ФИНАЛЫН СТАТИСТИК: Франц-Португал Франц Португалтай хийсэн сүүлийн 10 тоглолтондоо бүгдэд нь ялж, гэхдээ тэдний өрсөлдөгчид бол Европын аваргын финалд талбайн давуу тал шидэт сум биш гэдгийг хэнээс ч илүү мэднэ. Тэд Евро2004-н финалын гашуун дурсамжаа арчих боломж байна, гэвч Евро2016 тэмцээнийг зохион байгуулагч орон Кристиано Роналдо-г төрөхөөс 10 жилийн өмнөөс эхлээд Португалд хожигдоогүй явна.
Урьдын учраа
• 2 шигшээ багийн нийт тулаанд Франц хамаагүй илүү амжилттай: 18 ялалт, 1 тэнцээ, 5 ялагдал.
• Франц сүүлийн 10 тоглолтонд нь хожил байгуулсан. Хамгийн сүүлд гэхэд 2015 оны 9 сард Лисбонд хийсэн нөхөрсөгт Матью Валбуэна-н гоалоор 1-0 хожсон. 2 багийн сүүлийн томхон тэмцээн 2006 оны ДА-н хагас шигшээд болж 1-0 р Францын ялалтаар дууссан, гоалыг Зинедин Зидан пеналтиас оруулж Португалыг тэмцээнээс хассан.
• 10 дараалсан цуврал ялалт тэртээ 40 гаран жилийн өмнөөс эхэлж, 1975 оны 4 сард Parc des Princes-д болсон нөхөрсөг тоглолтонд Нене, Мариньо нарын гоалоор Португал 2-0 р хожжээ.
Финалын баримтуудаас
• Евро-н сүүлийн 3 финалын ялагчид бүгд клийн шийт хийж.
• Нэмэлт цаг сунгасан сүүлийн Евро финал 2000 онд болсон, Франц Итали-г 2-1 р Дэвид Трэзэгэ-н алтан гоалоор хожсон.
• Ердөө ганц Евро финал пеналтиар дууссан, 1976 оны Бэлград-д болсон финалд Чехсловак Баруун Герман-тай 2-2 р тэнцээд пеналти-д 5-3 р хожсон.
• Энэ финал бол Stade de France-д болох 5 дах клуб/шигшээн финал. Өмнөх 4 нь:
Бразил 0-3 Франц, 1998 ДА
Реал Мадрид 3-0 Валенси, 1999-2000 Аваргуудын лиг
Камеруун 0-1 Франц, 2003 Конфедерешн кап
Барселона 2-1 Арсенал, 2005-2006 Аваргуудын лиг
Евро баримтууд: Португал
• Португалын хагас шигшээд Уэльс-г 2-0 хожсон ялалт бол тэдний энэ тэмцээнд 90 мин дотор хожил авсан анхны ялалт байсан. Тэдний сүүлийн 6 тоглолт бүгд үндсэн цагт тэнцээгээр дууссан. 5 нь энэ тэмцээнд, үлдсэн 1 нь 0-0 р 2012 онд хагас шигшээд Испани-тай хийсэн тоглолтонд болж пеналтиар хожигдсон.
• Тэдний сүүлийн том тэмцээнд хүрсэн финал 2004 оны Евро-н финал, Португал 1-0 р Грек-д хожигдсон.
• Финалын тоглолт Португалчуудын хувьд тус тоглолт болох цэнгэлдэхэд хийх 3 дах тоглолт болж байна. Өмнө нь 2001 оны 4 сард 4-0 р, 2014 оны 10 сард 2-1 р тус бүр талбайн эздэд хожигдож байсан.
• Португал дараалсан 6 Евро-доо тоглож байна, нийт 7 Евро-д оролцоод байна.
Евро баримтууд: Франц
• А хэсгийн ялагчид сүүлийн 10 тоглолтонд ялагдалгүй явна, 9 ялж 1 тэнцсэн. Швэйцарь-тай 0-0 р хэсгийн шатандаа тэнцсэн. Сүүлд 2015 оны 11 сарын 17нд Англи-тай хийсэн нөхөрсөгт 2-0 р хожигдсон.
• Франц нийтдээ 5 дах Евро/ДА-н финалдаа тоглох гэж байна. Тэд эхний 3т нь ялалт байгуулсан, (2-0 р Испани-г Евро 1984; 3-0 -р Бразил-г ДА 1998; 2-1-р Итали-г Евро 2000). Харин 2006 оны ДА финалд Итали-д пеналтиар хожигдсон.
• Франц-н 5-2р Исландыг ялсан тоглолт Stade de France-д хийсэн тэдний 80дах тоглолт байсан. Тус цэнгэлдэхэд эзэд 50 хожиж, 20 тэнцэж, 10 хожигджээ. Тус цэнгэлдэхэд хийсэн том тэмцээний тоглолтуудад тэд 5 хожиж, 1 тэнцжээ. 1 тэнцээ нь 1998 оны ДА-р Итали-тай хийсэн тоглолт байж, 0-0. Гэхдээ пеналтиар Францууд хожсон.
