АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Тэрри_10 » Thu Jun 09, 2016 9:42 am

Аагий wrote:
rednasca wrote:Чэмпионшипт дэмжих багтай боллоо гэж...


Нээрээ тэглээ... Дараа жил гараад ирчээсэй.


Дараа жил гарч чадахгүй бол тэгээд л нэг хэсэгтээ худлаа болнодоо... Халл, Бөрнли 2 шиг унаж дэвшиж сурах ч хэцүүдээ...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Sat Jun 11, 2016 7:14 pm

За ямар ч байсан шинэ эзний нэр лүү клуб шилжих ажил алхам алхмаар урагшилж л байх шиг байна... санхүүгийн шалгалт ороод асуудалгүй гэж дүгнэсэн бололтой... ирэх 7 хоногт албан ёсоор шилжчих юм шиг байна...

Клуб Нзогбиа, Ричардсон 2-г болон академийн 6 хүүхдийг рилийз хийжээ.... Кинселла, Донациен гээд хоёр ирээдүйтэй хүүхдээ л явуулчихлаа даа...

Нзогбиа ч яс 5 жилээ дуусгаад явлаа шүү... 60К цалинг ёстой эцсийн мөч хүртлээ идлээ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Оргил » Wed Jun 15, 2016 9:44 pm

Тони Шиа гэнэ үү шинэ эзэнтэй болжээ болж..

bla bla
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Sat Jun 25, 2016 6:49 am

Image

Багийн эзэн албан ёсоор тодорхой болж, багийн шинэ СЕО ажлаа авч, шинэ менежер ч бас албан ёсоор хэвлэлийн хурлаа хийлээ...

Багийн эзэн бол Сити шиг Вилла төвтэй дэлхийн өнцөг булан бүрт өөрийн гэсэн клубуудтэй том брэнд сүлжээ болгоно л гэж авч... одоо ч гоё сайхан амлалтанд итгэхэд бэрх болсон цаг...

Энэ Вайнес гэж СЕО нөхөр бол Эвертоны СЕО байсан нөхөр юмуу даа... ямартай ч хөлбөмбөгийн клуб удирдаж байсан туршлагатай л гар юм байна...

Ди Матео ч шинэ менежрүүдийн хэлдэг үгийг л хэлж...

Нөхрийн эхний наймаа Борнмутын багийн ахлагч төвийн хамгаалагч Томми Элфик 3 саяар, 3 жилийн гэрээтэй... нөхөр бол Борнмуттай хамт доод 3 лигт тоглосон доод лигийн асар туршлагатай гар... гэм нь жоохон удаан байж магадгүй...

Ингээд босгон байгуулалт арын шугамнаасаа эхэллээ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Thu Jun 30, 2016 9:01 am

Image

Сэтгэлийн тэнхээ гаж агуу юм байх юм даа...
Петров маань өнөөдрөөс 1-р багийн бэлтгэлтэй нэгдлээ...
Нөхөр бол Чемпионшипийн тоглолтонд орно л гээд байгаа... Манай домог 1-р багтаа тоглоноо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Jul 05, 2016 8:55 pm

STAN IS BACK!!!

Цусны өвчнөөс болоод зодог тайлсан байсан багийн ахлагч, амьд домог Стан маань эргээд иржээ...

Ердөө жилийн өмнө ийм болчихоод сонирхогчдын ахмадын лигт тоглож байсан хүн шүү дээ...

Image


Харин одоо багийнхантайгаа нэгдээд үндсэн багийнхантай бэлтгэлд гарчээ...

