Карло Анчелотти: Нэг удаа би хайрцаг өшиглөөд тэр нь Ибрагимовичын толгой дээр унасан, тэр хариу үйлдэл үзүүлээгүй.Тэр Манчестер Юнайтедыг удирдахад ойрхон байсан уу? Герман хэл сурч эхэлсэн болвуу? Хэрхэн Златаны асар том эго-г зохицуулсан бэ? Яагаад тэр шинэ Стар Трек-н кинонд тоглов? Домог бүгдэд нь хариулт өглөө.
Пэп Гуардиолагын орыг залгамжлах мэнэжэр байна гэдэг ихэнх мэнэжэрүүдийн хувьд санааг нь зовоосон асуудал. Гэхдээ ихэнх мэнэжэрүүдэд Карло Анчелоттигынх шиг намтар байхгүй.
Лондонд шинэ номныхоо талаар хэвлэлийн оффисын хурлын өрөөнд сууж буй Бавари Мюнхэны шинэ мэнэжэрийг хуучин Миланы багийн анд Паоло Малдини нь тэр чигтээ "Тэдди баавгай" гэж нэрлэсэн удаатай.
Адислагдсан Итали эрийн хувьд жинхэнэ жентелмэн, сэтгэл татам, гайхалтай зан чанартай нэгэн гэдгээ тоглогч, мэнэжэрийн хувиар бараг хосгүй амжилттай карьерийг буй болгохдоо батлан харуулсан. Тэрээр сүүлийн 40 гаран жилийн хугацаанд 31 томоохон цомыг цуглуулжээ.
Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн алдартай хөмсөг
Түүний мэнэжэрийн намтар нь яг л дэлхийн хамгийн гайхамшигтай клубуудын шилэгдмэл жагсаалт шиг уншигдаж байна - Ювентус, Милан, Челси, Парис Сэйнт-Жэрмайн, Реал Мадрид тэгээд Бавари. Мөн Боб Пэйсли тэр 2 л аваргуудын лиг-г 3 удаа хүртсэн байна. Баварид Гуардиола-г залгамжлахаар ирэхийнхээ өмнө тэрээр Кристиано Роналдо, Челси, Златан Ибрагимович, Лэстэр Сити, Пармэсан бяслаг хийх талаар, мөн шинээр гарч буй Стар Трек кинонд тоглосон гэх мэт зүйлсүүдийн талаар ярилцлаа.
Та өмнө нь бага насандаа маш ядуу байсан гэж хэлж байсан. Та тийм байдлаас юу сурч авсан бэ? - Andy Woodman, via Twitter
Би амьдралынхаа тэр цаг үеийг санадаг, тиймээ энэ үнэн, бидэнд мөнгө байгаагүй, гэхдээ би гайхалтай нэгэн ажилчин гэр бүлд өсөж том болсон. Чимээгүйхэн, нам тайван цаг үе байж. Аав маань над руу хэзээ ч орилж хашгирч байгаагүй. Би өөрийн бүх гэр бүлийнхэнтэйгээ өссөн, аав, ээж, эгч, өвөө эмээ гээд. Тэр цаг үе миний зан чанарыг бий болгосон. Гэр бүл маань фэрмэрүүд байсан бөгөөд талбай дээр ажилдаг байлаа. Бид Пармесан бяслаг хийдэг байсан. Одоо ч тэр бяслагыг яаж хийхийг санаж байна. Өглөө болгон бид үнээнүүдээсээ сүүгээ аваад бяслагаа хийдэг байлаа.
Тоглогчын хувиар Миланд өнгөрүүлсэн оргил үе чинь юу байв? мөн тоглоомын маш олон домогт тоглогчидтой хамт тоглох ямар байсан бэ? - Don Keeper, via Facebook
Би яг зөв цагтаа Милан руу явсан, тийм биш гэж үү? Милан үнэхээр, үнэхээр л гайхалтай баг байсан, мөн бидэнд яг юу хүсч байснаа мэддэг мэнэжэр байсан. Арриго Саччи хөлбөмбөгт цоо шинэ зүйл хийж байсан, Саччи бидэнд хэрхэн зохион байгуулалттай байхийнхаа хажуугаар өөрсдийгөө илэрхийлэх талаар заасан, энэ нь биднийг оргилд үлдэхэд тусласан юм. Би Паоло Малдини, Франко Бареси нартай гайхалтай харилцаатай байсан, гэхдээ Саччи түлхүүр нь байсан юм.
