kayo wrote:Хөлбөмбөг хөгждөггүй гол шалтгаан нь өөрсдийх нь ухамсарт байдаг гэсээн, хятадууд багаасаа зөвхөн өөрийгөө гаргах, өөрийгөө сайжруулж бусадтай өрсөлдөх гэсэн ганц ойлголттой, тэгэж байж тэр олон тэрбүм хүнээс шалгарч чадна гэдэг үзэлтэй, тиймдээ ч багийн спорт ялангуяа хөлбөмбөг хөгждөггүй гэдэг. Харин ганцаарчилсан бол хөгжинө, юү ч байсан хөгжинө, одоо бөх, бокс, жудо гээд дээхэн үед их муу байсан ганцаарчилсан спортууд бүгд хөгжиж л байна, бүүр гүйлтэнд хүртэл аваргатай шдээ.
Өөр хөгжсэн багийн спорт гэхээр яахав сагс байна, нэлээн хөгжсэн, ганц том өндөр хүн байхад бас нэлээн багийг чирнэ, ганц Яао Мин жишээ нь нэлээн чирсэн, тэгэхэд хөлбөмбөг хэцүү бол ганц хүн чирэхэд хэцүү, цэвэр багийн тоглолт шаарддаг.
Тэгээд гадаа оюутнуудтай хөлбөмбөг тоглоход ч анзаарагддаг байсын, хүнд ер дамжуулахгүй, бүгд өөрийгөө Мэсси гээд бодчихсон юмуу хуураал хуураал явах сонирхолтой, ерөөсөө дамжуулна гэдэг ойлголт байхгүй, бүгд л гоол хийх гээл, бүгд л бөмбөгөө туугаа л орох гээл. За бас бразилууд шиг авьяастай байсан бол яахав, тийм унаган авьяасгүй улсууд чинь багийн тоглолтгүй болохоор бүүр явахгүй байгаам л даа. Тэгэхэд хоёр Со, Япон гээд өгөгдөл адил мөртлөө хамаагүй илүү багууд байна, Солонгосуудтай тоглоход ёстой урамтай, дан дамжуулна, муу гэлтгүй л дамжуулна шүү дээ.
Багаас нь тэгээд тархинд нь суулгачдаг юм шиг байгаан. Үнэхээр арай л өөр байдаг шүү. Цуг тоглоход.
Багийн спортоор хичээллэх нь хүүхдийн хүмүүжил ухамсарт их зөв нөлөөтэй.
Саяхан манайх хөлбөмбөгийг дунд сургуулийн хөтөлбөрт оруулсныг би зөв гэж бодоод байгаашд.