Ромын төлөө!
2016 оны 8 сарын 31
Франческо Тотти
Довтлогч/АС Рома
27 жилийн Ромд байх гэрийн минь хаалгыг тошсон юм. Миний ээж Фиорелла хаалга онгойлголоо. Ээж минь тэр өдөр миний хөл бөмбөгийн кареарыг шийдсэн юм.
Түүнийг хаалга онгойлгоход өөрсдийгөө хөл бөмбөг хариуцсан захирлууд гэж танилцуулсан хэсэг хүмүүс зогсож байлаа.
Гэхдээ тэд Ромчууд биш. Тэд улаан,хар өмсгөлтэй байсан юм.
Тэд АС милан клубын хүмүүс байлаа. Бас тэд намайг өөрсдийнх нь төлөө тоглооч гэлээ. Ямар ч үнээр хамаагүй.
Ээж маань тэгхэд тэдгээр эрхэмүүдэд юу гэж хариулсан гэж бодож байна?
*
Ромд төрж өссөн хүүхдийн хувьд ердөө хоёр л сонголт байдаг: Чи нэг бол улаан үгүй бол цэнхэр. Ас Рома болон Лазио. Гэхдээ манай гэр бүлийн хувьд ганц л сонголт байсан юм.
Намайг бага байхад өнгөрсөн өвөөгийнхөө тухай би хэдийгээр сайн мэддэггүй байсан ч тэр надад гайхалтай бэлэг үлдээсэн юм. Аз болход миний өвөө Жианлука Ромын жинхэнэ галзуу фен байлаа, энэ уламжлаыг миний эцэг өвлөн авж, харин аав минь ах бид хоёрт дамжуулсан билээ. Рома клубыг хайрлах нь бидний уламжлал байв. Рома бол зүгээр ч нэг хөл бөмбөгийн клуб биш. Бидний гэр бүл, бидний цус, бидний зүрх сэтгэл юм.
Бага байхдаа зурагтаар Ромын тийм ч олон тоглолт үзэж чадаагүй, учир нь 80-аад онд тэр тусмаа Ромд хөл бөмбөгийг зурагтаар төдийлэн гаргадаггүй байв. Намайг долоон настай аав минь намайг Стадио Олимпико дохь анхны минь тоглолтыг үзүүлсэн, I Lupi, Чононууд, Олимпын Цэнгэлдэх
Би одоо ч тэр мэдрэмжийг нүдээ аних агшинд мэдэрч чаддаг. Тэр өнгө, тэр дуу чимээ, утаат бөмбөгнүүд. Тэр мөчид стадионд байхад, эргэн тойронд минь байсан Ромын дэмжигчид миний дотор ямарваа нэгэн зүйлийг үлдээсэн юм. Тэр мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхийг мэдэхгүй юм...
Bellissimo. Үгээр хэлхийн аргагүй үзэсгэлэнтэй.
Магадгүй цорын ганц үг нь энэ байх.
Бидний амьдардаг байсан Сан Жиованнид, намайг бөмбөггүй явж байхыг харсан хүн байдгүй байх. Чулуун шигтгээн зам, хуучин сүмүүдийн дунд, хаа сайгүй хөл бөмбөг тоглоно.
Хэдийгээр би жоохон хүүхэд байсан ч хөл бөмбөгт өгсөн хайр маань энгийн нэгэн сонирхол байсангүй. Би аль хэдийнээ мэргэжлийн тамирчин болох хүсэл эрмэлзэлтэй болсон байлаа. Ингээд би хүүхдийн клубд тоглож эхэлсэн юм. Миний өрөөний ханан дээр сонингоос хайчилж авсан хайчилбарууд, зурагт хуудас өлгөөтэй байдаг байлаа. Жианини, Ромын ахлагч. Тэр миний шүтээн билэг тэмдэг байв. Тэр яг л бидэн шиг Ромд төрж өссөн хүүхэд.
Ингээд эхэлсэн цэг рүү гээ эргэн очиё, намайг 13тай байхад хаалга тогшлоо.
АС Милан клубийн хүмүүс намайг өөрсдийнх нь клубд орох санал тавьлаа. Италийн хамгийн том клубын нэгэнд тоглох боломж. Би шийдвэрээ гаргах хэрэгтэй болов.
Яг үнэнийг хэлхэд мэдээж энэ миний шийдвэр ч байгаагүй юм.
Ээж минь манай гэрийн босс байв, одоо ч босс хэвээрээ. Бас тэр өөрсдийхөө хөвгүүдэд дэндүү их хайртай, арай өөрөөр хэлэх гээд үзэе л дээ тэр бусад итали ээжүүд шиг бага зэрэг хэт халамжтай нэгэн байсан юм. Ямарваа нэгэн муу зүйл тохиолдвол яах вэ гэсэн айдас ээжид байсан учираас тэр намайг гэрээсээ хол явуулахыг хүсээгүй юм.
Тэр захирлуудад шууд л намайг уучлаарай, үгүй гэж хариуллаа.
Ингээд л дуусах нь тэр тэр миний эхний шилжих боломж боссын шийдвэрээр больсан юм.
