Жордан Хэндэрсон.
Юрген Клопп Ливерпүүлд ирсэнээс хойш олон тоглогчид түвшин ахиж сайн тоглолт үзүүлж эхлээд байгаа юм.Тухайлбал Ловрен,Лаллана,Ориги,Фирмино,Эмрэ нарыг нэрлэж болох юм.
Харин энэ улирлын сюрприз нь багийн ахлагч Жордан Хэндэрсон болоод байна.Ливерпүүл лигт аман хүзүүддэг улирал буюу 2013 онд тэрээр маш сайн тоглолтыг үзүүлж Ливерпүүлийн хагас хамгаалалтын чухал хүмүүсийн нэг болоод байсан юм. Рожэрсийн даймонд хувилбарт муугүй дасан зохицож байлаа.Нөгөөтэйгүүр түүний хажууд Стивен Жеррард гэж өнөө цагийн шилдэг төвийн хагас хамгаалагч байсантай холбоотой болов уу.Мэдээж түүний хичээл зүтгэл,цуцашгүй гүйлт ихээхэн нөлөөлсөн.
Харин тэр улиралаас хойш төдийлөн тоглолт нь гарахаа байж Ливерпүүлийн ахлагч гэсэн байр суурин дээр очсон түүний хувьд дэндүү чамлалттай байлаа.Ливерпүүлийн хувьд "Ахлагч" гэдэг зүйл зүгээр нэг үг биш бөгөөд тэмцэгч,удирдагч,үлгэр жишээ,нэр хүнд,үнэнч байдал гэсэн олон зүйлсын шалгуур үзүүлэлт бөгөөд Стивен Жеррард энэ үнэлэмжийг тогтоосон гэхэд буруудахгүй юм.Түүний орийг залгамжилсан Хэндэрсонд энэ бүхэн хүнд дарамт болсонг ч үгүйсгэхгүй юм.Дээрээс нь түүний ээлж дараалсан бэртэлүүд.
Өнгөрсөн улирлын төгсгөлд бараг талбайд гараагүй түүнийг зун багаас явна гэдэгт би л хувьдаа бараг итгэчихээд байсан юм.
Харин зун болсон ЕАШТ-нд оролцоод ирсэн түүнд итгэж байсан ганц хүн нь Клопп байсан байх.Нэг ярилцлагандаа түүнийг магтаад авсан бөгөөд "тэр бол хөдөлмөрч сайн залуу,би түүнийг ажиглаж байгаа,тэр сайн тоглогч биш байсан бол энд байхгүй байх байсан"гэх үгсийг унагаж байсан удаатай.
Премиер лигийн 2016-17 оны улирал эхлэхэд Клопп түүнийг өөрийн түлхүү ашигладаг 4-3-3 хувилбарын төвийн 3 хагас хамгаалагчын гол байрлал болох талбайг хянаж,довтолгоо хамгаалалтыг тэнцвэржүүлэх холбох үүрэгтэй гүнээс найруулах буюу holding midfilder (deep lying midfilder гэх нь ч бий) байрлалд тоглуулаад эхлэх нь тэр.Домогт Жеррард,Зидан Үзэрэг тоглогчид энэ байрлал дээр маш сайн тоголдог байсан гэдэг.Гэхдээ Хэндог тэдэнтэй харьцуулах утгагүй биз.
Эхний 2-3 тоглолтонд төдийлөн сайн байж чадаагүйч Клопп эрсдэл үүрэн байж түүнийг энэ байрлалд тоглуулсаний учирыг сүүлийн хэдэн тоглолтонд хангалттай харуулж чаджээ.Эхэндээ хамгаалалтанд төдийл сайн биш дамжуулалтууд нь ихэвчлэн арагшаа,эсвэл хажуу тийш талбайн захруу хаяглагдаж бүтээлч байдал муутай байсан ч тоглолтоос тоглолтонд сайжирч бөмбөгийг талбайн бүх хэсэгт ёстой л цацаж эхэлсэн юм.Улирал эхэлсэнээс хойш Хэндо нийт 469 удаа бөмбөгөнд хүрсэнээр лигийн бүх тоглогчдыг тэргүүлж байгаа бол 341 дамжуулалт оновчтой болгосноор мөн л Премиер лигийг тасархай тэргүүлж байна.Мөн 21 такл амжилттай гүйцэтгэснээр лигт 3 -т жагсаж байгаа нь энэ байрлал дээр хэрхэн дасан зохицож чадаж байгаагийн шинж юм.
Хэндо Ливерпүүл дэхь хамгийн сайн улиралаа Клоппын дор үргэлжилүүлж байгаа гэдгийг зарим статистакаар харуулжээ.
Нэг тоглолтонд дундажаар 65 дамжуулалт оновчтой болгож,88% оновчтой дамжуулж, 2,4 удаа амжилттай такл хийж, 1,4 удаа бөмбөг тасалж, 0,6 удаа бөмбөг булааж байгаа бөгөөд эдгээр үзүүлэлт нь түүний Ливерпүүлд тоголсон бүх улиралаас хамгийн өндөр нь болж байгаа юм.Мөн Премиер лигт ч түүн шиг тэгш тоглолт үзүүлж байгаа төвийн хагас хамгаалагч одоогоор ховор байна.Түүний хийж байгаа олон дамжуулалтууд зарим үед ашиггүй мэт байдаг ч довтолгоо,хамгаалалтыг холбосон маш чухал үйлдэл юм.Товчоор бол эмх цэгцтэй багийн тоглолт гэсэн үг.
Клоппын тактикт Вайналдум,Лаллана,Хэндо гэсэн уян хатан хагас хамгаалагчид муугүй тохирч байгаа.Ливерпүүл улирал эхэлсэнээс хойш нийт 72 удаа гоолын боломж үүсгэсэн нь Европт тэргүүлэх үзүүлэлт бөгөөд эдгээр 3 хагас хамгаалагч бөмбөгийг хянаж довтолгоог эхлүүлэх тал дээр үр дүнтэй тоглолт үзүүлж байгаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй.Ялангуяа Хэндэрсоний бөмбөг таслалт булаалт,дамжуулалт,прессинг үүнд гол нөлөө үзүүлж байгаа юм.
Улирал дөнгөж эхэлж байгаа ч Хэндогийн хувьд богино хугацаанд өөрийгөө дайчилж өөрчлөгдөж формондоо орсон нь сайшаалтай.
Sent from my GT-N7100 using Tapatalk