Анчелотти бүх цаг үеийн хамгийн агуу багуудын нэг болох Саччи-н Миланд тоглож байв
1980аад оны Милан уу эсвэл 2015 оны Барселон уу, аль нь илүү шилдэг баг вэ? - Terry Menton, via Twitter
[Инээв] Энэ үнэхээр хариулахад хүнд асуулт байна, учир нь 80аад оноос хойш хөлбөмбөг маш ихээр өөрчлөгдчихсөн байна. Шударга хэлэхэд миний бодлоор Барселон илүү эрчтэй тоглолт үзүүлж байна. Гэхдээ тоглоомын дүрэм өөрчлөгдсөн болохоор ялангуяа отон тоглолтын дүрмээс болоод харьцуулахад үнэхээр хэцүү юм байна. Өнөөдөр гоал оруулах их амархан болсон, учир нь хамгаалалтын шугмыг сайн барих нь маш хэцүү болсон байна. Одоо цагт бол хэрэв чи бөмбөгөнд хүрэх эсвэл ойр байх ганц тоглогч байхад л отонд тооцогдоно, харин Миланд тоглож байх үед бүгд шугамны ард байх ёстой байх ёстой байлаа.
1994 оны дэлхийн аваргад Арриго Саччи-н туслахаар Италийн шигшээд ажиллахдаа та юу сурсан бэ? Роберто Бажжио-г пеналтиа алдсаны дараа та түүнийг хэрхэн тайтгаруулав? - Johnson Neil, via Twitter
Саччитай хамт байсан 3 жил бол сайн туршлага болсон. Бэлтгэлийн арга зүй, мөн стратеги болон жижиг зүйлсүүд дээр анхаарах зэрэгт суралцсан. Финалын дараа би Бажжиотой ярилцаагүй, учир нь би түүнд юу хэлж чадах юм бэ? Бидний хамгийн шилдэг пеналти цохьдог 2 тоглогч бол Бажжио, Бареси 2 байсан, тэд хоюул пеналтиа алдсан. Энэ бол сугалаа - тэхникийн биш сэтгэлзүйгээс хамаардаг зүйл.
Таныг Ювентусыг удирдаж байхад яагаад фэнүүд нь дургүй байсан юм? 2003 оны Аваргуудын лиг-н финалд Миланы хамтаар тэднийг хожиж түрүүлэх нь өшөө авалт шиг санагдаж байв уу? - Nick Gove, Battersea
Ювентусын фэнүүд болон миний хооронд байсан асуудал бол би Милан болон Рома-н тоглогч байсанд байсан юм, тэд үүнд дургүй байсан. 1980аад оны үед Милан, Ювентус 2-н дунд маш том өрсөлдөөн өрнөж байсан, тэд үргэлж аваргын төлөө өрсөлддөг байлаа, үүнээс өмнө 1983 онд би Рома-н тоглогч байлаа, тэр жил Рома лиг-т Ювентус-н өмнө гишгэж аваргалсан юм, гайхалтай Ювентусын баг байсан. Тэдэнд Платини, Бониек, Жентилэ, Ссириа, Зофф нар байлаа. Би үүнийг өшөө авалт гэж нэрлэхгүй байсан, гэхдээ намайг халаад удаан хугацаа өнгөрөөгүй байхад тэдний эсрэг аваргуудын лигийн финалд тоглох нь сонин байлаа. Гэхдээ тэр үед би мэнэжэрийн хувиар анх удаа аваргуудын лигт түрүүлсэн, өшөө авалтын биш харин маш их баяр баяслын сэтгэл хөдлөл надад төрж байсан.
Та Сери-А н аваргын цомоос илүү их аваргуудын лигийн цомыг хүртсэн байна, 3-1. Та илүү их лиг-н аварга болоогүйдээ харамсдаг уу? - James Burgett, Pisa
Тиймээ, бага зэрэг. Миланд би илүү олон тайтл хүртэх боломжтой байсан хэдий ч олон удаа 2-р байранд улирлыг дуусгаж байсан. 1997 онд би мөн Парма-тай хамтаар 2-р байрт орж байсан. Би Миланы хамтаар илүү олон тайтл хүртэх байсан юм, учир нь надад маш гайхалтай бүрэлдэхүүн байсан. Бид аваргуудын лигт сайн байж, 3 финалд тоглож 2-т нь аваргалсан, гэхдээ тиймээ, бид лигт илүү олон аваргалах байсан.
