Энэ багын сэдвийг нээчихье ээ...
2007-2008 онд манай Аллегри багын түүхэнд нь анх удаа Сери Б-д гаргаж өгсөн, 2013-2014 онд түүхэндээ анх удаа Сери А-д орж ирсэн ч түүнээс хойш сайжирсаар энэ жил Европа лигийн эрхээ аваад үзэж байна. Сүүлийн хэдэн жил илт сайжирсан, зөв менежменттэй баг.
Багын онцлогыг дурьдвал:
- 40 000 мянган хүнтэй хотын баг
- Сери А-гийн багууд дундаа Ювентус, Удинезе багуудтай адил цэнгэлдэхээ өөрөө эзэмшдэг.
- Багын эзэн нь Мapei гээд барилгын битүүмжлэлийн бодис үйлдвэрлэдэг компаний босс, өөрийн багаа Сери А-д хамгийн үнэтэй буюу жилийн 22 сая еврогоор албан ёсоор спонсорлоно. Цэнгэлдэхийн нэршил болон жерси дээрх лого
- Испаний Атлетик шиг голдуу нутгын тамирчдаар багаа бүрдүүлдэг.
- Зөв менежменттэй, хурдацтай, сайн амжилт үзүүлж байна.
- Одоогийн дасгалжуулагч Ди Франческо цагтаа Ромад хүч үзэж Скудетто хүртэж байсан, Сассуологоос нэг халагдаж, буцаад томилогдож тэрнээс хойш өөрийгөө харуулсан, их ирээдүйтэй дасгалжуулагч юм.
- Багын ахлагч Франческо Магнанелли нь Сассуолотой хамт Сери Д-ээс Сери А хүртэл тоглосон бөгөөд одоо ч гарааны эрхээ алдахгүй тоглосоор л байна.