by goalman » Thu Oct 27, 2016 1:57 pm
МОУ Пеп гээд дэлхийн шилдэг мэргэжилтэнгүүд жоохон фэйлдээд байна уу даа кк.Пепийнх бол яахав цаг хугацаа бага зэрэг аз эзний асуудал байгаа.Багт суулгаж байгаа систем нь мундаг тул цаг хугацаа өнгөрөх тусам улам сайжирна. Болохгүй байгаа тоглогчдоо өөрчлөөд л үзчихнэ. Агуэро, Компани, Стерлинг зэрэг тоглогчдыг тэднээс ур чадвараар дутуу хэдий ч түүний системд таарах дундаж тоглогч нар авчирхад ч одоо байгаа гүйцэтгэлээс илүү тоглоно шүү. Харин Моу-ийн тухайд хэдий тактикийн агуу мэргэжилтэн ч яг үнэндээ орчин цагийн хөлбөмбөгт амжилт гаргахад нэлээд аз л түшвэл юу юм гэхээс хэцүү болсон нь бараг Испанид байхаас нь ажиглагдсан. Ер нь Пеп л хамгийн их гавъяатай Моу-ийн тактикийг нураахад.Тэрнээс өмнэ МОУ-д Ферги, Анчи, Венгер, Аллегри зэрэг топууд тактикийн тал дээр сөхөрч байсандаа. Одоо тэгээд Клопп, Тухел, Поч нтр бол нураана шүү бас л...Гэхдээ МОУ ингээд судлагдаад дуусаж байгаа гэсэн үг биш. Өөрөө тоглогчидтойгоо харилцах дотно харилцаагаа тогтоогоод (2005-2007 оын үед Челсид байсан үе шигээ. Тэр тусмаа Лампард, Дрогба, Коул, Терри зэрэг багийн цөм болсон тоглогчидтой онцгой харилцаатай байсан.) тактикийн болон тоглогчдын өөрчлөлт хийгээд баг болон эзэд нь түүнд бүрэн эрх мэдэл эрх чөлөөг нь өгөөд итгээд ажиллуулж чадвал Англи болон Европт дахин оргилд хүрч чадах тийм л агуу мэргэжилтэн. Одоогийн МанЮ үнэхээр яг өөрийнх нь хүссэн баг биш дээрээс нь хэн нь хаана тоглох нь бараг тодорхой болоогүй байгаа МОУ-ийн хувьд. Тэр тусмаа дунд болон урд шугам. Погба яагаад ч №10 дээр тоглож чадахгүй орчин үеийн хөлбөмбөгт. Үнэхээр Зидан шиг бөмбөг эзэмшилттэй талбайг бүрэн хянаж чаддаг л биш бол ийм том хүн орчин үеийн хөлбөмбөгт яагаад ч энэ байрлал дээр амжилт олохгүй.Үнэхээр туршлагажаад илүү сайжруул юу юм гэхээс. Гэхдээ яаж ч харсан Зиданы түвшинд очино гэдэг худлаа л харагдаад байна л даа. Зүгээр Эррэратай хамт төвийн шилжилт хийвэл хамаагүй илүү тоглох байх.Иниеста тэгж тоглодог байсандаа Шавитай цуг. Гэхдээ л бас тэсрэлт дутна. МанЮ-ийн хамгийн асуудалтай байрлал ердөө л энэ.Рүүнийг хөөрхий хэсэг тоглуулаад үзлээ.3-4 жилийн өмнөх Рүүний байсан бол асуудалгүй байсан байх.Мхитраян л хамгийн зөв хүн нь дээ уул нь. Гэмтэлтэй байгаа юм уу яачаад байгаан тоглуулахгүй юм ккк.
Impossible is nothing