by Boldono » Wed Sep 21, 2016 6:34 pm
Тэгж уншигдаж магадгүй л дээ. Улирал эхлсэнээс хойш доорх гараа бараг өөрчлөгдөөгүй.
Бэйли----Блинд/Смоллинг
Погба----Фэллайни
Рүүни
Асуудал бол энэ хэдэн нөхдүүдэд л байнашд. Фэллайни эвэртонд байхдаа энд тэнд гүйсэн замбараагүй тоглолт нь сайн тоглож байгаа юм шиг харагдуулдаг байсан байх. Фэллайниг энд тэнд гүйх боломжыг бусад ажлын морьнууд нь олгодог байсан. Хараад байхад ихэнхи гоолоо сөрөгөөс алдаад байгаа. Айл довтлоход Фэллайни , Погба хоёр тээр урд явж байна. Тэгээд нэмээд байж байгаа хамгаалагчид нь бүтэхгүй нөхдүүд байна. Бэйли лав флоп наймаа. Плд идээших юм уу бүү мэд. Моу цаашдаа төвдөө 2 хагастай тоглоно гэвэл олигтой үр дүнд хүрэхгүй байх. Өвлийн цонхоор Класс төв биш юм аа гэхэд туршлагатай хамгаалагч нэмээд төвд тоглолт удирдах хэмжээний хагас авах хэрэгтэй. Одоо бол байгаа бүрэлдэхүүндээ тааруулаад 4-3-3 ч юм уу тактикаа өөрчлөхөөс өөр арга байхгүй л байна. Нэмээд Бюбагт ер нь сахилга бат гэж байхгүй болж. Сафтай хамт алга болсон юм шиг байна. Тоглогч болгон байраа хаяж энд тэнд дураараа гүйсэн, их замбараагүй л тоглолт үзэж байна даа. Багын тоглолт өнгөрсөн хавар уул нь дажгүй болчихсон байсаншд. Одоо бас дахиад шинээр эхлэх шаардлагатай л юм шиг байна.