Эцэг минь ах бид хоёрыг амралтын өдрүүдээр стадионд аваачдагаас бусдаар, даваагаас баасан гариг хүртэл ээж минь бүгдийг шийднэ. АС Миланы саналаас татгалзах мэдээж амар байгаагүй. Тэдний санал болгосон мөнгө миний гэр бүлд их хэрэг болох байлаа. Гэхдээ тэр өдөр ээж минь надад нэг хичээл заасан юм. Гэр бол чиний амьдралын хамгийн чухал зүйл.
Хэдэн долоо хоногийн дараа миний тоглолтыг өөр скоутууд ирж үзлээ. Рома надад санал тавьж. Тэр өдрөөс би шар, улаан өмсгөл өмсөх болсон юм.
Ээж мэдэж байж.
Тэр миний кареарт маш олон байдлаар нөлөөлсөн юм. Тийм ээ, тэр бага зэрэг хэтрүүлсэн халамжтай байсан, одоо ч хэвээрээ, гэхдээ намайг өдөр бүр талбай дээр гаргахын тулд тэр маш олон зүйлсээ золиослосон юм. Миний кареарын эхний жилүүд түүнд амар байгаагүйг биш сайн мэддэг.
Ээж минь намайг өдөр бүр сургуулилтанд минь хүргэж өгнө. Бэлтгэлийн талбайн гадна байнга л намайг хүлээнэ. Хоёр, гурав заримдаа дөрвөн цагийн турш миний бэлтгэл үргэлжлэнэ. Бороо орох, хүйтэн байх түүнд огт хамаагүй.
Ээж минь хүлээж байсан учираас би өөрийн мөрөөдөлдөө хүрж чадсан.
Олимпийн цэнгэлдэхэд анхны тоглолтонд оролцох болсоноо би тоглолт эхлэхээс ердөө 90 минутын өмнө мэдсэн юм. Клубын байрнаас автобусанд суухад л сэтгэл хөдлөл минь дээд цэгтээ хүрлээ. Ромын дэмжигчид бусад клубынхээс хамаагүй өөр. Ромын өмсгөлийг өмсөх л юм бол чамаас маш их зүйлийг хүснэ. Чи өөрийгөө батлах ёстой, бас чамд алдаа гаргах боломж байхгүй.
Анх удаа талбай дээр гархад өөрийн гэрийнхээ тоглож байгаа гэдэг бахдал маань намайг бүрэн эзэмдсэн юм. Өвөөгийнхөө төлөө. Гэр бүлийнхээ төлөө.
Өнгөрсөн 25 жилийн турш энэ дарамт, энэ хариуцлага огтхон ч өөрчлөгдсөнгүй.
Мэдээж би алдаа гаргаж байсан. Тэр ч бүү хэл 12 жилийн өмнө Ромыг орхин Реал Мадрид явах тухай хүртэл бодож байв. Гайхалтай амжилттай баг магадгүй дэлхий дээрхи хамгийн хүчтэй хөл бөмбөгийн клуб чамайг дуудах мөчид, чи өөр газар амьдрах хэр байдаг тухай бодож эхлэнэ. Би энэ тухайгаа Рома клубын ерөнхийлөгчтэй ярилцсан юм. Мэдээж энэ нь ч надад тус болсон. Эцэст нь гэр бүлийхэнтэйгээ хэлэлцэхэд тэд маань надад амьдрал юуны төлөө байдгийг дахин нэг сануулсан билээ.
Гэр бол бүх зүйл.
39 жилийн туршид, Ром хот миний гэр байсан. Харин 25 жилд нь хөлбөмбөгчиний хувиар Ром миний гэр байв. Скудетто хүртсэн хүртээгүй, аваргуудын лигт тоглосон тоглоогүй, Би ромын өнгийг өөрийн чадах хамгийн өндөрт өргөсөн гэдэгтээ үргэлж итгэлтэй байдаг. Би бас чамайг бахархуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг.
Та нар намайг өөрийн хүслээр дураараа нэгэн гэж нэрлэж болох юм. Гэхдээ би өөрийхөө эхнэр Иларитайгаа сүй тавих хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдарж байлаа. Яг энэ мөчид өөрийн өнгөрүүлсэн амьдрал руугаа эргэн харлаа, би юуг хамгийн ихээр санах бол?
Өдөр болгоны давтамжууд, өдөр болгон болж өнгөрдөг зүйлс. Олон цагийн бэлтгэл, хувцас солих өрөөнд өрнөх олон ярианууд. Гэхдээ хамгийн ихээр миний санах зүйл бол багийн андуудтайгаа өдөр болгон кофе уух тэр мөч.
Магадгүй би хэзээ нэгэн цагт хөл бөмбөгийн ажлаар клубтээ эргэн ирэх юм бол, эдгээр мөчүүд үргэлжлэх байх.
Хүмүүс надаас яагаад бүх амьдралаа Ром өнгөрүүлсэн юм гэж асуудаг.
Ром бол миний гэр, миний найзууд, миний хайрладаг хүмүүс. Ром бол далай, уул, хөшөө дурсгалууд. Ром мэдээж Ром хүмүүс.
Ром бол Шар болон Улаан.
Ром, миний хувьд бүх дэлхий ертөнц.
Энэ клуб, энэ хот миний бүх амьдрал.
Sempre. Үргэлж
*
Ахлагчийн ийм гоё юм орж сэтгэл хөдлөөд шууд орчууллаа... Удахгүй зодог тайлах нь дээ.
http://www.theplayerstribune.com/france ... a-english/