За их ууртай байгаа болхоор сэдвээ ямар ч байсан нэг хожоод нээнэ гэж бодоод байлаа... Удинезег өчиггүй балбаснаар энэ улиралаа ямар ч байсан эхлүүллээ... Перроти 2 гоал хийж Сала, Жеко нар 1,1-ийг хийсэн бол төвд Парадес, Стрүүтмен 2 үнэхээр ид шидийн байлаа... Ингээд энэ зуны наймааг харая хамгийн түрүүнд, Пиянич пицдад дунд хуруу өгөе, тэгээд баярлалаа гэдгээ ч хэлэе Ювегээс өөр хаашаа ч явж болох байлаа даа. Дараа нь өнгөрсөн улирлын төгсгөлийн тун сайн хийсэн Динег багтаа үлдээсэнгүй манайх 13-аар жинхлэх боломжтой байсан ч дискоунт хүсээд ПСЖ мэдээж зөвшөөрсөнгүй харин, Барса Динег 19 хүргээд авхад ёстой энэ жил хөл бөмбөг үзэмгүй мэдрэмж төрсөнөө нуух юун. Гэхдээ харин ч наймааны цонхыг бодсоноос тун сайнаар дуусгаж чадлаа, ямар ч байсан Маналос, Рудигер гэдэг хамгаалалтын шугамаа үлдээж чадлаа, асуудалтай шесниг дахин үлдээснээс гадна, том биетэй тун их хүлээл байгаа аллисон бек гэдэг сайн хаалгачийг багтаа нэгтгэлээ. Баруун зүүн жигүүрийн хамгаалалтын асуудлаа Марио Руй, Эмерсон, Бруно Перес гэсэн батлагдсан, бас ч гэж өсөж дэвжих боломжтой 3 залуугаар нөхөж чадлаа. Төвийн хамгаалалт алдаа гаргах их, олон тэмцээнд будилсан зэрэг таагүй нөлөөг засахаар бас ч гэж туршлагатай Вермаг барсагаас (Порто дээр гараанд гараад жинхэнэ баг алсан), их том хамгаалагч болно гээд фэйлдсэн Хуан Хесүс, Фацио нарыг Интер, Тотоос авчирлаа. Өндөрөөр үнэлэгдэж байгаа Нигери довтлогч Садикыг нэг дүгээр багт албан ёсоор дуудсан бол, Санабриаг хамгийн хөгийн гэрээгээр Испани луу явууллаа. Энэ гэрээ 4 жил үргэлжлэх бөгөөд дараа жил буцаан авах тохиолдолд тэдээр, тэрний дараа жил тэдээр г.м нилээд сонин гэрээ. Кротонед 2 жил маш сайн тоглосон Федерико Рикиг энэ жил нэг дүгээр багт шууд дуудлаа. Харин зээлээр явуулсан тоглогчдын лист үнэхээр аймаар байгаа дундаж хэмжээнд үзчихээр нэг баг бүтэн бүрдүүлэх хэмжээний тамирчидыг зээлээр явууллаа. Энэ нь мэдээж манай наймааны бодлогын зарим нэг алдаа дутагдал байгаа бол нөгөө талаар клубын залуусын багийн амжилт сүүлийн 4 жил тогтмол байгаатай бас холбоотой юм. Нийт 28 тоглогч зээлсэн тэн хагас нь дандаа нэгдүгээр лигт гэхээр бас сонин тохиолдол юм.
За тэгээд уржигдар шөнө рүүгээ эргэнэ ороё, төвийн хагас дээр зунжин шуумарсан харин манай парадесийг бусад лигийн дөнгүүр багууд нилээд сонирхож эхлэхтэй зэрэгцэн, манайх ч нэг дүгээр багт үлдээх тухай яриа нилээд хүчтэй болсон. Гэхдээ Парадесийг шууд нэг дүгээр багт гараанд тоглуулах нь бага зэрэг эрсдэлтэй байсан ч Спа надад бодсон юм байгаа гээд таг суучихсан харин жинхэнэ бодсон юмныхаа зах зухыг өчигдөр үзүүлчихлээ гэж харлаа. Удинегийн эсрэг үнэхээр динамик, илт илүүрхсэн дундын шугамын хослолыг Стрүүтман, Парадес үзүүлж чадлаа. Найнголлан, ДДР гээд бодхоор энэ темпээ хадгалж чадвал бидэнд магадгүй өмнө жилийхээс ч илүүтэй боломж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Ямар ч л байсан энэ жил Юве илт тасархай түрүүлэх байх Аллегри эффект л орчихдоггүй юм бол, тэгээд бодхоор бид ядаж 80 онооны босгоо даваад 2-р байраа эртхэн бат болгоод аваргуудын лигтээ арай хүчтэйхэн зорилгоор үзчихмээр байна.
Аваргуудын лиг гэснээс манайх плэй оффт арай л чанга таарчихсан Португийн талбай дээр хөл бөмбөгийн бурхан тэнгэр ч мань хэдийг ёстой ивээсэн дээ, Айл эхэлж өөрсөддөө гоол хийгээд дараа нь верма улаан авж хөөгдөж, пеналт заалгуулаад тэгсэн айл нөгөө пеналтиа алдаад, айл гоол хийгээд бараг бичлэг ухраах шахуу юм болж байж гоолыг нь тооцохоо болиод тэгсэнээ дахиж 16даа хүн унагааж пеналт аваад тэнцсэн одоо нэг талбай дээрээ хожих байлгүй дээ эрх биш.
За тэгээд хамгийн чухал зүйл нь Тоттигийн зодог тайлах ёслол юм аа даа... Ийм аугаа амьтаныг шүтэж, дагаж энэ сайхан спортод татагдсан над шиг мянга, мянган Рома, Тотти, Италийн фанатуудын хувьд энэ жил үнэхээр онцгой Тотти хөл бөмбөгийн спортын тамирчины хувиарх 20 жилээ Төрөлх хот, төрөлх клуб Ас Ромадаа зодог тайлах нь, бүх багийн бүх хаалгачдад зоож явсаны хувьд бусад багийн фенүүд ч хүндэтгэл үзүүлэх байхдаа....
"In Bocca al Lupo" Чонын аманд!!!