MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby turuue » Tue Oct 25, 2016 11:59 am

Та(Mish) түрүүлэхэд амархан хэцүү гэдгийнхээ утгыг тодруулаач. Жишээ нь таныхаар бол Английн лиг Испани эсвэл Германаас түрүүлэхэд хэцүү юм байна. Энэ нь гаднаас нэг баг аваад ирвэл Англид байснаас Испанид байх түрүүлэхэд арай амар гэсэн үг үү? Эсвэл үзүүлж байгаа тоглолтын чанар нь Английнх өндөр гээд байгаа юм уу?

Суаресийн яриа харин ч шал өөр мөрдөлгөө гаргамаар санагдана. Челси, Ливерпүүл хоёр Барса эдрийн түвшинд оччихвол ялгаагүй л маш олон тоглолт хөнгөрөөд эхэлнэ. Түүнээс биш ПЛ-ийн доод багууд супер гэсэн үг биш.

Копа Америка, Евро хоёрын харьцуулаад үзээрэй. КА нь хавьгүй темп өндөртэй, хүмүүс нь хоёр тийшээ гүйлдээд л гүйлдээд л. Бөмбөг нь удаан хүмүүс нь хурдан хөдөлдөг ч гэх юм уу. Тэглээ гээд КА нь илүү чанартай, түрүүлэхэд хэцүү гэсэн үг биш.

Ер нь лиг болгон ямар онцгой содон болох тухай түмэн янзын ишлэл олж болно. Бодит байдалтай нийцүүлж, харьцуулж ойлгох хэрэгтэй. Тэгээд ч ихэнх тохиолдолд тоглогчид, дас-ууд харьцангуй дипломат, жижүүрийн хариултууд л өгдөг.

Доодуул нь сайндаа биш, дээдүүл нь муу байгаа хэрэг шүү дээ. Челси, Ютд-ыг сайн үетэй нь харьцуулаад хар л даа. Амжилт нь тааруу байгаа нь өөрсдийнх нь чанар муудсаных болохоос бусад нь сайжирсных биш. Английн багууд СЛ-д лаадаг үеийнхээрээ гэж төсөөлбөл тэр үед Лэстэр яаж ч ёндоороод түрүүлэх боломж гарах болов уу? Бүр арай дэндүү тасархай.

Тэгээд тэр олон баг хоорондоо ач тач үзэлцдэг гэвэл тэр нь хоорондын чанар ойрхон гэсэн үг, түүнээс биш өндөр түвшинд тоглодог гэсэн үг биш.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby meesh » Tue Oct 25, 2016 12:02 pm

Алтангэрэл wrote:
El Payaso wrote:ПЛ тийм өрсөлдөөнтэй тэнцүүхэн юм бол МАНЮ ягаад хориод жилд 13 түрүүлсийн бол гэж хааяа боддог л юм... :ногоон:

Лигийн нүүр царай болсон нөгөө баг нь бараг 30 жил түрүүлээгүй гэхээр ПЛ өрсөлдөөнгүй ч юм шиг :ногоон:


Манайхыг хэлээд байна уу, 25 жил болж байна өө, Маню ч бас 26 болон 44 жил түрүүлээгүй явсан л баг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 12:03 pm

Image

Image

Image

нэг ч их юм уншсангүй... ямартай ч энэ хэдэн тоог оруулчихъя. би энэ бичлэгийг 3 сард оруулж байжээ. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Цоомоо » Tue Oct 25, 2016 12:17 pm

Маргааны гол сэдэв нь юу вэ?
ПЛ-ийн өрсөлдөөн, үзүүштэй байдал, менежмент, үзэгчийн тоо гээд мундаг мундаг.
Гэхдээ ПЛ-ийн багууд Европт миараад чамгүй удаж байна.
Европт миарна аа гэдэг дотроо хэдэн тааруу баг л алалцаад байна гэж ойлгож болох уу кк.
Ийм миа багуудтай байхад хамгийн шилдэг лиг гэх нь зөв үү л гээд байгаан биш үү.

