LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Mon Oct 10, 2016 7:39 pm

Тхх, ирэх 1 дэхэд Анфилд-д тулаан болноо.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby TGNT » Tue Oct 11, 2016 4:23 am

PrOXy wrote:энэ нөгөө камер үнсдэг тоглолт уу?


биш байхаа
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1888
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Жигүүр » Tue Oct 11, 2016 9:37 am

Камер үнсдэг тоглолт саарал цамцтай байсан байх. Торресийн ганц зоодог дээр Жи байгаагүй билүү?
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed Oct 12, 2016 9:37 am

Вайналдум шигшээдээ тоглож байгаад бэртсэн байна лээ, чөтгөрүүдийн эсрэг гараанд 1 өөрчлөлт орох нь тодорхой болсон байх. Жан хэр байгаам бол, Лукас тэр 2н нэг нь ДМ дээр гарч таарах болвуу даа бараг.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Gz_24 » Wed Oct 12, 2016 10:28 am

Хэндо английн шигшээн ахлагч болжээдээ
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Captain » Wed Oct 12, 2016 11:56 am

Одоо Жанд боломж гарлаадаа...
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed Oct 12, 2016 6:51 pm

Энтони Тайлор гэж энэ товариш 1 дэхийн дерби-г шүүх юм байна. Нөхөр бол Олд Траффорд-с 6 милийн зайд амьдардаг юм гэнэ. Манчестер-д амьдардаг нөхрөөр тоглолтыг шүүлгэх нь гээд шүүгчдийн дарга асан нөхөр ихээхэн шүүмжилсэн байна.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby bayarbat » Thu Oct 13, 2016 11:55 am

Барнаба wrote:Энтони Тайлор гэж энэ товариш 1 дэхийн дерби-г шүүх юм байна. Нөхөр бол Олд Траффорд-с 6 милийн зайд амьдардаг юм гэнэ. Манчестер-д амьдардаг нөхрөөр тоглолтыг шүүлгэх нь гээд шүүгчдийн дарга асан нөхөр ихээхэн шүүмжилсэн байна.

Пеналт заавал энэ Ливерпүүл -с амьд гарахгүй ээ. Хэвлэлээр холбоод хаячихаар нөгөө шүүгч нь эсрэгээрээ хамаагүй гэдгээ харуулах гээд манайд баахан алдаа өгнөө аягүй бол :) За за манайхан биш шүүгч гэдгээрээ байж чадахгүй билгүү .
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Thu Oct 13, 2016 12:45 pm

Жеоржинио Вайналдум.

ЖИНИ Ливерпүүлд ирсэнээс хойш тогтмол тоглолтыг үзүүлж байгаа.Ихэнхи фэнүүд түүний багт үзүүлж байгаа нөлөөг хүлээн зөвшөөрч эхэлсэн боловч эргэлзсэн хэсэг ч байхыг үгүйсгэхгүй юм.
Түүнийг 25 сая фунтээр Ньюкастлаас худалдан авах үед эрсдэлтэй наймаа мэт харагдаж байсан ч Янник Боласи (28 саяаар Кристал Паласаас,Эвертон руу),Муссо Сиссоко (30 саяар Ньюкастлаас,Тоттенхэм рүү) нарын шилжилт болсоний дараа тийм ч их анхаарал татахаа байжээ.
Европын хөлбөмбөгт асар их хөрөнгө оруулалт хийгдэж,тэрбум тэрбумаар мөнгө эргэлдэж эхэлсэн өнөө үед тоглогчдийн цалин,үнэ ханш ялангуяа Премиер лигт тэнгэрт хадсан.Европын лигүүдэд 25-30 саяд топ түвшиний тоглогч арилжигддаг байсан бол одоо дундаж тоглогчийг ийм хэмжээний мөнгөөр худалдан авах нь энгийн үзэгдэл болжээ.Энэ байдал ялангуяа Премиер лигт сүүлийн 2 жилд ихээр харагдах болсон юм.Биеийн хүчний тоглолт сайтай,гүйлтийн тэсвэр өндөртэй,бөмбөгтэй харьцах чадвар сайн,ямар ч хувилбарт зохицон тоглох чадвартай Жиниг Клопп авахыг хүссэн учираас клубын зүгээс Ньюкастлын хүссэн 25 сая фунтыг даруй төлсөн юм.

