LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Oct 01, 2016 8:43 pm

Ёоооё, тийм байлгүй дээ. Фирмино хэрэгтэй үед гоалдлоо доо. Янзын мөргөлөө, Хэндэрсон овоо мэдрээд пасс хаялаа. Одоо нэмээд өгөх хэрэгтэй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby aebt » Sat Oct 01, 2016 8:46 pm

Барнаба wrote:Ёоооё, тийм байлгүй дээ. Фирмино хэрэгтэй үед гоалдлоо доо. Янзын мөргөлөө, Хэндэрсон овоо мэдрээд пасс хаялаа. Одоо нэмээд өгөх хэрэгтэй.



:beer
"...Living is easy with eyes closed
Misunderstanding all you see..." J.W.Lennon
User avatar
aebt
 
Posts: 48
Joined: Fri Sep 26, 2014 12:25 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Oct 01, 2016 9:12 pm

Коу ч үнэн мотордож байна даа. Фирмино пеналти авчирлаа, Милнэр гоалдлоо. Гоёоо гоё.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Oct 01, 2016 9:17 pm

Жан фит болоод Вайналдум, Лаллана 2-н нэгийг суулгах нь ойлгомжтой юм байна. Вайналдум бас олигтой цилиндр болоод өгч байгаа юм ер нь алга даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Oct 01, 2016 9:22 pm

Ёооё, яг сүүлд нь хутгалуулах гэж байна шт.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Sat Oct 01, 2016 9:23 pm

За одоо айлын хүүхдүүдийг хараад инээгээд суучихна даа. Нэг нь оноо алдаж л таараа..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Ganbold » Sat Oct 01, 2016 9:24 pm

Ай сайхан комбэк хийлээ. Ориги шаар чинь гүйлт хийхгүй лазантаад буруу шийдвэр гаргаад хэсэг нэрвтүүллээ шүү. Хүснэгтийн тархинд гараад ирлээ дээ
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Oct 01, 2016 9:25 pm

За хожлоо хожлоо, зочлон тоглолт, эхэлж гоал алдаад нэхээд хожлоо. Хэдэн тоглогчын сэтгэлзүй сайтай байсны хүчинд л хожлоо.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Sat Oct 01, 2016 9:27 pm

Ёстой сайхан болоод явчихлаа даа. Эхний хагаст талбайн дунд 2-р давхарт, биеийн хүчний тоглолтонд алуулж эхэлсэн шүү. 2-р хагаст бол Бразилчууд үнэхээр өөрчилчихлөө тоглолтыг. Коуг жоохон араас тоглуулахаар их гоё тоглоод байгаа юм даа. Энэ старрижийг өвөл заавал явуулах хэрэгтэй. Арай л дэндүү болчихжээ. Арай ч ийм байгаагүй биз дээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby aebt » Sat Oct 01, 2016 9:27 pm

Бурхан минь гэж ийм хаалгачтай хол явахгүй нь дээ. Ямар гээчийн зүйлэг нөхөр вэ. Хунгуудад цагийн төгсгөлд гол хийчих бүрэн боломжийг гаргаж өгдөг байна шүү
"...Living is easy with eyes closed
Misunderstanding all you see..." J.W.Lennon
User avatar
aebt
 
Posts: 48
Joined: Fri Sep 26, 2014 12:25 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Sat Oct 01, 2016 9:33 pm

энэ жил ёндоо манай талд уул нь байнашүү...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby angdrema » Sat Oct 01, 2016 9:38 pm

Kk... хунгууд тулдаа л хожигдлоо...гэснээс энэ тайлбар хийгээд бгаа лаа бүр дэндлээ.Дур гуттал шаахиймаа...
Thank you Paul, we'll miss you. You are a legend.
User avatar
angdrema
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 663
Joined: Sun Sep 27, 2009 10:59 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Ganbold » Sat Oct 01, 2016 10:08 pm

Өнөөдөр жаахан илт бсан л даа. Гэхдээ яадын, хунгууд дээр бол хамаа байж уу... :ногоон:
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby aebt » Sat Oct 01, 2016 10:32 pm

angdrema wrote:Kk... хунгууд тулдаа л хожигдлоо...гэснээс энэ тайлбар хийгээд бгаа лаа бүр дэндлээ.Дур гуттал шаахиймаа...