Бас одоо Сити, Челси, Арсенал Ла Лигт очоод түрүүлэх боломж Барса, Реал, Байерн ПЛ-д очоод түрүүлэх боломжийн аль нь илүү вэ гэдгийг бодоход л ойлгомжтой байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Funky » Tue Oct 25, 2016 12:17 pm

Хөлбөмбөг үздэггүй хүн ла лиг үзээд нойр нь хүрнэ ПЛ үзээд сэргээд хөлбөмбөгт дуртай болж ирнэ ялгаа үүндээл байнаа
Тэгээд Барсаг хараал идэг хогийн дайвчид гэшшш :ногоон:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Цоомоо » Tue Oct 25, 2016 12:19 pm

Хатуу ширүүн нтр болохоор түрүүлэхгүй гэж ярьвал тэр Аргентиний лиг нтрд ПЛ-ийн аварга багийг аваачиж тоглуулж үзвэл таарна бас кк.
Аймаар өндөр темптэй, алалцаад л байдаг газар.
Нэг юм араамаараа түрүүлэх байлгүй дээ, тэнд очиход лав.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Seikoni » Tue Oct 25, 2016 12:22 pm

gremlin wrote:Барса, Риал 2 тасралт эхлээд бусад багууд нь гүйцэх боломж олдохоо байсан л даа. Лигийн хамаг орлогоо хуваагаад авчихдаг гээ биддээ. Бусад 18 багаас нь гайгүй тоглогч гарч ирэхээр л цөлмөөд цөлмөөд явчихаар бусад нь яаж сайжрах вэ дээ.


Бусад багуудаа цөлмөдөг бол ёстой манайх дээр худлаа шүү. Дандаа л хуучин зээлсэн эсвэл Кастилладаа байсан гарыг л тодронгуут нь буцаж авах нь түгээмэл байсаар ирсэн. Дотроосоо худалдан авалт бараг л хийдэггүй багуудын нэг гэмээр. Испани тоглогч гэвэл Иско, Иллара хоёрыг л 3 жилийн өмнө өмнөх улиралд нь тодрохоор авч байсан байх. Сүүлийн таван жил гэвэл. Тэгснээс биш нэг жил болохоор л аваад байдаг байсан бол энэ Сэвилла, Виллареал, Селтаг аль дээр цөлмөөд дууссан байгаа.
Ямар сайндаа л Пэрэз Испани тоглогч гэвэл Рамосыг 5 онд авснаас хойш анх удаа 09 онд Албиолыг Валенсигаас авч байхав. Албиол шүү дээ цус гэж. :ногоон:

Барсаг "сэдвийнхэн" нь тайлбар хийх биз ээ.
:RD
Last edited by Seikoni on Tue Oct 25, 2016 1:36 pm, edited 1 time in total.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Барнаба » Tue Oct 25, 2016 12:34 pm

Нэгэнт том фэн бааз уусчихсэн болохоор нэг талаараа ПЛн тоглолтууд ер нь сонирхолтой мэт харагддаг байх л даа, туунээс Бундеслиг, Ла лиг 2н одоогийн тоглолтын чанар, хэмнэл, орсолдоон энэ тэр бухэлд нь аваад узэхэд бас гое болсон харагддаг.

Лиг-н чанар муу байгаа гэдгийг бугд мэдэж байгаа байлгуй, Лигийн аварга болох бололцоотой багууд их байгаа нь бусад лиг-с арай илуу сонирхолтой гэх юмуу болгоод байгаам.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Boldono » Tue Oct 25, 2016 12:39 pm

Шилдэг гэж хэлсэн хүн байхгүйшд. Шилдэг өрсөлдөөнтэй гэвэл бараг 10 жилийн өмнөх асуудал. Тухайн үед бол Испанийн багууд муу байгаагүй тэхдээ СЛд английн багуудад шоглуулчихдаг л байсан. Тухайн үеийн ойлголт одоо хүртэл яваад байна л даа. Байерн бол сүүлд түрүүлдэг жилийн баг л юу юм гэхээс цаасан дээрх л шилдэг баг. Реал ч гэсэн барсагын эсрэг л бэлдсэн баг. Англид ирээд Барса л юу юм гэхээс бусад нь бол худлаа шүү дээ. Пэпийн барса байгаагүй бол одоогийн Реал, Атлетико ийм түвшинд байхгүй л дээ. Би ч 2000 оноос хойш хөлбөмбөг үзэж байна. Энэ хугацаанд Милан, Пэпээс хойших барса л хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй супер баг байлаа. Ер нь тэгээд циклээрээ л явж байна ш дээ.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 12:51 pm