Image

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Devil 7 » Tue Jul 05, 2016 9:07 pm

:-D :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby El Payaso » Wed Jul 06, 2016 11:37 am

Ирэх жил дээд лигт гаргаад зодог тайлбал гоёо юм даа... одоо ч нэлээн хөгшин биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Wed Jul 06, 2016 12:54 pm

Одоо 37 той... харин ирэх жил дээд лигт багтайгаа хамт гарч ирээд зодог тайлбал тэгээд юу ярихав дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby zigo » Wed Jul 06, 2016 12:55 pm

saihan l tuuh bolno bh
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby El Payaso » Wed Jul 06, 2016 1:19 pm

Ньюкастл манай муу Хонас дээр муухай зан гаргасан даа тэгээд шууд унасан ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Aug 09, 2016 10:33 am

Image

Сэдвийг цоожилно уу... Удахгүй шинээр сэдэв нээе...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Цогоо » Tue Aug 09, 2016 8:15 pm

Хүсэлтийн дагуу цоожлолоо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Цогоо » Thu Aug 25, 2016 1:10 pm

Удахгүй шинэ сэдэв нээхийн байх гэсэн чинь таг болчихлоо. Цоожийг нь нээхээс.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 07, 2016 1:56 pm

За даа бараг энэ сэдэв дээрээ үргэлжлүүлсэн нь дээр юм байна даа... нэг дор амар юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby zoba » Wed Sep 07, 2016 2:09 pm

хахаахахаах. гоё нэр өгчээ.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 07, 2016 2:13 pm

Энэ зуны наймааны цонх харин урьд хожид байгаагүй үр дүнтэй наймааны цонх байлаа гэж харж байна... Багт сүүлийн жилүүдэд талбай дээрх дайчин манлайлагч чанар илт дутагдаад байсан бол энэ наймааны цонхоор ийм лидершип чанар сайтай дайчин тоглогчид хэд хэдийг авсан гэж үзэж байгаа... РДМ, Др.Тони 2 ч анхнаасаа шинэ тоглогчийг авахдаа зан чанарыг нь, дараа нь Чемпионшипийн туршлагыг нь, дараа нь авъяас чадварыг нь харна гэж байсан... нөхдүүд ч хэлсэндээ л байлаа...

Энэ зуны наймааг авч үзвэл...
Image

Хамгийн түрүүнд Борнмутын багийн ахлагч асан СБ Томми Элфикийг 3 сая паундаар авсан... эхний хэдэн тоглолтонд бол нөхөр үнэхээр л арслан барс мэт л үзсэн дээ.. толгой түрүүгээ хагалчихаад боолгосон болоод л гарч ирээд үзэлцэж байсан нь яг л манай "Арслан зүрхт" Лаурсенийг санагдуулам байсан даа... Лаурсен маань тээр жил өвдгөө гэмтээгээд зодог тайлаагүй бол манайх аль эрт МОН-ы үед ЧЛ-д тоглочих байсан даа... Томми Элфикийн бас нэг давуу тал нь нөхөр Борнмуттай хамт Чемпионшипт түрүүлж дээшээ гарч ирж байсан туршлагатай... бэртэл гэмтэлд өртчих гээд байдаг сул талтай... Нөхрийг авчрангуутаа шууд багийн ахлагч болгосон...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Оргил » Wed Sep 07, 2016 2:20 pm

доод лигийн тоглолтууд яаж үздэг юм бэ кк.. үнэхээр зовлонтой шийдэлгүй асуудал байнаа...
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 07, 2016 2:28 pm

Image

Перлиужи Голлини... Хаалгач... 21 настай Итали залуу... Хаалган дээр хар дарсан зүүд болоод байсан Гузаныг Мидлсборо руу үнэгүй явуулж оронд нь Италиас ирээдүйтэй хаалгач гэгдэж байгаа залуу хүүг 4,5 сая паундаар авчирсан... нөхрийг авчрангуутаа шууд гараанд хадсан... манай залуу уг нь хаалт хийх тал дээр сайн хэрнээ үе үе Гузаны сүнсэнд эзэмдүүлж том том алдаа гаргаад байгаа... нөхрийн шууд буруугаас одоогоор 5 тоглоход 1 тоглолт тэнцэх газар хожигдсон... нэг хожиж явсан газар тэнцсэн... өөрөөр хэлбэл 3 оноог нөхрийн шууд алдаанаас алдчихаад байна... гэхдээ нас залуу байна... туршлагатай хамгаалагч нар урд нь байна... сайжрах байх гэж найдаж байна....

Image

Аарон Чибола... Хагас хамгаалагч... 21 настай... Рийдингийн авъяаслаг залууг боломжийн үнээр буюу 5,5 саяар дарсан... нөхөр бол манай хагас хамгаалалтанд дутагдаад байсан динамик чанарыг өөртөө шингээсэн залуу... хамгаална, довтолно... Конго гаралтай Англи залуугаас энэ улирал их зүйл хүлээж байна... Өөр нэг Конго гаралтай Белги залуу манайд гайхамшгийг бүтээж байгаад явсан нь Бентеке байлаа...

Image

Росс Маккормак... Довтлогч... 30 настай... Нас ахиж яваа Шотланд залуу маань Чемпионшипт Фулхамын бүрэлдэхүүнд 2 жил тоглож 89 тоглолтонд орж 38 гоол хийсэн... Чемпионшиптээ гоолын машин юмуудаа... Талбай дээр дайчин шаргуу тоглолттой... Одоогоор манай багийн төлөө 3 тоглолтонд орж 1 гоол хийгээд байгаа... Нөхөр гол нь ассист сайн хаядаг... стандарт сайн цохидог нь манай довтлогчдод байхгүй чанар гэж ойлгож болно... Энэ нөхрөөс бас энэ улиралд их зүйл шалтгаална даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 07, 2016 2:29 pm

Оргил wrote:доод лигийн тоглолтууд яаж үздэг юм бэ кк.. үнэхээр зовлонтой шийдэлгүй асуудал байнаа...


Ер нь тэгээд баг доошоо унана гэдэг чинь "амьдрал ахуйгаа бодоо" гэсэн үг шүү дээ ккк... манай багийн тоглолт л лав сард 1-2 удаа ТВ-ээр гарах хуваарьтай... тэрийг нь яс үзээд л яваад байгаа...

Скаймедиатай хүмүүсээс асуухад Евроспортоор АВТВ гардаг байсан хэвээрээ болов уу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 07, 2016 3:09 pm

Image

Майл Жединяк... Хагас хамгаалагч... 32 настай... Кристал Паласын багийн ахлагч байсан сахалт эр бол яах аргагүй манай талбай дээрх генералууд, талбай дээрх атамануудын нэг байх болно... Нас ахиж яваа тоглочийг 4 сая паундаар бага зэрэг үнэтэй авсан ч богино хугацаандаа үр ашгаа өгөх наймаа гэж харж байгаа.... Томми арын шугамаа, Жединяк дунд шугамаа, Маккормак урд шугамаа манлайлаад явчихаар тэгээд талбай дээрх залхуурал, назгайрал, шээрэгнэл бүхэлдээ арилах байх гэж бодож байна... Нөхөр бага зэрэг хойшоо сууж тоглохоор манай хагас дээрх залуус ч урагшаа овоо ороод тоглох байх... Ажиллах зөвшөөрлийн асуудлаас болоод одоогоор 1 ч тоглолтонд орж амжаагүй байгаа... энэ бүтэнсайнд Ноттингамын эсрэг гараанд гарах байх...

Image

Жеймс Честер... Төвийн хамгаалагч... 27 настай... Уэлсийн шигшээ багтайгаа Евро 16-д гайхамшгийг бүтээсэн МанЮ-гийн академийн энэ залуу бол манай багийн төвийн хамгаалалтын гол ачааг үүрэх учиртай залуу... Чемпионшипт олон жил тоглосон туршлагатай мань эр одоо хамгаалагчдын хувьд ид насан дээрээ явж байгаа учраас цаашдаа ч олон жил манай багийн хамгаалалтын гол цөм болох боломжтой гэж харж найдаж байгаа... нөхрийг худалдаж авсан үнэ тодорхойгүй ч 9 сая паунд орчим болов уу гэж таамаглаж байгаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 07, 2016 3:51 pm

Image

Ричи Де Лает... Хамгаалагч... 27 настай... Өнгөрсөн жил Лестер сити багтайгаа Английн аварга болсон МанЮ-гийн академийн Белги залууг 2,5 саяар буюу боломжийн үнээр дарсан... Манай хамгаалалтын баруун ар бол шүдний өвчин болоод удаж байгаа байрлал... харин тэр байрлал дээр айхтар гавъяа байгуулахгүй ч гай болохгүй дажгүй тоглочих тоглогч авчирлаа гэж бодож байна...

Image

Алберт Адома... Хагас хамгаалагч... 28 настай... Ганын шигшээ багийн вингер залууг 5 сая паундаар дарсан... Даунинг, Ашли Яанг нараас хойш манайд дутагдаад байсан цэвэр вингер тоглогчийг авчирсан... Мидлсборотой хамт Чемпионшипээс дээш гарах тулааныг амжилттай хийсэн залуу манайд дутагдаад байсан хурд, жигүүрийн тоглолтыг авчирна гэж найдаж байна...

Image

Жонатан Кодижа... Довтлогч... 26 настай... Зааны ясан эргийн шигшээгийн довтлогч, өнгөрсөн жил Чемпионшипт Бристол Ситид цоорч 20 гоол хийсэн залууг нилээд үнэтэй буюу 15 сая паундаар Чемпиошипийн рекорд үнэр авсан... ирэх бүтэнсайнд ид шидийг нь үзнэ дээ... сая лав шигшээдээ унаж татаад айхтар гоол хийж байна лээ... хурдтай, тэсрэлттэй, өөртөө боломж үүсгэдэг атлетик чанар сайтай довтлогч юм гэсэн... энэ залуугаас бас их юм хамаарна даа...

Ерөнхийдөө ингээд манай багийн бүрэлдэхүүн дажгүй бүрдэж одоо бүх юм зөвхөн РДМ-с хамаарах болсон... Энэ цонхоор нийт 60 сая паундаар тоглогч авсан байна...

Харин зөрүүлээд нилээд том цэвэрлэгээ хийсэн...

Брад Гузан, Хосе Ангел Креспо, Жое Беннет, Жолеон Лескот, Жорес Окоре гэсэн нөхдүүдийг бүгдийг нь фрий явуулсан...

Идриса Гана-г 7 сая паундаар Эвертон руу, Киаран Кларкийг 5 сая паундаар Нью Кастл руу, Скотт Синклайрийг Селтик рүү 5 сая паундаар, Адам Траорег Мидлсборо руу 7 сая паундаар тус тус явуулсан...

Шарль Нзогбиа, Киеран Ричардсон 2-г рилийз хийсэн... Жордан Веретоут, Карлос Санчес, Карлес Хил нарыг зээлээр тус тус явуулсан байна...

Агбон, Ричардс 2-г явуулах гээд явуулж амжаагүй... Жордан Аиу, Жордан Амави гэсэн 2 авъяастай залуугаа авч үлдэж чадсан...

Энэ жил Жак Грилиш, Гари Гарднер, Рушиан Хепбурн Мерфи, Андре Грийн, Жордан Лайден гэсэн академийн залуусаас их зүйлсийг хүлээж байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby rednasca » Thu Sep 22, 2016 4:42 pm

'Roberto Di Matteo confirms an internal investigation is ongoing regarding Jack Grealish'...
энэ залуу юу л хийгээд байгаам бол доо...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby Villa_Bayaraa » Thu Sep 22, 2016 8:11 pm

нөхөр бас баахан шоудсан... 50К -аар клуб торгохоор болсон... ингээд хортой мөөг царайлаад байвал тэгээд клубээс явуулсан нь дээр биз дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2016/17: Астон Вилла гайхамшигийн оронд...

Postby .boldoo. » Wed Sep 28, 2016 3:45 pm

GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron