by Canix » Fri Nov 04, 2016 1:04 pm
Бахь байдгаараа. Шүүмжилж байгаа биш бодит байдал бахь байдгаараа л байна. Тоглолт эхлэхэд манайхан бөмбөг хамаагүй илүү эзэмшиж, эхний 10 аад минут бол айлын хагаст л тоглолоо. Баяржаргал, Мижиддорж хоёр бол ур чадварын хувьд Макаогын хамгаалагчдыг хөнгөхөн аргалчихаар илүү нь эхнээсээ л харагдсан. Даанч тоглолт нь "аваад, цөлөх; харанхуй цөлөх" хэлбэрээр явагдаад байгаа учраас яаж тоглогчдынхоо чадварыг гаргах вэ дээ. Мижиддорж бол мундаг тоглосон. Шигшээд анх удаа, гараанд гарч байгаа залуу хүүхэд гэхэд тайван, өөртөө итгэлтэй гоё байна лээ. Баяржаргал уг нь газраар илүү тоглосон бол.
Талбайн голд тоглож байгаа хэд бол хэрэг алгаа. Эрчимдээ бол хэдэн легионерынхоо хүчээр яваад байдаг биз, шигшээд бол толгой нь ажилладаггүй ийм хүмүүсийн хэрэг алга. Дэрэнгийн хэдэн хүүхдүүдийг урд нь нэг гайгүй довтлогч тавиад тоглуулчихвал манай энэ шигшээгийн хэдээс хамаагүй илүү тоглоно доо. Төрбат сайн хамгаалагч гэхдээ бөмбөг авах бүртээ урагшаа харанхуй цөлөхөө болиод төвийн хагас хамгаалагч нартаа өгдөг болчихвол. Өчигдөр бол тийм муу багийн эсрэг бөмбөг эзэмшээд цэгцтэй довтолгоо зохион байгуулаад явахад боломжын л байсан. Даанч бөмбөг авах бүртээ, бүр гомдмоор, урагшаа харанхуй цөлөх юм. Яг хажууд нь хамгаалагчгүй, бөмбөг аваад өөрөөс нь хамаагүй илүү шийдвэр гаргахад боломжтой тоглогч байсаар атал яагаад өгчихдөггүй, цөлөөд байдаг юм бол доо. Манай лигийнхэн л дөрөв, таван жилийн өмнө тэгж тоглодог байснаа сүүлийн үед харин гайгүй болсон.
Макао бол жижигхэн казиногын хот. Тоглогчид нь ур чадвар муутай. Шри-Ланк, Лаос хоёр нь эрхбиш улс юм болохоор ур чадвар, тоглолтын хувьд Макаогоос арай дээр л байлгүй. Өчигдрийнх шигээ цөлвөл бүтэхгүй ээ. Нэгэнт л олон улсын тэмцээнд ороод боломж гарч байгаа дээр хожигдсон ч яадын цөлөхөө болиод тоглоод үзэх хэрэгтэй. Ямар нэг их өндөр хүлээлттэй байгаа биш.