Seikoni wrote:
gremlin wrote:Барса, Риал 2 тасралт эхлээд бусад багууд нь гүйцэх боломж олдохоо байсан л даа. Лигийн хамаг орлогоо хуваагаад авчихдаг гээ биддээ. Бусад 18 багаас нь гайгүй тоглогч гарч ирэхээр л цөлмөөд цөлмөөд явчихаар бусад нь яаж сайжрах вэ дээ.


Бусад багуудаа цөлмөдөг бол ёстой манайх дээр худлаа шүү. Дандаа л хуучин зээлсэн эсвэл Кастилладаа байсан гарыг л тодронгуут нь буцаж авах нь түгээмэл байсаар ирсэн. Дотроосоо худалдан авалт бараг л хийдэггүй багуудын нэг гэмээр. Испани тоглогч гэвэл Иско, Иллара хоёрыг л 3 жилийн өмнө өмнөх улиралд нь тодрохоор авч байсан байх. Сүүлийн таван жил гэвэл. Тэгснээс биш нэг жил болохоор л аваад байдаг байсан бол энэ Сэвилла, Виллареал, Селтаг аль дээр цөлмөөд дууссан байгаа.
Ямар сайндаа л Пэрэз Испани тоглогч гэвэл Рамосыг 5 онд авснаас хойш анх удаа 10 онд Албиолыг Валенсигаас авч байхав. Албиол шүү дээ цус гэж. :ногоон:

Барсаг "сэдвийнхэн" нь тайлбар хийх биз ээ.
:RD


сүүлийн үед ч тийм л байх. гэхдээ өмнө нь танайх шиг лигийн хамаг соруудаа цөлмөдөг баг байгаагүй гэдэг шт. тэр тал дээр севийяа, сельта, атлетигийнхан их дургүй байдаг юм билээ.

жишээ нь, танай олон акулууд севийяагаас ирж байсан байдаг. рамос, иэрро, вальдано, редондо, шукер, саморано, баптиста.. атлетигаас уго санчес, солари, рауль, хуанито... сальгадо, мияатович, мориэнтес нтр расингаас ч билүү, хаанаас ч билээ... гээд л дандаа лигээсээ олон одуудаа авч байсан байдаг шүү дээ. сельтагийн нөхдүүдийг санахгүй байна. их олон нэрс байдаг байхаа.

энэ гэхдээ сүртэй асуудал биш л дээ. бүх лигийн томцуул багацуулаа холгодог нь жам юм.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Seikoni » Tue Oct 25, 2016 1:01 pm

Тэр дээр үеийг нь бол мэдэхгүй юм. Миний үзэж эхэлсэн сүүлийн 15-16 жил лав тийм л цөлмөөд байсан юм байгаагүй дэг. Сүүлийн жилүүдийг ярьж байна л даа. Тэгээд бас дээрээс нь цөлмөөд нөгөө багууд нь миярсан уу л гэсэн утгаар ярьсан юм. Одоо жишээлбэл Модричийг ТОТ-оос авах, Сэвиллагийн Видал хоёрыг авснаас үлдэх нөлөө гэж хоорондоо асар ялгаатай байж таарна. Пацаан ямар ч нөлөөгүй шахуу байхад нь авсныг одоо цөлмөсөн гэх ч юм уу юу ч гэх юм.
Тэгээд дээрээс нь бас авсан тоглогчдоо аваад үзэх хэрэгтэй. Рамос тодорсон байсан ч баг авч явахаар байсан уу гээд л эхэлнэ. 19-тэй пацааныг 8 сарын 31-нд 30 саяар худалдаж аваад түмний элэг доог л болж байсан. Овоо тэнэгүүд юм аа гэж. Үнэхээр ч ирсэн жилдээ Роннид элэглүүлээд хөөрхий л байсан. Яг ийм зэрэгтэй болгосон гэвэл энэ баг л байх. Тэгснээс ид боловорсон байхад нь авсан юм биш.
Баптистаг тэр жил авсан ч тэр жилдээ Сэвилла газардалгүй Борог 4-0-доод л Хааны цомд түрүүлээд л гарч ирж л байсан. Танайх харин ч Сэвиллаг тэр үед нь тонож байсан байх.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Zoe » Tue Oct 25, 2016 1:06 pm