• Шөвгийн 16-д Ирландыг хожсон нь Француудын хувьд 2000 оноос хойшхи анхны Евро-н хасагдах шатанд хожил авсан тоглолт байжээ.
• 1984 оны Франц бол Евро-г зохиогоод түрүүлсэн 3хан шигшээн нэг бөгөөд нөгөө 2 нь 1964 оны Испани, 1968 оны Итали нар.
Дасгалжуулагч, тоглогчдын харилцаа холбоо
• Одоогийн багийн андууд:
Антони Лопез, Кристоф Жаллет, Самуэл Умтити (Олимпик Лион)
• Хуучин багийн андууд:
Патрис Эвра - Нани (2007-14), Кристиано Роналдо (2006-09) (Манчестер Юнайтед)
Паул Погба, Нани (Манчестер Юнайтед, 2011-12)
Морган Шнайдерлин, Хосе Понте (Соутхэмптон, 2010-15)
Антони Мартиал, Жоа Моутиньо, Рикардо Карвальо (Монако, 2013-15)
Элиакүйм Мангала - Жоа Моутиньо (2011-13) Рикардо Куарэзма (2014) (Порто)
• Лопез-с гадна 3 өөр Португал тоглогч Франц клубт тоглож байна. Рикардо Карвальо, Жоа Моутиньо нар Монако-д, Эдэр Лилль-д. Рафаел Гуэррэйро мөн Лориент-д тоглож байгаад энэ зун Боруссиа Дортмунд руу явсан.
• Португалын Лопез, Адриэн Силва, Гуэррэйро нар бүгд Франц-д төрсөн бөгөөд Франц аавтай, Лопез-н эцэг, эх нь Португалын цагаачид байсан.
• Роналдо, Пэпэ нар Евро, аваргуудын лиг 2-т давхар түрүүлэхийг хүсч байна. Тэд 5 сарын 28нд Чл-н финалд Реал Мадрид Атлетико Мадрид-г хожиход багтаа нэмэр болцгоосон.
• Франц-н Адил Рэми энэ зун 2 дах том цомоо хүртэх боломжтой байна, тэр өмнө нь Европлиг-т Сэвилья-тай хамт түрүүлсэн.
• Антойн Грийзманн 2 дах том финалдаа хожигдохыг хүсэхгүй байгаа нь лавтай. Түүний клуб нь Чл-н финалд хожигдсон.
Гол статистикууд
• Франц энэ тэмцээнд хамгийн бүтээлч шигшээ байгаад байна, 13 гоал оруулсан, 1 тоглолтонд 2.17 гоал. Португал харин 8 гоалтой, 1 тоглолтонд 1.33 гоал. Францын гоалын зөрүү нь +9 байгаа бол Португалынх +3.
• Франц, Португал аль аль нь финалд адил тооны байгаа оносон цохилттой орж байна, 36. Герман л тэднээс илүү, 37.
• Франц энэ тэмцээнд 5 удаа шонтой нөхөрлөж, аль ч шигшээгээс илүү. Португал харин 2 удаа.
• Португал аль ч шигшээгээс илүү их булангийн цохилт авсан, нийтдээ 45, 1 тоглолтонд 7.5.
• Португал тэмцээний хамгийн их алдаа авсан баг, 82. Франц-с 24-р илүү.
• Грийзманн тэмцээний мэргэн буучыг 6 гоалоор тэргүүлж байна, түүнтэй хамгийн ойр өрсөлдөгчид бол Роналдо, Нани, Пайет, Жиру нар тус бүр 3 гоалтой байна.
• Грийзманн, Роналдо нар тус бүр 12 байгаа оносон цохилттой финалд орж байна. Роналдо тэмцээний хамгийн их цохилт хийсэн тоглогч, 47. 12 нь байгаа оносон, 17 нь байнаас гадуур, 17 нь хаалтанд орж, 1 нь шон онож.
• Португалын 2 нэмэлт цаг гарсан тоглолтоос шалтгаалж, Роналдо, Руй Патрисио нар тэмцээний хамгийн их минут тоглосон тоглогчид болж, 600мин. Хюго Ллорис, Патрис Эвра, Бакари Санья нар Франц-н хамгийн олон мин тоглосон тоглогчид, 540мин.
Пеналти цохилт
• Португалын пеналти цохилтын амжилт ялалт 3, ялагдал 1:
6-5 v England, UEFA EURO 2004 quarter-finals
3-1 v England, 2006 FIFA World Cup quarter-finals
2-4 v Spain, UEFA EURO 2012 semi-finals
5-3 v Poland, UEFA quarter-finals
• Францын нийт 6 пеналти цохилтын стат нь ялалт 3, ялагдал 3:
4-5 v West Germany, 1982 FIFA World Cup semi-finals
4-3 v Brazil, 1986 FIFA World Cup quarter-finals
5-4 v Netherlands, EURO '96 quarter-finals
5-6 v Czech Republic, EURO '96 semi-finals
4-3 v Italy, 1998 FIFA World Cup quarter-finals
3-5 v Italy, 2006 FIFA World Cup final
• Ямар ч шигшээ баг нэг Евро-д оролцохдоо 2 удаа пеналти цохилтоор хожил авч байгаагүй.