UULAA wrote:New Italian boss - Giampiero Ventura
Teams managed 1976–1979 Sampdoria (youth team)
1979–1981 Sampdoria (assistant coach)
1981–1982 Ruentes Rapallo
1982–1986 Entella
1986–1987 Spezia
1987–1989 Centese
1989–1992 Pistoiese
1992–1993 Giarre
1993–1995 Venezia
1995–1997 Lecce
1997–1999 Cagliari
1999–2000 Sampdoria
2001–2002 Udinese
2002–2004 Cagliari
2004–2005 Napoli
2005–2006 Messina
2006–2007 Verona
2007–2009 Pisa
2009–2011 Bari
2011–2016 Torino
Nomadic нөхөр бололтой
Вэнтурагийн хувьд яг л бусад шигшээгийн адил карьерийнхээ сүүл рүү шигшээд ирж байгаа нөхөр л дөө. Контэгийн босгосон дээр үргэжлүүлэх эсэхийг сайн мэдэхгүй л юм. Ер нь эрсдэлтэй л сонголт, гэхдээ өөр олигтой сонголт ч байхгүй биз дээ. Нөгөө гутлаа чирсэнийг нь тоохгүй, гунхсанд нь тоогдохгүй гэдэг шиг.
Вентурагийн хувьд 3:5:2-оор Ториног тоглуулдаг байсан, ерөнхийдөө довтолгооны хөлбөмбөг тоглодог, дээш доошоо унаж, ирээд байдаг Ториног Сери А-гийн дундаж, тогтвортой баг болгож чадсан нөхөр. Дээр нь Сери А-гийн ихэнхи дасгалжуулагч нар шиг хөгшин, туршлагатай тоглогчдад биш залуучуудад итгэл үзүүлж, Белотти, Беназзи, Иммобил өөр хэн хэн ч билээ залуучуудыг гаргаж ирсэн, бас потеницалтай ч учраа олохгүй Черчи гэх мэтийг гялалзуулсан, бас потенциалтай тоглогчдыг хөгжүүлсэн л харагддаг юм. Клуб удирдаж байхдаа европын тавцанд учиргүй олон тоглож байгаагүй, туршлага багатай ч 2 жилийн өмнө Европа лигт Ториног авч ороод нэлээд сайн тоглосон, Испаний Атлетикийг хүртэл талбай дээр нь хожиж, дараагийн шатанд шалгарч гайхал төрүүлж байсан, тэр жилийн Торино бол өөрийнхөө хүлээлтээс л сайн үзсэн, хасагдахдаа ч бас гайгүй багтай ана мань үзсэн санагдаж байсан.
Одоо харж л байя.... учиргүй хүлээлтгүй
Барцальи энэ жилийн тэмцээнээр шигшээгээс зодог тайлж байгаа. ДАШТ-ны урьдчилсан шат хатуу л хувааритай байгаа.... яах юм байгаа юм. Гэхдээ Контеийн удирдсан баг гайгүй үзэж чадна гэдгийг харуулсан, сэтгэл санаа ч сайн болсон тул нааштай байх магадлалтай.