2005 оны аваргуудын лигийн финалд хагас цагийн завсарлагаанаар Ливерпүүлийг 3-0 р хожиж яваад хожигдсоныгоо яаж тайлбарлах вэ? Та ямар нэгэн зүйлийг өөрөөр хийж Истанбулын ер бусын эргэн ирэлтийг зогсоож чадах байсан уу? - Lance Baumatan, London
Үе үе би энийг эргэн хардаг, гэхдээ тэр үед миний өөрөөр хийж чадах зүйл байсан гэж боддоггүй. Энэ бол тэр чигтээ 6 минутын л үйл явдал. Бид 114 минутын турш тоглосон, Ливерпүүл 6 минутын турш тоглосон. Энэ бол жинхэнэ үнэн. Үнэхээр хачин тоглолт байсан. Та нар мэднэ дээ, би Милантай хамт аваргуудын лигийн финалд 3 хүрсэн. Үнэндээ 2005 оны финал бол бидний хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн финал - гэхдээ ганц хожигдсон нь!
Танай тоглогчид хагас цагийн завсарлагаанаар баяраа тэмдэглэж байсан уу? тэд аль хэдийнэ ялчихлаа гэж бодож байсан уу? - FFT
Үгүй, үгүй. Наадах чинь худал зүйл, худлаа! Бид эхний хагаст маш сайн тоглосон тул баяртай байсан, гэхдээ бид дахиад нэг үе тоглоно гэдгээ мэдэж байсан. 3-3 р тэнцүү байх үед ч бид сүүлийн минутад хожчихоор байлаа, Андрей Шевченкод гоал оруулах боломж байсан, гэвч Дудек хаачихсан.
Жеррард, 2005 оны финал 2 Анчелотти-н хүрэх хязгаарыг батлан харуулсан билээ
2009-2010 оны улиралд таны удирдсан Челси ПЛ-т 100 гоалын босгыг давж, рекорд тогтоон аваргалсан. Нууц нь юу байв? - Laurie Arbor, Brighton
Бид Николас Анелка, Дидье Дрогба, Фрэнк Лампард, Михайл Баллак зэрэг шилдэг тоглогчидтой байсан. Мөн тоглогчид өөрсдийн байрлал дээрээ сэтгэл хангалуун байсан.
Челси дах 2дах улиралд чинь яг юу буруугаар эргэв? Рэй Вилкинс-г таньд мэдэгдэлгүйгээр халах үед үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? - Lester Scott, via Twitter
Бид улирлыг сайхан эхлүүлсэн, тэгээд маш олон гэмтэл авсан. Жон Терри, Майкл Эссьэн, Дрогба нар гэмтэлд ороогдсон. Рэй-г улирлын дундуур халагдах үед би тийм таатай байгаагүй. Би түүнийг үлдээхийг хүсч байсан.
2011 оны аваргуудын лигийн шөвгийн 8-д Манчестер Юнайтедэд хожигдосны дараа хувцас солих өрөөнд Роман Абрамович орж ирэхэд юу мэдрэгдэж байв? - Gareth Porter, Shirley
Тоглолтын дараа хувцас солих өрөөнд багийн эзэн орж ирээд сайн уу гэх нь хэвийн үзэгдэл юм даа. Гэхдээ тэр үед, тэр хожигдлын дараа, хүн болгон бага зэрэг санаа зовсон байсан. Хувцас солих өрөө бүхэлдээ чимээгүй байсан. Би цөөн үг хэлж үүнийг нь эвдэхийг оролдсон.
Та улирлын сүүлийн өдөр Гүүдисон Парк-д Эвэртонтой тоглосны дараа Челси-с халагдсан, та үүнээс илүүг хүртэх эрхтэй байсан гэж боддог уу? - Lizzie Broom, Surrey
Үгүй ээ, би нөхцөл байдлыг мэдэж байсан, үүнийг ирж яваа гэдгийг мэдэж байсан. Би хувцас солих өрөөнд байсан, энэ ерөөсөө шок байгаагүй, учир нь халагдана гэдэг ердөө чиний ажлын нэг хэсэг нь. Халагддаггүй нэг ч мэнэжэр байхгүй. За тиймээ, магадгүй удирдаж байсан клубуудээсээ явна гэж шийдсэн Пэп Гуардиола байх, гэхдээ тэр мэнэжэрийн хувьд богино хугацааны карьертай байна, ердөө 8 жил.