Дээр дурьдсанчлан Жини олон байрлалд тоглох чадвартай.Хагас хамгаалалтын бүх байрлалд тоголдогоос гадна жигүүрт гүйхэд ч асуудалгүй.Энэ улирал Нисдэг Голланд маань Адам,Лаллана,Жордан Хэндэрсон нарын хамтаар Ливерпүүлийн хагас хамгаалалтыг хариуцаж байна.Довтолгоо,хамгаалалтийн идэвхи,гүйлтийн болон биеийн хүчний өндөр тэвчээр,ур чадвар шаарддаг Box-to-Box байрлал дээр тун сайн байгаа.Түүний хамгийн сайн тоголдог үндсэн байрлал биш ч дуусашгүй эрч хүч,тайван тоглолт,бөмбөг барилт,довтолгоо,хамгаалалтанд туслах чадвараараа Клоппын системийг төгс ажиллахад том нөлөө үзүүлж байгаа юм.

Ливерпүүлийн дэмжигчид түүний довтолгоонд хэрхэн тоглохыг харах хүсэл дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.Учир нь өнгөрсөн жил Ньюкастлийн гол тоглогч байсан Вайналдум #10 байрлал дээр улиралын турш тоглож 11 гоол оруулж лигийн хагас хамгаалагчид дунд гоолдсон тоогоороо эхний 3-т орсон юм.Түүний хамгийн сайн тоголж чадах байрлал гэсэн үг.Харин Ливерпүүлд илүү арагш сууж тоголж байгаа.Энэ байрлал дээрээ тоглолтоос тоглолтонд дасч сайжирч байгаа нь сайн хэрэг.

Жини энэ улиралын эхний 7 тоглолтонд 2 гоолын дамжуулалт гүйцэтгээд байгаа бөгөөд 50,42 минут тутамд боломж үүсгэж байгаа юм.Шинэ багтаа тун сайн уусч чадаж байгаа тэрээр гоолдохыг,довтолгоонд түлхүү оролцохыг хүсэж байгаагаа илэрхийлээд амжсан удаатай.Довтолгоонд сайн тоголдог чадвар нь шинэ байрлалд тоглоход давуу тал нь болоод эхэлжээ.
Харин хамгаалалтанд оролцох тал дээр тэрээр бүрэн өөрчлөгдөж чадсан байна.
Өнгөрсөн улирал Ньюкастлд довтолгооны гол хүн байсан Жини бөмбөгтэй түлхүү харьцаж боломж үүсгэх тал дээр илүү анхаарч тоголж байсан бол улиралын 2-р хагаст Стив Мкларен халагдаж Рафа Бенитез ирсэнээр түүний сул тал дээр ажиллаж хамгаалалтанд туслуулах оролцуулах тал дээр анхаарч Ливерпүүлд бэлдэж өгчээ.

Жини энэ улиралын эхний тоглолтуудад нийт 7 такл амжилттай хийж 3 удаа бөмбөг тасалсан гэсэн хамгаалалтын үзүүлэлт гарчсан байна.Энэ үзүүлэлт нь түүнийг хамгаалалтанд сайн оролцон тоглож чадна гэдгийг харуулж байгаа ч Ливерпүүл шиг өндөр прессинг хийж хурдтай тоголдог багт хангалтгүй юм.Тэр талбайн төвд илүү олон бөмбөгөнд хүрэх хэрэгтэй.Клоппын дор цаашид олон тоглолтонд оролцож түүний системд суралцаж,дасаад ирэхээр дээрхи тоо нэмэгдэнэ гэдэг нь дамжиггүй биз.

Товчхондоо Жини Вайналдум Ливерпүүлд тун сайн дасан зохицож чадаж байна.Түүнд илүү нээлттэй тоглох боломж багассан ч оноогдсон үүргээ сайн гүйцэтгэж талбайн төвд тэнцвэртэй жигд сайн тоглолтыг үзүүлсээр байгаа юм.Жинид Клоппын тоглогчдоос хүсдэг олон зүйл бий бөгөөд түүний төлөвлөгөөны гол хэсгүүдийн нэг юм. #LFC
Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Thu Oct 13, 2016 12:47 pm

Барнаба wrote:Вайналдум шигшээдээ тоглож байгаад бэртсэн байна лээ, чөтгөрүүдийн эсрэг гараанд 1 өөрчлөлт орох нь тодорхой болсон байх. Жан хэр байгаам бол, Лукас тэр 2н нэг нь ДМ дээр гарч таарах болвуу даа бараг.

Эмрэ-Хэндо-Лаллана гэж гарах байх.Лалланаг ирэх 1 дэхийн тоглолтонд бэлэн байна гэж найдаж байгаа юм гэсэн.
Ж. Анхжаргал wrote:Камер үнсдэг тоглолт саарал цамцтай байсан байх. Торресийн ганц зоодог дээр Жи байгаагүй билүү?



Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Thu Oct 13, 2016 12:49 pm

Барнаба wrote:Энтони Тайлор гэж энэ товариш 1 дэхийн дерби-г шүүх юм байна. Нөхөр бол Олд Траффорд-с 6 милийн зайд амьдардаг юм гэнэ. Манчестер-д амьдардаг нөхрөөр тоглолтыг шүүлгэх нь гээд шүүгчдийн дарга асан нөхөр ихээхэн шүүмжилсэн байна.
Image

Энтони Тэйлор Ливерпүүлийн тоглолтыг шүүсэн тохиолдлуудад 11 хожиж 5 тэнцэж 4 хожигдсон байна.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Thu Oct 13, 2016 12:57 pm

Жордан Хэндэрсон.

Юрген Клопп Ливерпүүлд ирсэнээс хойш олон тоглогчид түвшин ахиж сайн тоглолт үзүүлж эхлээд байгаа юм.Тухайлбал Ловрен,Лаллана,Ориги,Фирмино,Эмрэ нарыг нэрлэж болох юм.

Харин энэ улирлын сюрприз нь багийн ахлагч Жордан Хэндэрсон болоод байна.Ливерпүүл лигт аман хүзүүддэг улирал буюу 2013 онд тэрээр маш сайн тоглолтыг үзүүлж Ливерпүүлийн хагас хамгаалалтын чухал хүмүүсийн нэг болоод байсан юм. Рожэрсийн даймонд хувилбарт муугүй дасан зохицож байлаа.Нөгөөтэйгүүр түүний хажууд Стивен Жеррард гэж өнөө цагийн шилдэг төвийн хагас хамгаалагч байсантай холбоотой болов уу.Мэдээж түүний хичээл зүтгэл,цуцашгүй гүйлт ихээхэн нөлөөлсөн.

Харин тэр улиралаас хойш төдийлөн тоглолт нь гарахаа байж Ливерпүүлийн ахлагч гэсэн байр суурин дээр очсон түүний хувьд дэндүү чамлалттай байлаа.Ливерпүүлийн хувьд "Ахлагч" гэдэг зүйл зүгээр нэг үг биш бөгөөд тэмцэгч,удирдагч,үлгэр жишээ,нэр хүнд,үнэнч байдал гэсэн олон зүйлсын шалгуур үзүүлэлт бөгөөд Стивен Жеррард энэ үнэлэмжийг тогтоосон гэхэд буруудахгүй юм.Түүний орийг залгамжилсан Хэндэрсонд энэ бүхэн хүнд дарамт болсонг ч үгүйсгэхгүй юм.Дээрээс нь түүний ээлж дараалсан бэртэлүүд.
Өнгөрсөн улирлын төгсгөлд бараг талбайд гараагүй түүнийг зун багаас явна гэдэгт би л хувьдаа бараг итгэчихээд байсан юм.

Харин зун болсон ЕАШТ-нд оролцоод ирсэн түүнд итгэж байсан ганц хүн нь Клопп байсан байх.Нэг ярилцлагандаа түүнийг магтаад авсан бөгөөд "тэр бол хөдөлмөрч сайн залуу,би түүнийг ажиглаж байгаа,тэр сайн тоглогч биш байсан бол энд байхгүй байх байсан"гэх үгсийг унагаж байсан удаатай.