Image

Image

Image

:spain :spain :spain
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Kro » Tue Oct 25, 2016 1:19 pm

Заа сайхан хадуурнаа. Би тэр цөлөмдөг гэдгийг сайн ойлгодоггүй. Том багууд нээг их за лигийн чанар муудчихна энэ нөхрийг авах гээд юүгхэв гээд сууж байдаг гэж бодохгүй л байна. Боломж нь байвал лигтээ гарч ирж байгаа залуучуудыг эгнээндээ нэгтгэж л байвал сайн байдаг байлгүй дээ.

Харин тэр 2000 оноос хойш хөлбөмбөг үзэж байгаа нөхөр манай тоглолтыг огт үздэггүй бололтой. Яаж овоо түрүүлсэн багийг минь цаасан дээрх баг байсан гээд хэлчихээгүйн хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Seikoni » Tue Oct 25, 2016 1:34 pm

Хэхэ. Баерн ч цөлмөдөгөө алдартай л даа. :ногоон:
Манайх ч цаас өө цаас. Сүүлийн 6 жил ЧЛ-т 4 хагас шигшээ 2 шигшээд шалгарсан мөртлөө тэгээд цаасан бар хэвээр л байгаа юм. Коэффэцэнт энэ тэр яриад ч хэрэггүй биз цаас л юм чинь. Барсагийн эсрэг бэлдсэн баг болохоор лигээ авдаггүй нь ч тэр биз. :RD
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby boboZ » Tue Oct 25, 2016 1:36 pm

Эзэнгүй сэдэв дээр үнэн дураараа дургиж байнаа :ногоон:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby .boldoo. » Tue Oct 25, 2016 1:39 pm

Өдийд Реал, Барса, Баернаас аль нэг нь энд ирвэл түрүүлнэ л дээ. Ялгаа дэндүү их болчихсон. Юве, Дортмунд 2ч түрүүлэхийн төлөө л үзнэ. Манайх шиг л 7р байртай зууралдаад явахгүй нь ойлгомжтой. ЕПЛ ерөнхийдөө багуудын чанар чансаа Ла лигтэй харьцуулахад муу муу. 7,8 оны үеээс хойш жил бүр л дордоод байх шиг.
Зүгээр өрсөлдөөн ихтэй гэдэг нь Сити ч тэр Арсенал ч тэр аль ч багтай тоглосон хожих уу тэнцэх үү хожигдох уу гэдэг нь эргэлзээтэй л байдаг бол Барса, Реал бол 5 гоол уу 7 гоол уу л гэдэг нь эргэлзээтэй байх шиг байдаг шд. Хэн нь хэт трик хийх үү гэдэг л асуудалтай. Ийм болохоор ЕПЛ үзэхэд арай сонирхолтой байдаг болов уу. Дьюрантыг ГСВт биш өөр багт очсон бол гэдэг шиг л
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Mish » Tue Oct 25, 2016 1:55 pm

turuue wrote:Тэгээд тэр олон баг хоорондоо ач тач үзэлцдэг гэвэл тэр нь хоорондын чанар ойрхон гэсэн үг, түүнээс биш өндөр түвшинд тоглодог гэсэн үг биш.

Өндөр түвшинд тоглодог гэж хэн хэлсэн юм бэ? Одоо ПЛ-н багууд шилжилтийн үедээ явж байна, циклтэй гээд яриад байгаа биз дээ? Тиймдээ ч ЧЛ-д гавихгүй байна. Харин лиг нь бол өрсөлдөөн ихтэй, үзэхэд гоё гэж л хэлээд байна. Чинийхээр ач, тач үзэлцдэг. Гэхдээ томчууд жигдрээд сайжраад ирсэн ч гэсэн энэ байдал хэвээр үргэлжлэнэ.

