Шальке-Порту
Валенсиагийн бүтэлгүйтлийн ачаар 16-д шалгарсан өнгөрсөн жилийн германы дэд аваргууд 16-ийн шатанд улаануудыг мулталчих дөхсөн Португ хүлээн авч тоглох боллоо... Шальке өнгөрсөн зун Алтинтоп Линькольн нарын лидерүүдээ алдаж Ракитич гсн шинэ авяасыг нээж илрүүлсээн... Харин Портучууд АЛ-д сүүлийн жилүүдэд тогтвортой тоглож байгаа уламжиллаа давтаж энэ удаад хэцүүхэн хэсгээ тэргүүлж чадсан... Тэдний хагас хамгаалалт болон хамгаалалтын шугам гайхалтай ч довтолгооны хэсэг дэхь асуудал АЛ дэхь амжилтыг нь хойш нь татаж байсан бол энэ жилээс эхлэн Лисандро Лопезийн гайхалтай форм тэдний удтал санааг зовоож байсан довтлогчийн асуудлыг төгс шийджээ... Лопез суперлигийн мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа бол Порту лигээ итгэл төгс тэргүүлж байна... Харин Шалькегийн хувьд дунд шугамын лидерүүдээ алдсан нь ихээхэн хүчийг нь сулруулсан бөгөөд эцсийн мөчид 16-д шалгарах эрхээ авсанаас гадна лигийн хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байна... Порту хэдийгээр Пепе Андерсон нарыг алдсан ч арын албанд Бруно болон Босингва нар тогтвортой тоглож байгаа... Арын шугам болон Дунд шугам нь Порту давуу... ялангуяа тэдний дунд шугам тун хүчирхэг... Лучо Куарежма Мэйреллес нарын олон жил хамтдаа тоглож гар нийлсэн АЛ-ийн туршлагатай хагас хамгаалалт Ракитич Зе Роберто тэргүүтэй саяханаас л гар нийлж тоглох болсон нэлээн өөрчлөлтийг өнгөрсөн зун амссан Шалкегийн дунд шугамыг дээрэлхэх нь гарцаагүй... дээр нь Шалькегийн лиг дэхь байдал АЛд тавих анхаарлыг нь сулруулах нь гарцаагүй... эцсийн дүнд Порту Шалькегаас ялалт авна... гэхдээ энэ ялалт тийм ч хялбар олдохгүй...
Рома-Реал
Мөнхийн хотынхон Эзэн хааны багийн эсрэг... Реал Шустерийн удирдлаган доор гайхалтай улирлыг эхлүүлж одоогийн байдлаар ла лигаг өрсөлдөгчгүй тэргүүлсээр... АЛ-ийн тоглолтуудад ч Шустер барьц алдсангүй сүүлийн жилүүдэд хэсгээ тэргүүлж чадахгүй байсан Реал энэ удаад хэсгээ тэргүүлж чадсан... Ромачууд харин МАНЮ-с өшөөгөө авч чадалгүй хэсгийн тоглолтуудыг дуусгасан бөгөөд лигтээ мөнөөх л 2-р байртаа бичигдэж байна... Энэ улирал Ромагийн хувьд тийм ч таатай улирал болж өнгөрсөнгүй... тэд хамгаалалтийн лидер Чивуг гол өрсөлдөгч интерт алдсан бол Тотти өнгөрсөн жилийн формийнхоо талд нь ч хүрхээргүй тоглолтыг үзүүлж байна... дунд шугамын гялалзсан залуу Акулианигийн гэмтэл тэдний амжилтийг хойш нь чангаасан... харин эсрэгээрээ Реал супер формтой... хамгийн сүүлд Валлодолидийг 7-0дсон... Тоттигийн тааруувтар форм Чивүгүй хамгаалалт Реалын өндөр форм Ромаг энэ удаад ахиад л АЛ хүртэх мөрөөдлийг нь хийсгэх болов уу? гэхдээ Испаничуудын өөдөөс Италичууд АЛ-д ямагт сайн тоглодгийг мартаж болохгүй... Интер Валенсиаг Юве Реалыг гээд италийн гиантууд олон удаа Испанийн хэдийг уйлуулчихсан... энэ статистик давтагдахгүй л бол Реал ялах байх... гэхдээ энэ магадлал мэдээж бага... минийхээр Реал 8-д шалгарна...
Олимпиакос-Челси
Онцлоод байх юмгүй тоглолт Челси дараагийн шатанд шалгарах нь бараг 90 хувь тодорхой... ерөөсөө английн багуудаас хамгийн хөнгөн учираа сугалсан нь челси... аягүй бол ганцаараа англичуудыг 8-д ч төлөөлж мэдэхээр болчихлоо... Олимпиаксийн хувьд арай ядан хэсгээсээ гарсан... омголон ширүүн дайчин тоглолттой ч энэ нь тэднийг челсигийн өмнөөс ялалт байгуулна гэсэн үг биш...
Лиюерпүүль-Интер
энэ 16-ийн бараг хамгийн гайхалтай тулаан болж мэднэ... Италийн босоо аваргууд улаануудын өөдөөс... Интер өнгөрсөн жилийн Сериа А-ийн үймээнээс хамгийн их хожсон баг болж өрсөлдөгчдийнхөө шилдэг тоглогчдийг элсүүлээд зогсолгүй СериаАд тасархай тэргүүлж энэ жил ч зогсоогдошгүй байна... Манчинигийн удирдлаган доор тэд одоо АЛ дэхь амжилтгүй түүхээ өөрчилхийг хүсч байна... Лигийн тоглолтыг нь харвал гайхалтай тогтвортой... Харин эсрэгээрээ тэдний өрсөлдөгчид болох улаанууд лигтээ хэтэрхий тогтворгүй тоглолтыг үзүүлж байгаа... гэхдээ Ливерпүүлийг хэзээ ч лигт тоглож байгаа тоглолтоор нь АЛ дэхь амжилтийг нь үнэлж болохгүй... тэд 2005 онд түрүүлэхдээ лигтээ дөнгөж 7-р байрт орж байсанг нь санах хэрэгтэй... Өнгөрсөн жил ч лигтээ дундажхан тоглолт үзүүлсээр байсан ч финальд хөнгөхөн шалгарсан… Интерийн гайхалтай формийг Рафагийн АЛ дэхь аз хийморь зогсоож чадах уу?...
2 багийн бүрэлдэхүүнд анхаарлаа хандуулий… Хаалгачдийн хувьд Ливерт хамаагүй том давуу тал бий... өнгөрсөн жилийн АЛд гялалзсан Пепе ливерийн хаалгыг манах бол интерийн хаалган дээр тийм ч өндөр түвшиний биш Тольдо Цезарь нар байгаа...
Хамгаалалтын шугамын хувьд Интерт улирал эхлээд л асуудлууд тулгарч байсан... одоо ч хэвээрээ... улирлын эхнээс гайхалтай формтой байсан Самуэль улирал дуустал тоглохооргүй болсон... Кордобо Матрикс нар төвийн шугамд зогсоно... Кордоба интер дэхь шилдэг улирлаа өнгөрөөж байна... Өрсөлдөгчдийн хамгаалалтын асуудал ч мөн төвөгтэй... Дарстай зүйрлэгддэг Каррагер байрандаа байгаа ч... Түүнтэй хэн хамтрах вэ? Аггер гэмтлээс эргэж ирж амжих уу? амжлаа гэхэд формндоо орж чадах уу? өчигдөрийн тоглолтоос хархад Скртель Аггерийг боломжийн орлочихож чадхаар санагдсан... 2 Жигүүрийг нь харвал Бюрдиссо-Финнан... Финнан довтолгоо дэмжих тал дээрээ илүү... Зүүн тал нь харин Майкон Максвелль нар Рийсээс илүү байх... Миний бодлоор хамгаалалт тэнцүү...
Хагас хамгаалалтын шугамыг нь харий... Камбиассо хамгийн супер формоо үзүүлж байна... Дэлхийн шилдэг хамгаалалтын хагас гэж мэргэжилтнүүд үнэлж байна... Түүн дээр Виера нэмэгдэнэ... гэхдээ супер форм нь хол байгаа байх...
Занетти Чиву нарыг жигүүрийн хагас дээр Манчио тоглуулж байна... үүнээс гадна энэ улирлын нээлт болсон Хименез байгаа... Деяан ч гэмтлээс эргэж ирсэн...
Харин эсрэг талд нь Машерано одоогоор Камбиассогийн дараагаар орох формтой байгаа хамгаалалтын хагас... Алансо ч гэмтлээс ирж формндоо аажимаар орсоор... Багийн ахлагчийн талаар үг дурьдахад илүүц... Төвийн хагас хамгаалалтын шугамдаа Ливер арай илүү байх... ямар ч багийн хагас хамгаалалтын шугамыг бусниулж чадах тоглогчид... харин жигүүрээр довтолгоо дэмжих тал дээрээ хангалтгүй... Пенант бэртлээс саяхан ирсэн... Бабель залуухан... Бенаюун Кьювелль сайн ч гсн дээд түвшиний тоглогч биш...
Харин довтлогчийн тал дээр Интер илт илүү... гайхамшигт Ибра супер формтой байгаа Круз дээр нь Креспо гэмтлээс ирсэн... Де Соуза гэж нөхөр бас бий... эсрэг талаас ердөө л торойх ганц нь Торрес... Гэмтлээс эргэж ирээд формндоо орох эсэх нь тодорхойгүй... Өндөр Крауч... бүтэлгүй Койте...
Дасгалжуулагчийн тал дээр **н** ротэшн хийдэг ч би Рафад итгэдэг тэр дундаа АЛ-д бол Манчинигаас илүү итгэнэ...
Интер мэдээж хамаагүй өндөр сэтгэлзүйтэйгээр энэ тоглолтыг эхлүүлэх байх... Гэхдээ энэ өндөр сэтгэлзүй нь тэднийг ялагдал руу унагаж ч болохыг анхаарах хэрэгтэй... Үнэндээ Интер өнөөдрийг хүртэл жинхэнэ өөрсдийгөө тестлэх багтай тоглоогүй байгаа лигтээ ч тэр АЛ-т ч тэр... Харин Ливер илүү хүчирхэг багуудтай тоглоод амжсан... мэдээж Сери Б-с гарч ирсэн Юве орон гаран Милан Ромаг Арсенал МАНЮ Челситэй зүйрлэх аргагүй... ПЛ-ийн ширүүн өрсөлдөөнд улаанууд нухлагдаж байхад Интер сериа А-н хэдээ арчсаар хэтэрхий бардам зан суусан байж болох... Миний бодлоор Интерийн хожлуудад хувь тоглогчдийн чадвар ихээхэн нөлөөтэй санагдаж байна... Яг өөрсдийгөө тестлэх багтай тоглохгүй байгаа учраас хувь тоглогчдийн чадвараараа арчсаар явна... Ливер хичнээн тогтворгүй тоглолт лигтээ үзүүлээд байгаа ч Интерийн оддыг сериа А-н хэд шиг дураар нь дургуйлахгүй нь лав...
Энэ тоглолтонд би таамаглал хийж чадахгүй нь... гэхдээ бооцоо тавих байсан бол Рафад итгэх байсан... Ливерпүүль илүү зохион байгуулагдсан баг... харин Интер эмх замбараа муутай ч хувь тоглогчдийн ур чадвар дээрээ ялалт байгуулаад байгаа... АЛ-д хувь тоглогчдийн ур чадвараас илүү зохион байгуулалт өндөр дэг журам амжилт авчирдаг санагддаг...
Сельтик-Барса
Фантастик фоур-ийн гайхалтай тоглолтыг хүсэн хүлээж байсан Куле-үүдийн итгэлийг алдсан Барса энэ удаад Шотландын аваргуудтай таарчээ... Хожихийг хүссэн хүсэл тэмүүлэл зохион байгуулалтаараа Шотландууд хамаагүй илүү... өнгөрсөн жил аваргуудыг эгээтэй л мулталчихаагүй... Кака аварч байсан билээ... Гэхдээ хүсэл тэмүүлэл зохион байгуулалт нь Барсаг нутаг буцаахад хангалттай хүчин зүйл гэж би хувьдаа бодохгүй байна... Дээр нь Барса сүүлийн тоглолтын алдарт Ноу Кампдаа хийх том давуу талтай... хэдийгээр нягт зохион байгуулагдсан тоглолт нь Селтикт амжилт авчирдаг ч Кака мэтийн тасархай авяасын өөдөөс сөрөх хүч дутна гэдгийг өнгөрсөн жил харуулсан... Нэг тоглолтыг ганцаараа өөрчилчих чадвартай тоглогчид Барсад нэг биш байгаа... Барса цаашаа шалгарах болно... гэхдээ энэ тийм ч амаргүй байх болов уу...
Лион-МАНЮ
Өнгөрсөн жил Малуда Абидаль зэрэг оддоо алдсан Лион энэ улирлыг тааруухан эхлүүлсэн... гэхдээ шүд зуугаад лигийн тэргүүллээ олж авч АЛ-ийн дараагийн шатанд шалгарч чадсан... Бен Арфа, Бензема, Тулулан зэргийн залуу одод нь гялалзаж байна... харин МАНЮ өнгөрсөн жилээс хүчээ хамаагүй илүү зузуулж чадсан... Скоулз Флетчер Каррик дээр дэнжигнэж байсан дунд шугамийг Оуэн Андерсон нар зузуулахаар ирсэн... Довтлогчийн асуудлийг Тевез шийдвэрлэж өгсөн... Роналдогийн супер форм гээд... Миний бодлоор МАН францийн аваргуудыг дөнгөчих байх... Лионы туршлагатай тоглогчид явж залуус гарч ирж байна... Залууст туршлага хэрэгтэй... Гэхдээ миний мэдэх МАНЮ-ийн фэнүүд өөрсдийн дунд шугамдаа итгэлгүй байгаа бөгөөд Лион мэтийн багийн дунд шугамд арчуулж мэднэ гэж эмээж байна лээ... Тэхээр Фэнүүдийн үгийг ч мартаж болохгүй байх... Гэхдээ л миний бодлоор МАНЮ эрхээ авчих байх...
Фенербахче-Севияяа
16-ийн хамгийн сулхан хос... Хуанде Рамос байхгүй ч Севияа хожил авчих болов уу? тэдэнд сүүлийн тоглолтыг гэртээ хийх давуу тал нь туслах болно.... Түркүүд талбай дээрээ тийм ч найртай угтахгүй байх... гэхдээ Севияа Испанийн төлөөлөл болж 8-д үлдэх болноо...
Арсенал-Милан
Туршлага залуу насын эсрэг... АЛ-ийн өнгөрсөн үеийн түүхүүдийг харж байхад туршлага залуу наснаас илүүтэй ялалтын хөшүүрэг болдог байсан байдаг... Энэ удаад Венгерийн хөвгүүд энэ байдлыг эвдэж чадах болов уу... Хэрвээ 2 баг бүтэн бүрэлдэхүүнээрээ энэ тоглолтыг эхлүүлсэн бол би хувьдаа Арсеналын талд бооцоо тавьж чадахгүй байсаан... Миланы АЛ-дэхь аз од... эсрэгээрээ Арсеналын АЛ дэхь бүтэлгүй түүх гээд... гэтэл өнөөдрийн байдлаар Арсеналд бурхан хангалттай туслаад байна... Гаттузо эхний тоглолтыг өнжих бол Кака Пато нар эхний тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэйбайна... багийн зүгээс тэднийг эхний тоглолт гэхэд бэлэн болно гэж байгаа ч үнэхээр 100 хувийн формндоо орж чадах уу? гэдэг асуудал... хөгшин чоно Инзаги ч гэмтлийн улмаас энэ тоглолтуудыг өнжинө... гэхдээ арсеналд хамгийн сайхан мэдээ бол Гаттузо байхгүй гэдэг болох болов уу? Төвийн шугаман дахь Ческийн тоглолтыг тасалдуулж чадах хүн... Гаттузо байхгүй бол Ческ илүү чөлөөтэй тоглолтыг үзүүлж чадах болно...
Довтолгооны тал дээр Арсенал илүү байх болно... Одбаярын супер форм Эдуардогийн тогтвортой тоглолт... Персие ч формндоо орж байгаа... Харин эсрэгээрээ авяастай залуухан Пато л бараг довтолгоонд тоглуул тоглохоор байна...
Хагас хамгаалалтын хувьд өнөгрсөн оны шилдэг Кака Пирло Гаттузо гсн эвгүй гурвалжингийн нэг хэсэг нь байхгүй болсон гэдэг Арсеналд таатай мэдээ... Арсеналын довтолгоо дэмжигчид болох Росицки Хлеб Ческ гурав тоглоно.:.. харин Фламини шигшээгийн тоглолтуудад гэмтсэн... энэ тулаанд оролцох эсэх нь тодорхойгүй... хэрвээ амжиж ирэхгүй бол Жилберто орлоно... түүнд туршлага хангалттай бий... Хагас хамгаалалтын хувьд Арсенал илүү гэж бодож байна... энэ нөхцөлд...
Ард Арсеналаас Туре Саньяа Галлас Клиши нар тоглоно... миний бодлоор тун сайхан хослол... Неста Коштакурта Оддо нараас илүү... ядаж байхад Миланы Янкуловски энэ тоглолтыг өнжих шинжтэй... Хаалгачийн тал дээр бол Дида сериа А-ийн өнгөрсөн жилийн хамгийн муу тоглогч болсонг дурьдахад хангалттай...
Арсенал энэ удаад азгүй түүхээ эвдэх байх...