Өөрсдийгөө л хичээ дээ
"...Living is easy with eyes closed
Misunderstanding all you see..." J.W.Lennon
User avatar
aebt
 
Posts: 48
Joined: Fri Sep 26, 2014 12:25 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Dagger » Sun Oct 02, 2016 12:13 am

Гоё шаажиина дөө.ийм кайф ч гоё оо гоё
He plays through wind, he plays through rain
He loves the club, the greatest Dane
Daniel Agger
Liverpool's number 5
Dagger
 
Posts: 43
Joined: Sat Feb 27, 2016 1:52 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby mick » Mon Oct 03, 2016 12:51 am

Лаанууд анх удаа 3-т бичигдэж үзэж байгаамуу?! Түрүүлчжээ кк
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby ХАЛИУН » Mon Oct 03, 2016 10:56 am

ОДОО АХИАД ПЕН БОЛУУЛ МИЛНЕРИЙГ НЭГ УДААДАА СОЛИХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА. НЭГ Л ЖИЙРХЭЭД БАЙНА ШҮҮ ККК
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby bayarbat » Mon Oct 03, 2016 11:48 am

Дундаж баг сайжирцын бишүү. Бүрэлдэхүүн л нимгэн харагдаж байна даа. Коу, Мане, Фирми 3-н 2 нь гэмтвэл элгэрээ хэвтэнэ дээ муу ёрлоогүй шүү зүгээр 2-р хагаст яах болдоо л гэж бодсын.
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Captain » Mon Oct 03, 2016 12:47 pm

их жийрхсэн тэрнээсээ болж энүүгээр хар хэл амаа нааж яваа улсууд яасан их байнаа, битүүхэн бас гэмтээх хүсэлтэй нтртэй хаха
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Sat Oct 08, 2016 10:28 am

Манай нэг нийтлэлч нөхрийн нийтлэлийг халтуурдав.


Юрген Клоппын Ливерпүүл - 1 жил

Image

10 сарын 8. Клопп Ливерпүүлд ирээд 1 жил боллоо. Түүний хамгийн анхны амлалт бол "эргэлзэгчдийг итгэгчид" болгон хувиргах байсан. Миний бодлоор тэр эхний даалгавраа маш сайн биелүүлсэн гэж баталгаатай хэлж чадна. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш баг нилээн олон өөдрөг үзүүлэлтүүдийг үзүүлээд байна, хамгийн олон гоалдсноос өгсүүлээд хамгийн олон байгаа оносон цохилт, хамгийн олон боломж үүсгэсэн, хамгийн олон километр гүйсэн, хамгийн их пасс, дриббл, хурд хийсэн гэх мэт хөвөрч байна. Тэгэхээр бүгдээрээ статистикуудыг арай илүү гүнзгий авч үзээд баг маань өнгөрсөн жилээс хэр зэрэг ахисан бэ гэдгээ илүү сайн ойлгох гээд үзье.

Клоппыг клубт ирэх үед бид 2015-16 оны улирлын эхний 8 тоглолтын ард гарсан байв, 3 ялж, 3 тэнцэж, 2 ялагдаж нийтдээ 12 оноотой, 1 тоглолтонд дунджаар 1.5 оноо авсан байсан. Хэрвээ яг энэ урсгалаараа явсан бол улирлыг 57 оноотой дуусгах график гарах байсан.

Астон Вилла, Бурнмоут, Стоук Сити гэсэн 3 багийн эсрэг 3 ялалтаа авч 8 гоалыг мөн хийж, 3 нь Вилла-н эсрэг. Мөн нийтдээ 10 гоалыг алдснаар гоалын зөрүү -2 байв. Бид гэртээ 4 тоглож, 4 удаа зочлон тоглож, мөн 3 клийн шийт хийсэн. Бид талбайдаа хийсэн 4 тоглолтонд 5 гоалыг оруулсан.

Бид одоогоор шинэ улирлын эхний 7 тоглолтын ард гарч, 5-д нь ялж, 1 тэнцэж, 1 ялагдсан ба 16 оноог аваад байна. 1 тоглолтонд дунджаар 2.3 оноог авч байна, энэ урсгалаар бүтэн улирал явж чадвал бид улирлыг 87 оноотой дуусгах график ажиглагдана.

Лэстэр Сити, Арсенал, Челси, Сванси Сити, Халл Сити нарын эсрэг хожил авсан. Нийтдээ 18 гоалыг оруулж, 10-г алдсан ба гоалын зөрүү +8. Бид гэртээ 2 тоглосон, 5д нь зочлон тоглож. Клийн шийт байхгүй. Талбайдаа хийсэн 2 тоглолтондоо бид 9 гоал оруулж.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад 1 тоглолт дутуу гэхдээ бид 4 оноо илүү авч, 10 гоалыг илүү оруулж, 2 хожил илүү авч, гоалын зөрүүгээр хол илүү +10 байна. Өнгөрсөн улирлын 4 зочлон тоглолтоос бид 5 оноог авч байсан бол энэ улирлын 5 зочлон тоглолтоос 10 оноог аваад байна.
7 тоглолтын дараагаар бид 1-р байрнаас 2 оноо дутуу явж байна. Өнгөрсөн улиралд бид 8 тоглолтын дараагаар бид 10-р байранд жагсаж байв.

Тиймээ, клийн шийт-г эс тооцвол бүх үзүүлэлтээр бид жилийн өмнөхөөсөө хол илүү сайн байна. Статистикуудыг илүү нарийн аваад үзвэл бидний энэ улирлын эхлэл хэр зэрэг сэтгэл хөдөлгөм байна вэ гэдгийг хэлж өгөх болно.

Энэ улирал Челси, Арсенал, Тоттэнхэм багуудын гэртээ хийсэн нийт 10 тоглолтоос тэд 7-д нь ялалт авчээ. Тэдний талбайнуудаас оноо зулгааж чадсан цор ганц клуб бол Ливерпүүл. Биднийг эс тооцвол тэд талбайдаа одоогоор төгс рекордыг үзүүлж байна.

Одоогоор Спөрс талбайдаа ердөө 1 гоал алдаад байна - Бидний эсрэг тоглохдоо
Арсенал харин одоогоор 5 гоалыг алдаад байна - 4 нь бидний эсрэг тоглохдоо
Челси 3-г алдаад байна - 2 нь бидний эсрэг тоглохдоо

Нийтдээ эдгээр 3 баг гэртээ хийсэн 10 тоглолтонд 9 гоалыг алдаж, 1 тоглолтонд дунджаар 0.9 гоал, эдгээрийн 7 нь Ливерпүүлд харьяалагдана. Мөн тэд 1 тоглолтонд дунджаар 2.33 гоалыг оруулсан байна.

12 сарын өмнө Рожерсын баг Гүүдисон Паркд Эвэртонтой 1-1 р тэнцсэн тоглолтын гарааны 11 тоглогчдоос ердөө 3 нь л сая Сванси Сити-н эсрэг тоглож – Клайн, Коутиньо, Милнэр, Милнэр зүүн ар дээр тоглож байгаа. Үүнээс харахад Клопп өөрийн гэсэн багаа бүрдүүлж байгаа нь илт харагдаж байна, шинэ хаалгач, шинэ хамгаалалтын хослол, шинэ зүүн ар, төвийн болон урд шугмын шинэ дүр зураг. Үүн дээр нэмээд шинэ формат.

Дээрхээс илүү чухал байх 2 хүчин зүйл бол тактикийн шинэчлэл болоод сэтгэлзүй. Өнгөрсөн жил Рожерсын багийн сэтгэлзүй нь айдсаар дүүрсэн байсан. ЛВГ-н Юнайтэд-д 3-1 р, УэстХэм Юнайтэд-д 3-0-р нүдүүлж байхдаа Рожерс зөвхөн арга барилаасаа хазайгаад зогсохгүй нэгэн цагт бат итгэж явсан өөрийн итгэл үнэмшлээ гээсэн байв.

Суарэзгүйгээр өрсөлдөгчөө ялахад улирлын туршид бид дахиад 2 гоал тоглолт бүрт хийх хэрэгтэй болж байсан нь маш том тээг болж хувирсан байлаа. Дашрамд хэлэхэд Рожерс-н багууд түүний карьерийн туршид дунджаар 1 тоглолтонд 1.5 гоалыг оруулж байж.

Image

Клопп хэзээ ч ганц тоглогчоос хамааралтай байдаггүй, тэр үргэлж ганцаарчилсан байдлаар биш багаар ажиллахыг уриалдаг. Энэ улиралд одоогоор Ливерпүүлээс олон тоглогч гоал болон гоалын дамжуулалт хийсэн ба энэ үзүүлэлтээрээ лигийн хүрээнд ямар ч багаас илүү гарч байгаа, энэ бол тохиолдлын зүйл биш.

Суарэз яваад Старриж гэмтээд өгсөн үед гоалын үзүүлэлт хоосорсон ба Рожерс-н сүүлийн 8 тоглолтонд бид 8 гоалыг оруулж. Одоо бол Старриж, Ориги нар сэлгээнд байгаа хэдий ч бид сүүлийн 90 жилийн түүхэн дэх улирлын эхний 2 сарын байдлаар хамгийн их гоалыг оруулчихаад байна.

Лиг-н хүрээнд оруулсан 18 гоалыг 7 өөр тоглогч оруулж, мөн 8 өөр тоглогч гоалын дамжуулалт хийж. Лигийн цомыг нэмэх юм бол гоал оруулсан тоглогчдын тоо 10 болж өснө.

Өнгөрсөн улиралд гэхэд ердөө 7 тоглогч л лиг-т 2 болон түүнээс дээш гоал оруулсан байна. Харин энэ улиралд ердөө 7 тоглолтын дараа гэхэд Милнэр, Коутиньо, Фирмино, Лаллана, Мане гэсэн 5 тоглогч 2+ гоал оруулаад байна. Манай 3 цэвэр довтлогч болох Старриж, Ориги, Ингс нар одоохондоо лиг-н хүрээнд гоалдож амжаагүй яваа.

Өрсөлдөгч нартай харьцуулахад Ман Сити, Арсенал, Юнайтэд нар тус бүрдээ 2+ гоал хийсэн ердөө 2 тоглогчидтой байна. Челси, Спөрс нар 1.

Миний хэлэх гээд байгаа санаа бол хэрэв урд шугмын аль нэг тоглогч нь байхгүй байхад бид түүнийг орлуулаад байж чадах ба сэлгээнд хангалттай орлох тоглогчид бидэнд байна. Эсрэгээрээ хэрэв Агуэро, Коста, Ибра, эсвэл Санчез нар тоглохгүй бол багууд нь тэднийг орлуулах нь хязгаарлагдмал байгаа. Харин Спөрс-н хувьд энэ тал дээр их боломжийн, ямар нэг тоглогчоосоо бага хамаарсан, нөхөж чадах потенциалтай байх шиг байна.

Спөрс-тэй хамт өнгөрсөн 12 сарын хугацаанд бид хожигдож яваад хамгийн эргэн ирэлт хийж хожсон баг болсон байна, 5 удаа. Эргэн ирэлт хийж байна гэдэг нь сэтгэлзүй, шийдэмгий байгаагийн илрэл юм. Бид Арсеналын эсрэг үүнийгээ харуулсан, маш муу 1-р үеийн дараа 2-р үед гайхалтай байж эргэн ирэлт хийсэн, мөн Сванси-н эсрэг, тийм тансаг тоглоогүй боловч ямартай ч гүйцэтгэлээрээ бид эргэн ирэлтийг хийсэн.

Өнгөрсөн 3-р сард Соутхэмптон 2-0 с эргэн ирэлт хийж биднийг хожиж байсан үед бид лиг-т хожиж яваад хамгийн их оноо алдсан номер 1 багаар тодроод байв. Клопп харин энэ бүгдийг өөрчилсөн, тэр хөлбөмбөгт тоглолт бүрт ялах нь боломжгүй гэдгийг ойлгодог. Тэр бага зэрэг азгүй байдал, багахан форм алдах зэргийг хүлээн зөвшөөрч чаддаг ч сэтгэлзүйн сулбагар байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Клоппын хүлээн авсан баг бол сэтгэлзүй нь асар доор орсон үлбэгэр баг байсан. Тэр дасгалжуулах арга барилаараа тус багийг өөрчилж чаджээ. Ганц багийг ч биш фэнүүдийг хүртэл эргэлзэгчдээс итгэгчид болгон хувиргасан байна.

Мэдээж бүгд гэрэл гэгээтэй статистик байхгүй нь ойлгомжтой. Багийн хувьд сэт пийс-с алддаг гоалын тоо одоог хүртэл өндөр хэвээр байсаар байна. Сүүлийн 12 сарын хугацаанд сэтпийс-с алдсан гоалын тоогоороо бид лиг-т 18-д жагсахаар байна. Мөн бидний сэтпийс-с оруулсан гоалын тоо ч тийм сайнгүй байгаа. Бид 7 тоглолтонд 10 гоал алдсан нь Рожерс-н үетэй бараг адил үзүүлэлт болж байна. Бурнли-г эс тооцвол бид алдсан гоалын тоогоороо 10р байрнаас хойшоо жагсахаар байна. Гэхдээ энэ бүгдийг Клопп анзаараагүй биш анзаарсан. Матип, Кариус нарыг гараанд гаргаж, мөн Морено-н оронд Милнер-г зүүн ар дээр тавиад байгаа.

Ингээд сүүлийн 12 сарын прогрессыг бүхэлд базаад үзэхэд ерөнхий дүр зураг үнэхээр нүдэнд үзэгдэхээр сайн байж чаджээ.

Image

Бид одоо ямар ч айдасгүй, жинхэнэ сэтгэл хөдөлгөм Ливерпүүлийг тоглолт бүрт хүлээж байна. Бид одоо өрсөлдөгч хэн байх нь хамаагүй бид ялна гэсэн сэтгэлзүйтэй байдаг болсон. Бидний хэн нь ч ирээдүйг таамаглаж чадахгүй боловч клубыг ядахнаа ирэх 5 жилд энэ Герман эр удирдаж байх цагт клубын ирээдүй байгаагаасаа илүү гэрэлтэй харагдаж байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Оргил » Sat Oct 08, 2016 10:54 am

saihan niitlel bn.. bayarlalaa barnaba

Sent from my HTC One X using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Gz_24 » Sun Oct 09, 2016 11:46 pm

манай зарим нөхдүүд шигшээдээ

• Goals - Coutinho/Firmino/Sturridge
• Assists - Coutinho/Henderson/Mané
• MOTM - Henderson
• No injuries

Image
гэжийшд
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mr. Arsenal » Mon Oct 10, 2016 9:17 am

Барнаба wrote:


Ойрд харагдаагүй сайхан нийлэл байна. :eek:
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Captain » Mon Oct 10, 2016 7:08 pm

Манай Жо Исүс Аллэн Христ өөрийгөө чөргөрүүдийн фэн гэсэн байна.
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby PrOXy » Mon Oct 10, 2016 7:19 pm


яаа тэр жигийн харц марц эвгүй байна шт. :ногоон:
энэ нөгөө камер үнсдэг тоглолт уу?
ингэхэд ойрын үед улаануудын дерби болох гэж байгаамуу?
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests
cron