Анчелотти-н Челси 2009-2010 оны улиралд ПЛ-т нэг улиралд оруулсан гоалын тоогоороо рекорд тогтоосон: 103 гоал.
Өнгөрсөн жил Жозе Моуриньог орлуулахаар Челси таныг эргэн ирээч гэж асуусан уу? - Edward Houghton, via Twitter
Үгүй ээ, үгүй. Гэхдээ би Челси рүү буцах тал дээр ямар ч асуудал байхгүй. Английн хөлбөмбөгт Челси-тэй хамт олж авсан миний туршлага гайхалтай байсан.
ПСЖ-д байх хугацаандаа Златан Ибрагимович-г удирдах, түүний маш том эго-той хэрхэн харьцаж байв? - Caroline Khan, Balham
Ибра үнэхээр хөгжилтэй залуу гэхдээ жинхэнэ мэргэжлийн тамирчин. Мэнэжэр хүн түүний эго-г тоглогчдоо байлгахыг хүсдэг. Ибра өөрийн эго-гоо сайн зүйл дээр ашигладаг. Хувийн авьяас чадвартай ч тэр багийн төлөө тоглодог. Кристиано Роналдо мөн адил тийм.
Кристиано Роналдо-г удирдах ямар байсан бэ? Олон нийтийн хандлага бол түүнтэй хамт ажиллах хэцүү гэдэг, гэвч та Мадрид-д байхдаа түүнээс шилдэг тоглолтыг нь гаргаж чадсан, яаж? - Alfie Clinton, Rochester
Тэр бэлтгэл хийлгэхэд үнэхээр амар тоглогч, учир нь мэргэжлийн хувьд түүнд юу ч хэлэх шаардлагагүй. Тэр тоглолтонд, бэлтгэлд бэлэн байхын тулд яг юу хийх ёстойгоо маш сайн мэддэг. Мэнэжэрийн хувьд түүн шиг тоглогчтой байна гэдэг би үнэхээр азтай, тэр улирал болгон 50 гоал оруулж байсан. Тэр оргилд нь, хамгийн шилдэг нь байхыг хүсдэг. Миний бодлоор Лионел Месси, Роналдо 2-н дунд жинхэнэ өрсөлдөөн байгаад тэр нь тэр 2-г улам сайн болоход тусладаг. Хэн нь шилдэг вэ гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Би Роналдо-той хошигнох дуртай байснаа санаж байна. Нэг удаа би түүнийг том тоглолтын сэлгээнд сууж байхад нь ингэж хэлсэн юм "Манай тоглолт 4пм цагаас эхлэнэ, гэхдээ чи маргааш амарна" гэж. Тэр надруу бүхэлдээ шоконд орсон байдалтайгаар харсан, тэр үед нь би зүгээр хожигнож байна гэж түүнд хэлсэн.
Реал Мадридын мэнэжэр болох үед клубын урт хугацаанд хүлээсэн 10дах европын цом Ла Дэсима хүртэх нь хэр чухал байсан бэ? - Florence Roberts, via Facebook
Клуб дэх хүн бүрийн хувьд энэ бол хамгийн чухал төсөл нь байсан, тоглогчид, фэнүүд бүгд үүнийг хүсэмжилж байсан. Урт хугацаанд тэд аваргуудын лиг-т аваргалаагүй байсан. Гэхдээ эхний улирлынхаа төгсгөлд бид Атлетико-н эсрэг үүнийг хийх боломжтой байлаа.
Реал Мадрид-н 2 дах улиралд чинь Шаби Алонсо, Ангел ДиМариа нарыг зарсан явдал хэрхэн нөлөөлсөн бэ? - Saacid Almeyda, via Facebook
Тиймээ, төгсгөл хэсэгт нь бага зэрэг нөлөө үзүүлсэн юм байна. Гэхдээ бид 2 дах улиралдаа эхний 22 тоглолтонд дараалан ялсан гэдгийг мартаж чаддагүй юм. Үүний дараа бид асуудалтай болсон. Лука Модрич, Сэрхио Рамос зэргийг гэмтэлд алдаад, тэгээд бид бага зэрэг итгэл алдсан. Бид Аваргуудын лиг-н хагас шигшээд хүрсэн, гэхдээ Ювентусд хожигдсон, мөн лиг-т Барселон-д 1 оноогоор хожигдсон.
Та Реал Мадрид-д илүү ихийг хүртэх эрхтэй байсан гэж итгэдэг үү? - FFT
Хэрвээ би ялахгүй бол халагдана гэдгээ мэдэж байсан, би үүнийг гэрээ хийхдээ л мэдэж байсан. Клубын түүхээс харвал хэрвээ чи ялахгүй бол халагдана. Мадридад байсан хугацаандаа би харамсдаггүй, гайхалтай байсан. Мэнэжэр болгон Реал Мадридтай ажиллахыг хүсдэг, учир нь түүхийн хувьд ч тэр, дэлхий даяар байх фэнүүдийн хувьд ч тэр тэд бол хамгийн том клуб.
Гарет Бэйл байрлалаа солихыг хүсэж байсан талаараа тань дээрээ өөрөө ирээд хэлэлгүйгээр агентаараа дамжуулж шууд ерөнхийлөгч Флорентино Пэрэз-д хэлүүлсэнд таны урам хугарсан уу? - Ted Swain, via Twitter
Тиймээ, миний урам хугарсан, учир нь ерөнхийдөө би агентуудтай ярилцаад байдаггүй, хэрэв тоглогч жаргалтай биш байгаа бол надтай, мэнэжэртэй ярилцах хэрэгтэй. Ихэнх үед хэн нэгэн тоглогч асуудалтай байгаа үедээ над дээр ирээд ярилцдаг. Энэ бол хэвийн, зөв арга барил.
Миланд Силвио Берлускони, Мадридад Флорентино Пэрэз, Челси-д Роман Абрамович - хэнтэй нь ажиллах илүү дээр байсан бэ? - Mark Sanford, via Facebook
Бэрлусконитой хамт 8 жил байсан, одоо ч түүнтэй сайхан харилцаатай байдаг. Нөгөө 2 нь намайг халсан, гэхдээ ингэснээрээ бидний харилцаа эвдэрсэн гэсэн юм байхгүй. Одоо ч Флорентинотой сайхан харилцаатай байна, Челси-г орхисноосоо хойш Абрамовичтой ярилцаагүй хэдий боловч миний хувьд түүнтэй ямар ч асуудал байхгүй.
Алекс Фергусон "Би Карлог Юнайтед-д ирэх байх гэж найдсан. Энэ бүтсэнгүй, магадгүй дараагийн удаад" гэж хэлж байсан. Хэзээ энэ зүйл болж өнгөрөв? - Jason Boons, via Twitter
2013 онд тэр зодог тайлсныхаа дараа надтай ярисан гэхдээ би аль хэдийнэ Реал Мадридад очно гээд хэлчихсэн байсан үе. Манчестер Юнайтед хэтэрхий оройтсон байсан. Бусдаар бол би Олд Траффорд руу очихыг сонирхох байсан болвуу.
Таны авахыг хүссэн ч авч чадаагүй тоглогч хэн бэ? - Mick Francis, Oxford
Би Миланд байхдаа Стивэн Жеррардыг Ливерпүүлээс авахыг оролдсон ч боломжгүй зүйл байсан. Парма-д Роберто Бажжио-г авах тал дээр их ойрхон байсан ч би аваагүй, учир нь тэр миний түүнийг тоглуулахыг хүссэн байрлалаас өөр байрлалд тоглохыг хүссэн юм. Өнөөдөр бол би үүнийг алдаа байсан гэж хэлж чадах байна, харин тэр үед би өөрийн системээ өөрчлөхийг хүсээгүй юм. Одоо бол илүү туршлагатай хүний хувьд "Тиймээ, асуудалгүй. Бид чамд зориулсан байрлалыг олох болно" гэж хэлэх байлаа. Италид Франческо Тотти-г багтаа авсан бол дуртай байх байлаа. Бас Уэйн Рүүнийг дасгалжуулах сонирхолтой байх байсан болвуу.
Өнгөрсөн улирлын Лэстэртэй хамт байгуулсан Клаудио Раниери-н амжилтыг хэрхэн тайлбарлах вэ? түүний амжилт нь илүү их мөнгөтэй, илүү сайн тоглогчидтой дасгалжуулагчдыг ичээж байна уу? - Grant Knox, via Facebook
Клаудио тоглогчидтойгоо маш сайн харилцааг буй болгосон нь хамгийн чухал байсан. Тэд нэг ихээр гэмтэлд өртөөгүй нь түүнд багаа бүрдүүлэх, зохион байгуулалттай байлгах боломжыг олгосон. Мөн тэр Н’Голо Канте, Райед Махрез, Жэйми Варди зэрэг хэд хэдэн маш сайн тоглогчидтой байсан. Би Раниери-г маш сайн мэднэ, мөн тэр дэлхий даяар явж олж авсан маш баялаг намтартай, Испани, Итали, Англи, Франц гээд л бүх газар! Одоо тэрээр ПЛ-н зохих ёсны аварга болсон.
Ювентусыг удирдаж байхдаа та өнөөгийн Челси-н босс Антонио Конте-г 2 жилийн турш дасгалжуулсан. Ирэх улиралд тэр Челси-д хэр байна гэж бодож байна? - Chris Spencer, London
Конте бол шургуу ажилладаг нэгэн, үнэхээр хичээнгүй, үнэхээр мэргэжлийн. Мөн үргэлж өөрийн ажилдаа анхаардаг байсан. Челси шилдэг мэнэжэртэй болсон, тэр бол бүх жижиг зүйлсүүдийг хүртэл харна. Италиас Англи руу очисноор тэр шинэ дэлхийг олно байх, дарамт багатай, элдэв шуугиан асуудалгүй, гайхалтай уур амьсгал, дүүрэн цэнгэлдэхүүд гээд л одоогоор тэр чигтээ Италиас өөр байгаа. Тэр мэдээж Челси-д амжилттай байж чадна. Клуб Итали мэнэжэрүүдтэй гайхалтай харилцаатай байж ирсэн. Жианлука Виалли, би, тэгээд тэдэнд аваргуудын лиг-т түрүүлэхэд тусласан Роберто Ди Маттео гээд л.
Анчелотти дэлхийн шилдгүүдийн эсрэг өрсөлдөж мөн заримтай нь хамт ажиллаж ирж.
Та хэзээ нэг цагт шигшээ баг удирдахыг сонирхох болвуу? магадгүй Итали эсвэл Англи ч юмуу? - Giuliano Maiorana, Cambridge
Яг одоогоор би клубт ажиллахыг илүүд үзнэ, гэхдээ магадгүй ирээдүйд. Англи уу, яагаад болохгүй гэж? Надад асуудал алга.
Миланд та Фабио Капелло-н удирдлага дор тоглож байсан. Яагаад та түүнийг Английн мэнэжэр байхдаа бүтэлгүйтсэн гэж боддог юм бэ? - Jonathan Patel, via Twitter
2010 он ДА-н урьдчилсан шатанд тэр маш сайн багаа удирдсан, 10-с 9д нь ялсан. Гэхдээ бага хугацаанд болдог тэмцээнд бүх тоглогчдоо бүрэн фит байлгаж авчрах хэрэгтэй, Аваргуудын лиг болон ПЛ-н дараа үүнийг хийнэ гэдэг их хэцүү л дээ.
Европд түрүүлэхэд хамгийн хэцүү лиг аль нь вэ? - Keil Hampton, via Facebook
Тоглолтын чанарын хувьд Испани хамгийн хэцүү нь. Том жижиггүй бүх багууд сайн тоглоно. Зүгээр л Испаний багууд Европын тэмцээнүүдэд хэрхэн оролцож байгааг хар. Атлетико, Реал 2 аваргуудын лигийн финалд байсан, Севилья Европлиг-н финалд, Вильяреал хагас шигшээд. Тактикийн хувьд бол Италийн лиг-г нэрлэнэ. Тэнд маш олон өөр өөр системийн талаар бодох хэрэгтэй болдог. Нэг 7 хоногт 4-4-2 н эсрэг тоглосон бол дараа нь 4-3-3 н эсрэг, дараа нь 3-5-2 н эсрэг гэх мэтчилэн. Тиймээс Итали мэнэжэрүүд маш их туршлага, мэдлэг хуримтлуулдаг. Тактикийн хувьд Италийн лиг маш хэцүү. Англид бол арай өөр, маш их эрчтэй тэмп өндөртэй тоглолтууд явагдана. Лэстэр-г лиг-н аварга болсныг хар л даа, энэ бол маш өрсөлдөөнтэй лиг. Маш олон багууд том багуудын эсрэг асуудал үүсгэж чаддаг. Үнэхээр тэнцвэртэй лиг. Францад бол одоо ердөө цор ганц баг л байна, ПСЖ.
Жозе Моуриньо хэзээ ч кит-мэн аваргалж чадах лиг-т баг удирдахгүй гэж хэлсэн. Та мөн ижил бодож байна уу? - Peter Common, Hastings
Кит-мэн лигт түрүүлж чадна аа? энэ юу гэсэн үг үү? [FFT-с Жозе-н амархан ажил авдаг мэнэжэрүүдийг хатгасан үгийг тайлбарлав]
Ааан, би ойлголоо. Энэ үнээн, би ПСЖ-г 2 жил удирдсан. Клубын бариж буй төслөөс л хамаарч байгаам. ПСЖ-н зорилго бол ердөө лиг-т аваргалах байгаагүй, мэдээж аваргуудын лиг-т сайн өрсөлдөх байсан.
Та тайван зан чанараараа танигдсан. Хэзээ нэг цагт тайван байдлаа алдаж байв уу? Хамгийн их уурлах үед чинь юу болж байсан бэ? - Sean Perry, Florida
2013 онд ПСЖ-д байхдаа их уурлаж байсан юм. Бид Эвиан-д пеналтиар хожигдоод Францын цомын тэмцээнээс мултарсан юм, бид маш, маш муу тоглосон. Би хаалга эвдсэн юм, тийм л их уурласан байлаа. Мөн нэг хайрцаг өшиглөөд тэр нь Златаны толгой дээр унасан, тэр хариуд нь юу ч хийгээгүй. Хэрвээ би уурлах юм бол хувцас солих өрөөг орхих хэрэгтэй болдог, заримдаа тамхи хэд сордог, тэгэж байтал зүгээр болчдог доо.
Яагаад та Бавари Мюнхэныг дараагийн клубээрээ сонгов? Багийг яаж сайжруулж чадна гэж бодож байна, тэд сүүлийн 4 жил дараалж Бундэслиг-т түрүүлчихсэн байна.Яагаад аа? учир нь клубын хувьд ч миний хувьд ч энэ бол яг зөв цаг нь байсан. Тэдэнд мэнэжэр хэрэгтэй байсан бол надад клуб хэрэгтэй байлаа. Сайхан тохиол. Бавари бол европын хамгийн шилдэг клубуудын нэг. Миний хувьд топ түвшинд байх шинэ сорил, шинэ зорилго. Тэд өнгөрсөн 5 жилийн хугацаанд аваргуудын лиг-н хагас шигшээд 5 удаа хүрсэн ч нэгд нь л аваргалсан. Тиймээс бид ирэх жил илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэднийг улам илүү сайжруулна гэдэг их хэцүү. Магадгүй байгаа түвшинд нь хадгална гэдэг гол түлхүүр байх. Шаби Алонсо-с бусад тоглогчид миний хувьд шинэ туршлага байх болно. Яг одоо би Герман хэлийг сурч байгаа, гэхдээ их хэцүү юм.
Хамгийн тайван эрхэм
Та Стар Трек-н том фэн гэж үнэн үү? мөн шинэ кинон дээр дүр бүтээсэн гэсэн? - Garry Wickham, Essex
Тиймээ, би шинэ кинонд багахан дүр бүтээсэн, эмчийн дүрд тоглосон, надад ярьдаг хэсэг байхгүй, зүгээр л арын фон болж гардаг юм. Би Ванкуоверт амьдарч байсан юм, тэнд киноны зураг авалт хийгдсэн. Жүжигчин Зое Салдана бид 2 их сайхан харилцаатай, тэр Итали хүнтэй гэрлэсэн. Зое намайг кинонд дүр бүтээж болох юм гэж хошигнож байсан бөгөөд захирлаасаа асуусан юм. Тэгээд л нэг өдөр би зураг авалтанд орсон. Бурхан минь, би маш муу жүжигчин. Хүүхэд байхаасаа л би энэ кинонд дурласан болохоор шинэ кинонд оролцсон минь гайхалтай сайхан байна.