Премиер лигийн 2016-17 оны улирал эхлэхэд Клопп түүнийг өөрийн түлхүү ашигладаг 4-3-3 хувилбарын төвийн 3 хагас хамгаалагчын гол байрлал болох талбайг хянаж,довтолгоо хамгаалалтыг тэнцвэржүүлэх холбох үүрэгтэй гүнээс найруулах буюу holding midfilder (deep lying midfilder гэх нь ч бий) байрлалд тоглуулаад эхлэх нь тэр.Домогт Жеррард,Зидан Үзэрэг тоглогчид энэ байрлал дээр маш сайн тоголдог байсан гэдэг.Гэхдээ Хэндог тэдэнтэй харьцуулах утгагүй биз.

Эхний 2-3 тоглолтонд төдийлөн сайн байж чадаагүйч Клопп эрсдэл үүрэн байж түүнийг энэ байрлалд тоглуулсаний учирыг сүүлийн хэдэн тоглолтонд хангалттай харуулж чаджээ.Эхэндээ хамгаалалтанд төдийл сайн биш дамжуулалтууд нь ихэвчлэн арагшаа,эсвэл хажуу тийш талбайн захруу хаяглагдаж бүтээлч байдал муутай байсан ч тоглолтоос тоглолтонд сайжирч бөмбөгийг талбайн бүх хэсэгт ёстой л цацаж эхэлсэн юм.Улирал эхэлсэнээс хойш Хэндо нийт 469 удаа бөмбөгөнд хүрсэнээр лигийн бүх тоглогчдыг тэргүүлж байгаа бол 341 дамжуулалт оновчтой болгосноор мөн л Премиер лигийг тасархай тэргүүлж байна.Мөн 21 такл амжилттай гүйцэтгэснээр лигт 3 -т жагсаж байгаа нь энэ байрлал дээр хэрхэн дасан зохицож чадаж байгаагийн шинж юм.

Хэндо Ливерпүүл дэхь хамгийн сайн улиралаа Клоппын дор үргэлжилүүлж байгаа гэдгийг зарим статистакаар харуулжээ.
Нэг тоглолтонд дундажаар 65 дамжуулалт оновчтой болгож,88% оновчтой дамжуулж, 2,4 удаа амжилттай такл хийж, 1,4 удаа бөмбөг тасалж, 0,6 удаа бөмбөг булааж байгаа бөгөөд эдгээр үзүүлэлт нь түүний Ливерпүүлд тоголсон бүх улиралаас хамгийн өндөр нь болж байгаа юм.Мөн Премиер лигт ч түүн шиг тэгш тоглолт үзүүлж байгаа төвийн хагас хамгаалагч одоогоор ховор байна.Түүний хийж байгаа олон дамжуулалтууд зарим үед ашиггүй мэт байдаг ч довтолгоо,хамгаалалтыг холбосон маш чухал үйлдэл юм.Товчоор бол эмх цэгцтэй багийн тоглолт гэсэн үг.

Клоппын тактикт Вайналдум,Лаллана,Хэндо гэсэн уян хатан хагас хамгаалагчид муугүй тохирч байгаа.Ливерпүүл улирал эхэлсэнээс хойш нийт 72 удаа гоолын боломж үүсгэсэн нь Европт тэргүүлэх үзүүлэлт бөгөөд эдгээр 3 хагас хамгаалагч бөмбөгийг хянаж довтолгоог эхлүүлэх тал дээр үр дүнтэй тоглолт үзүүлж байгаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй.Ялангуяа Хэндэрсоний бөмбөг таслалт булаалт,дамжуулалт,прессинг үүнд гол нөлөө үзүүлж байгаа юм.

Улирал дөнгөж эхэлж байгаа ч Хэндогийн хувьд богино хугацаанд өөрийгөө дайчилж өөрчлөгдөж формондоо орсон нь сайшаалтай.
Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Captain » Thu Oct 13, 2016 7:53 pm

:eek: :-D
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Thu Oct 13, 2016 8:53 pm

Даагий :eek:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Fri Oct 14, 2016 12:17 am