Цоомоо wrote:Маргааны гол сэдэв нь юу вэ?
ПЛ-ийн өрсөлдөөн, үзүүштэй байдал, менежмент, үзэгчийн тоо гээд мундаг мундаг.
Гэхдээ ПЛ-ийн багууд Европт миараад чамгүй удаж байна.
Европт миарна аа гэдэг дотроо хэдэн тааруу баг л алалцаад байна гэж ойлгож болох уу кк.
Ийм миа багуудтай байхад хамгийн шилдэг лиг гэх нь зөв үү л гээд байгаан биш үү.

Бас одоо Сити, Челси, Арсенал Ла Лигт очоод түрүүлэх боломж Барса, Реал, Байерн ПЛ-д очоод түрүүлэх боломжийн аль нь илүү вэ гэдгийг бодоход л ойлгомжтой байх даа.

Дахиад хэлэхээс...хэн хамгийн шилдэг лиг гэцэн юм бэ? түрүүлэхэд хэцүү гээд байгаа шд...Пэп Байернтай 3 дараалж аварга авсан уу? Сититэй тэгвэл тэгж хэзээ ч чадахгүй л байхгүй юу...
Барса, Реал, Байерн 3-г харин ирээд түрүүлэхэд хэн ч гайхахгүй байх...
харин тэр Төрөөгийн хэлдэг ПСЖ, Атлети нтр бол ёстой худлаа шүү...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Monteyne » Tue Oct 25, 2016 2:15 pm

top 4 bag ni Europe iin mangasuud bhad ch ursulduun unuudriinh shg l shiruun bsn doo, deerees ni tot everton nar ch mangas bureldehuuntei aihtar baguud ch bsn. yeruusuu top uud ni muudaad l aimar ursulduuntei bolchihson yum bhq dee. top 4 gdg jinhene utgaaraa haragddag bsndaa odoo l 6, 7 bolchod bgagas
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Kro » Tue Oct 25, 2016 2:22 pm

"Топ" багуудынхаа хариуцлаггүй, орон гаран тоглолтоо өрсөлдөөн жигд, ширүүн гэдэг зүйлээр л халхалчих гээд байхымаа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Seikoni » Tue Oct 25, 2016 2:26 pm

Манай ах хилийн дээс анх удаа алхаад Ленинград үзчихээд дэлхий дээрх хамгийн сайхан хот бол Ленины хот юм аа гэсэн гэжугаа. :RD
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby boboZ » Tue Oct 25, 2016 2:32 pm

Kro wrote:"Топ" багуудынхаа хариуцлаггүй, орон гаран тоглолтоо өрсөлдөөн жигд, ширүүн гэдэг зүйлээр л халхалчих гээд байхымаа.

Хуучин топ 4 байхад ч өрсөлдөөн байсан. Ямар ч баг ямрыгаа ч хождог онцогтой л гээд байхад үгүйсгээд чичрээд байх юм. Энэ чинь оогт шинэ юм биш. ПЛ бусад лигээс үзүүштэй өрсөлдөөнтэй гэдэг дээр Бундеслигийн тэр тусмаа Байерны фен шүүмжлэнэ гэдэг өөрөө үнэн алиа юм л даа тээ..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 2:33 pm

Seikoni wrote:Тэр дээр үеийг нь бол мэдэхгүй юм. Миний үзэж эхэлсэн сүүлийн 15-16 жил лав тийм л цөлмөөд байсан юм байгаагүй дэг. Сүүлийн жилүүдийг ярьж байна л даа. Тэгээд бас дээрээс нь цөлмөөд нөгөө багууд нь миярсан уу л гэсэн утгаар ярьсан юм. Одоо жишээлбэл Модричийг ТОТ-оос авах, Сэвиллагийн Видал хоёрыг авснаас үлдэх нөлөө гэж хоорондоо асар ялгаатай байж таарна. Пацаан ямар ч нөлөөгүй шахуу байхад нь авсныг одоо цөлмөсөн гэх ч юм уу юу ч гэх юм.
Тэгээд дээрээс нь бас авсан тоглогчдоо аваад үзэх хэрэгтэй. Рамос тодорсон байсан ч баг авч явахаар байсан уу гээд л эхэлнэ. 19-тэй пацааныг 8 сарын 31-нд 30 саяар худалдаж аваад түмний элэг доог л болж байсан. Овоо тэнэгүүд юм аа гэж. Үнэхээр ч ирсэн жилдээ Роннид элэглүүлээд хөөрхий л байсан. Яг ийм зэрэгтэй болгосон гэвэл энэ баг л байх. Тэгснээс ид боловорсон байхад нь авсан юм биш.
Баптистаг тэр жил авсан ч тэр жилдээ Сэвилла газардалгүй Борог 4-0-доод л Хааны цомд түрүүлээд л гарч ирж л байсан. Танайх харин ч Сэвиллаг тэр үед нь тонож байсан байх.


тэрийг үеийг мэдэхгүй гэж ирээд л :ногоон: авсан бол авсан биз дээ. тэр байтугай манайхаас пигог хүртэл сугалж л байсан. ди стефаног булааж л байсан.

чи л манайхыг яриад байгаагаас биш атлети, атлетик, валенсиа, шумбагчид, малага, севийяа гээд ла лигийн томцуул дотоодоосоо адилхан л цөлмөдөг шт. санти мина, сауль, годин, гризманн, аугусто, фелипе луйс, вийяа гээд ярьвал өчнөөн л нэр байна… ганц барса ингээд байгаам биш шүү дээ ккк
юве, милан, интер, рома, байерн, дортмунд, юнайтед, пүүл, буучид, тот, сити, челси, порту, бенфика, аякс, фейенорд... бүгд л адилхан шт.

рамос ч тодорчихсон байсымаа. алж хяддаг л байсан шт. би ч өмнө нь бичиж л байсан. инээгээд л явдаг залуу байсан гээд.
иско, ийяара хоёрыг яваад малага, ла реал хоёр илт суларсан шт. бас танайх навас, гарай хоёрыг бас аваа биз дээ.

севийяа яачихаад байгаам. одоо европад 3 пийт хийчихээд сууж байна. яачихаав? :RD :ногоон:
Last edited by PrOXy on Tue Oct 25, 2016 2:34 pm, edited 1 time in total.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby boboZ » Tue Oct 25, 2016 2:34 pm

Ядаж л Английн лигийн түрүүлсэн багуудын тайтлын тоог нь хар л даа. Доороосоо дээшээ гэнэт Байерн шиг тасраад алга болоогүй жигд явсан байгаа. Өрсөлдөөн бишүү!?
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby Becks » Tue Oct 25, 2016 2:36 pm

ПЛ мундаг гэж маргаагүй байхоо.
Гол маргаан нь Сити 6 дарааллаад ялсан Пеп фэнүүд-л ингээд ПЭП бараг ойлгомжтой арчаад ирлээ харавуу эдэр л гэж эхэлсэн юм бишүү.
Тэгээд сая 5 дарааллаж хожоогүй болохоор нь л ПЛ ийм байна Ла лиг, Бундес-ээс өөршүү л гэж хэлсэн байх.
Улирал дөнгөж эхлэж байхад л Пэп-ийг магтаад байсан. энд гэхдээ Пэп-ийг үгүйсгээгүй шүү. Барса, Баярн 2 өөс өөр шүү л гэж хүмүүс хэлэх гээд байх шиг байна.
Анх Ситид ирхэд нь аймар скаудтай багт ирлээ л гэж хүмүүс ярж байсан. Пеп мундаг нь мундаг гэхдээ л ПЛ-дээ хамгийн зузаан скаудтай багт ирлээ улирал дөншөж л эхлэж байна тэгэж Барса, Баярн-нд байсан шигээ тасарж чадахгүй байна л гэж хэлсэн байх. Анхны 5 дараалалж хожоогүй цуврал гээ биз дээ. Гэхдээ улирал дөнгөж эхэлж байна дараа улиралаас амжилт үзүүлээд эхлэх байхөө :beer .
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: MANCHESTER CITY 2016/17: "We're Not Really Here"

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 2:45 pm

ла лигт байхдаа 5 дараалж хожоогүй цуврал бий бий... 3 тэнцэж 2 хожигдлуу даа...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests