хуучин цэнгэлдэх метрополитаногийнхаа суурин дээр барьсан гэв үү дээ. шинэ нэрэнд нь фенүүд дургүйцаад сүйд болсон гэсэн. гэвч одоо мөнгийг нь аваад хэрэглэчихсэн юм хойно яах вэ дээ. нэрээ ч зарлалгүй их удсан даа, ингэх гээд л байж кккк
бас эскүдогоо шинэчилсэн байна лээ. тэр нь бас хэл ам дагуулаад байгаа. чоло, тамирчид гээд л нөлөөтэй хүмүүсээрээ аргадуулсан шигээ л.
эдний эскүдоны хөгжил... франкогийн режимийн үед бас л дээрээ титэм барьшуулсан байж шүү.
гэснээс саяхан атлетикийн удирдлагуудтай хэвлэлээр нилээд үзэлцсэн дээ. баскууд манай айдентитиг авсан барьсан, "атлетик" дууг дуурайсан гэж үг хаяад, өөрсдөө дургүйцаад л... атлети! гэж дуулдаг бла бла бла гээд л байсан.
тэр нөлөөлөв үү яав.
эдний гарал үүсэл бол яах аргагүй л баск оюутнууд гэдэг. баскын бахархал атлетик клуб байгуулагдсаны дараа мадридад сурч байсан баск оюутнууд нийлж энэ багийг үндэслэсэн гэдэг. тэгээд атлетикаасаа санаа оноо, юм хум буулгаж авсан гэдэг нь үнэн л дээ...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.