Манютай хийх тоглолт 1 дэхийн шөнө юм байна ш дээ ддаа.
-Лаллана бэлтгэлд оролцсон тоглох боломжтой болж байх шиг байна.
-Клайн,Ловрен хоёр асуудалгүй тоглоно.
-Коу,Фирмино шигшээ багийн цугларалтаасаа өчигдөр эргээд ирсэн.
-Ахлагч Мэлвүүдэд ирсэн байна.Ман Ютд-тай хийх тоглолтыг үзнэ гэнэ.Шөрмөсний гэмтэлтэй тэрийгээ бас үзүүлж харуулж яваа бололтой.
-Гэснээс 23-нд Мерсисайдийн мини дерби болох юм байна.
Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Fri Oct 14, 2016 6:19 pm

Босс 9-р сарын шилдэг дасгалжуулагч болсон байна.
Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Fri Oct 14, 2016 6:21 pm

Хэндогийн гүүр нураадаг гоол сарын шилдэг гоолоор шалгарчээ.
Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Fri Oct 14, 2016 7:22 pm

Жо Гомез бүтэн бэлтгэлд оролцож эхэлсэн гэнэ.Өчигдрийн бэлтгэлийн дараа багийн нөхөд нь алга ташин баяр хүргэж залуу хүүд урмын үг хайрласан юм гэнэ дээ.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Fri Oct 14, 2016 10:02 pm

Skysports-н пундитууд ирэх Даваа гаригын орой явагдах тоглолтын өмнө өөрсдийн таамагаа дэвшүүлсэн байна.

Пил Томпсон. Ливерпүүлийн домог маань уг тоглолтыг 2-1 Улаануудын хожилоор өндөрлөнө гэсэн байна.Эхний гоолыг Садио Манэ оруулна.Онцлох тоглогчоор Садио Манэг нэрлэсэн байна.

Чарли Николас. 1-1 тэнцэнэ,эхний гоолыг Крис Смоллинг хийнэ гэжээ.Онцлох тоглогчоох Эрик Бэйлиг нэрлсэн бөгөөд Виллареалд байхаас нь авахуулаад түүний тоглолтыг хардаг,биширдэг байсан юм гэнэ.

Мэтт Ли Тиссе. 2-1 Ливерпүүл ялалт авна гэж таамагласан бөгөөд тоглолтын эхний гоол болон онцлох тоглогчоор Садио Манэг нэрлэсэн байна.

Харин Пол Мэрсон 3-1 Ливерпүүл хожино гээд онцлох тоглогч болон эхний гоолын эзнээр мөн Садио Манэг нэрлэжээ.

Ерөнхийдөө Ливерпүүлийн хамгаалалт хэр байхаас тоглолт шалтгаална гэж үзэж байгаа бололтой.Сэт-пийсээс гоол алдах магадлал өндөр учир Манюг дор хаяж 1 гоол оруулж чадна гэж таамаглсан байна.

Анзаараад байхад энэ нөхдүүдийн таамаг нээх хол зөрөөд байдаггүй юм санагддаг юм.
Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
Last edited by DaaGi LFC on Mon Oct 17, 2016 5:22 pm, edited 1 time in total.
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby TGNT » Mon Oct 17, 2016 5:17 pm

өнөөдөр хожвол сити арсеналтай оноо тэнцээд ирэх нь дээ
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1888
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Tue Oct 18, 2016 2:57 am

Liverpool: Karius; Clyne, Lovren, Matip, Milner; Henderson; Mane, Can, Coutinho, Firmino; Sturridge.

Стар-г гаргах хэрэг байсан л юм байхдаа? Нөгөө гоё гоё шилжилт хөдөлгөөнийг чинь гацаагаад байгаа хүн шүү дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Bambagar » Tue Oct 18, 2016 3:09 am

Зиа шаачвал хүснэгтийн оройд гарлаа даа
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Tue Oct 18, 2016 3:49 am

Стар нэг л болж өгөхгүй байна даа, прессинг-д бараг оролцохгүй урд идэвхгүй нөхөр байгаад байх юм, явуулсан бөмбөгнүүдийг бараг л алдаад дуусах юм. Бусадтайгаа гоё холбогдоод ойлголцож байгаа юм алга, суулгачихад гэмгүй дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Tue Oct 18, 2016 4:18 am

За Стар сууж Лаллана орж ирлээ. Жан гоё юм алдлаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Tue Oct 18, 2016 4:53 am

Стар гэж дарвайсан хүүрийн оронд өөр амьтан гарсан гэхэд 90 мин нүдэж байгаад хожих байлаа, хайран хожил боллоо.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron