоглох ч үгүй байгаа зэргийг харвал одоогийн топ багууд дунд ганц л чөлөөт 10 номер байгаа нь Мэсут Озил гэнэ.
Аагий wrote:тайтлэ энэ тэр хаа бсийн, яг талдаа орж бхад. Топууд харин энэ улирал онцгой сайн бна шүү.