ТОГЛОЛТЫН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. AS МОNACO
(Аваргуудын лигийн Е хэсгийн эхний тоглолт)
Хэзээ : 2016.09.15
Хаана : WEMBLEY цэнгэлдэх, Лондон
Хэдэн цагт : 03.45 (Mонголын цагаар) 19.45 ET
Үзэх гарц :
http://www.cricfree.co ,
http://www.livesport.ru , SPS Action live, sopcast
Шүүгч: Gianluca Rocchi (Итали), 4дэх шүүгч: Mauro Tonolini (Итали)
Клубын UEFA дахь ранк: Tоттенхэм-21, Mонако-46
Аваргуудын лигийн форм: Tоттенхэм - - - - - -, Moнако LWWW - -
Энэ 7 хоногт Тоттенхэмийн фанатуудын 5-н жил хүлээсэн Аваргуудын лигийн 2016/2017 улирлын хэсгийн шатны тоглолтууд эхлэж байна.
Е хэсэгт Tоттенхэм Хотспур клуб маань Францын Монако, Германы Баер Леверкузен, Оросын ЦСКА Москва клубуудтай таараад байгаа билээ.
Тоттенхэм клуб хэсгийн тоглолтынхоо салхийг хагалж Монако клубтай алдарт Вэмблэй цэнгэлдэхэд тоглох гэж байгаа билээ. Учир нь Тоттенхэм клуб өөрсдийн цэнгэлдэхээ өргөтгөх ажил явуулж буй учраас энэ улирлын цомын бүх тоглолтуудаа энэхүү алдарт цэнгэлдэхэд хүлээн авах болсон билээ.
Өнгөрсөн улиралд аль аль клуб нь дотоодын лигтээ 3-р байрт орсон боловч Тоттенхэм клуб УЕФА дахь лигийн чансаагаараа шууд хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авсан бол Монако клуб плей-оффын шатанд Фенербахче, Вилларреаль клубуудыг нийлбэр дүнгээр буулган авч эрхээ авсан билээ.
Тоттенхэм-н хувьд Европын тавцанд Францын клубуудтай түүхэндээ 9 дэх удаагаа таарч байгаа нь энэ юм. Өмнө нь 8 таархад 4 ялж, 3 тэнцэж, 1 ялагдаж байсан амжилттай. (Нант, Лион, Монако) Монако клубын хувьд өнгөрсөн улиралд Тоттенхэм клубтай Европа лигийн J хэсэгт өрсөлдсөн бөгөөд Тоттенхэм клуб 1 тэнцэж 1 ялсан билээ.
Монако -оос B.Mendy, T.Lemar, G.Carrillo, K.Mbappe-Lottin нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол D.Subasic, A.Toure нар гэмтэлээс эргэн ирж байна.
Тоттенхэм-ээс D.Rose хамстрингийн гэмтэлийн улмаас тоглохгүй бусад тоглогчид бүрэн бэлэн байгаа.
Тоттенхэмийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Монакогын тоглох магадлалтай тактик 4-4-1-1
Факт:
• 2 клубын чансааны хооронд 24 баг байна.
• Монако нь Европын тавцанд Английн багуудтай 14 удаа таарч байсан бөгөөд 6 ялж, 4 тэнцэж, 4 ялагдаж байсан (гэртээ- W3, D2, L2 Англид- W3, D1, L3).
• Монако-чууд Лондонд ирэхдээ ердөө 1000 км замыг туулна.
• Тоттенхэм Францын клубуудад гэртээ нэг ч ялагдаж үзээгүй 4 тоглож 4-н ялалт 100% амжилттай яваа.
• Монакочууд нэг улирлыг Европад өнгөрүүлж дахин Аваргуудын лигт эргэн ирж байгаа.
• Монако-ын одоогийн бүрэлдэхүүнд Англид тоглож байсан, Англи клубын хэв маягийг мэдэх ганц тоглогч бий нь Radamel Falcao (Манчестер Юнайтед 2014-2015/Челси 2015-2016) юм.
• Тэгвэл Spurs-ээс Франц хэв маягийн тоглолтыг мэдэх, Лиг 1-д тоглож байсан 3-н тоглогч бий. (Hugo Lloris, Moussa Sissoko, Georges Kevin-N’Koudou)
• Spurs 5-н жилийн өмнө Аваргуудын лигт оролцохдоо хэсгээ тэргүүлэн гарч ирж шөвгийн 8 хүртэл явж байсан.
• Spurs болон Монакод данстай явсан хэд хэдэн тоглогчид байдаг. (Glenn Hoddle, Dimitar Berbatov, Jürgen Klinsmann, Emmanuel Adebayor)
• Tоттенхэм клубын хувьд Европын тавцанд өөрийн талбайд хийх гэж буй 97 дахь тоглолт нь. Өмнөх 96 тоглолтонд (72W, 17D, 7L) буюу 83.85% амжилттай. Эдгээр тоглолтууддаа +178 бөмбөгний зөрүүтэй.
• Тоттенхэм-ын дундаж өндөр 185.1 бол Монако-ын дундаж өндөр 183.3см.
• Тоттенхэм-ын дундаж нас 25.0 бол Монако-ын дундаж нас 25.9
#COYS!!!