Аваргуудын лигийн 2016-17 оны улирал нь Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ноос зохион байгуулдаг Европын шилдэг лигүүдийн шилдэг багуудын оролцдог тэмцээний 62 дахь улирал юм. Мөн Аваргуудын лиг (Champions league) нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдаж эхлэснээс хойшхи 25 дахь улирал..
2017 оны Аваргуудын лигийн финалын тоглолт Уэлсийн Кардифф хот дахь Миллэниум цэнгэлдэхэд 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болно..
цэнгэлдэх гадна талаасаа2016-17 оны Аваргуудын лигийн ялагч нь 2017 оны өвөл Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах FIFA-ийнклубуудын ДАШТ-д УЕФА-г төлөөлж оролцоох бөгөөд УЕФА-ын сүпэр цомын төлөө Еюропа лигийн ялагчтай өрсөлдөх эрхийг авах юм...
Өнгөрсөн улиралын аваргуудын лигийн цомыг эзэмшигч Реал мадрид клуб..
Аваргуудын лигийн энэ улиралд УЕФА-ийн гишүүн 55 улсаас 53 улсын 78 баг оролцох төлөвтэй байна.. Лихтенштейн дотоодын лиг зохион байгуулдаггүй, Косово нь бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа шалтгаанаар өөрийн улсын клубуудээс энэхүү тэмцээнд илгээх боломжгүй байгаа юм..
УЕФА-аас гаргаж эрэмбэлсэн коффицентийн дагуу гишүүн холбоодоос уг тэмцээнд оролцох багийн тоог тогтоодог. Үүнд:
УЕФА-аас гаргасан эрэмбийн
1-3-т эрэмблэгдсэн улсаас тус бүр 4 баг..
4-6-т эрэмблэгдсэн улсаас тус бүр 3 баг..
7-15-т эрэмблэгдсэн улсаас тус бүр 2 баг..
16-54-т эрэмблэгдсэн улсаас (Лихтенштейнээс бусад) тус бүр нэг баг..
Мөн дотоодын лигтээ үзүүлсэн амжилт нь аваргуудын лигт оролцох шалгуурыг хангаагүй боловч өмнөх улиралд аваргуудын лиг болон Европа лигт түрүүлсэн багуудад нэмэлт эрхийг өгдөг.. гэхдээ нэг улсаас дээд тал нь 5 баг оролцох боломжтой бөгөөд аваргуудын лигт дөрвөн клуб оролцуулах эрх бүхий нэг улсаас дээрх хоёр тэмцээнд хоёууланд нь өмнөх улиралд түрүүлсэн бөгөөд тэдгээр багууд нь дотоодын лигтээ эхний 4 дүгээр байрт багтаж чадаагүй бол тухайн улсын дотоодын лигтээ дөрөвдүгээр байранд орсон баг нь Европа лигт тоглох болно гэсэн дүрэмтэй..
Энэ жилийн хувьд Аваргуудын лигийн 2015-16 оны ялагч Реал мадрид болон Европа лигийн 2015-16 оны ялагч Севилла клуб нь нэг улсынх боловч Реал мадрид клуб нь дотоодын лигтээ эхний дөрөвдүгээр байранд багтаж чадсан тул энэхүү дүрэм үйлчлэхгүй..