Spain 3-2 Ivory Coast
Энэ тоглолтыг үзсэнгүй, алалцсан бололтой. Үзсэн тоглолтууддаа товч ганц 2 өгүүлбэр бичий. Мэдээж хамгийн хурц эгзэгтэй агшнуудыг харсан лда, гэхдээ овоо дэлгэрэнгүй үзсэн.
England 2-1 Uruguay
Англи ядарч байна лээ, Коулыг гоолдсоны дараа Эрикссоны ард сууж байсан Бекхем Рүүний 2-ын баярлаж байгааг.
Italy 4-1 Germany
Лаам, Фридрих, Мертезакер, Хут
Энэ 4 гар нийлэх худал юм, нэгнээ ойлгоно гэж ер алга. Бүх гоолонд ардах хүнээ мартчихсан бөмбөгөө дагуулж хараад л зогсож байсан. Анх удаа мяа Баллакыг харлаа, байнга урагш тоглодог хүн чинь арагшаа өгөөд байсан, гайхсан шүү. Энэ бол тест тоглолт биш, жинхэнэ тэмцэл гэж байсан Липпи харин супер багтай гэдгээ харуулж дэлхийн аваргын халуун өрсөлдөгч гэдгээ тодоос тод дахин батлав.
France 1-2 Slovakia
Энэ баг бас л явахгүй байна даа, хамгийн сүүлд талбай дээрээ Герман, Швейцартай зүдэрч тэнцэж байсан бол одоо Словакт тавиуллаа. Тоглолт нь сайн гарахгүй юм, эсвэл ийм болчихоод байгаам уу. Бартез балай хог Купег банзанд суулгачихаж. Энэ 2 яг л Каан Леманн 2 шиг би чи гэж байгаа. Францын тал суудлынхаа хажууд бие халаах 2 төхөөрөмж тавьсан нь алиа ч гэмээр харагдаж байсан.
Scotland 1-3 Switzerland
Зочилсон тал азаар эрх аваагүй гэдгээ харуулсан тоглолт болж. Нэгнээ маш гоё ойлголцох юм.
Saudi Arabia 0-3 Portugal
Үзсэнгүй, манай Роналдо балласан бололтой.
Rep. Ireland 3-0 Sweden
Бас үзээгүй, гэхдээ энд хэн ч гайхахгүй байх. Швед хэдий тавиулсан ч ДА-аар томчуудын өвдгийг чичрүүлсэн хэвээр байна гэдэг нь маргаангүй.
Netherlands 1-0 Ecuador
Эхний үед 2 талаас нэг нэг л эвгүй довтолгоо ирсэн, 2-р үед улбар шарууд болгож тавьж байсан ч ганцхан нь орсон.
Croatia 3-2 Argentina
Үр дүн Хорватын талд ч тоглолт Өмнөд Америкийн аваргуудад байлаа. Хамаагүй давуу байдлаар дарамтлан тоглоод Бремены Клашничын гоолын эсрэг 2 хөвгүүн хусаад илүү гарсан ч сүүлдээ тайвширсан. Цаг дуусч байхад гоол алдаад байгаагаа одоо засах байх, Аргентин төдийгүй бүх багийн хувьд энэ тестүүд үнэлж баршгүй тустай гэдгийг тоглолтууд харуулж байгаа. Месси нэг гоол дамжуулж, нэг оруулсан. Яах аргагүй тоглолтын херо. Дундын талбай буюу Швейцарын Базелд тоглосон.
United States 1-0 Poland
Германы Кайзерслаутэрн хотод болсон энэ тоглолт сүүл рүүгээ цас будран ороод бөмбөг нь чүү чамай л харагдаж байлаа. Өнөөдөр ч цас хаялж үзлээ, энэ дэлхий юу л болоод байна даа. Цасны бараа ховор үздэг хот шүү дээ уг нь. Оо хадуурч явна. Германы нэгэн өрсөлдөгч бас тавиулсан. Америк сайн юм аа, гоё гоё пасс явуулж байлаа.
Tunisia 0-1 Serbia Montenegro
Серби ч алж мэдэх нь дээ, Африк тивийн бараг хамгийн чанга гэж болохоор багийг талбайд нь нухааск. Улаан шарыг уйлуулсан, одоо улбар шар цагаан цэнхэр 2-ыг уйлуулна гэж дайрна даа.
Turkey 2-2 Czech Republic
Дэлхийн чансааны дэд баг хавьгүй илүү байлаа,хичээсэн бол дахиад 2 гоол байж л байсан. Сүүлийн 3 минутад хаашдаа хожлоо гээд тайвшрах шиг болсон. Дээр хэлсэнчлэн сургамж болж байна даа гэж.
Russia 0-1 Brazil
Р.Карлосын гоол Роналдогийн тохойнд цохиод орсон ч тооцчихов, энэ тоглолт гэхдээ Оросын хожил гэхэд хилсдэхгүй. 3 хаалгач нь бүгд гэмтээд 4 дэхийг нь авчирсан дэлхийн аваргууд азтай байлаа, гэхдээ тэднийг ойлгож болно. Шигшээ нь анх удаа хасах арван градуст тоглоод нэгэн шинэ рекорд хийсэн. Роналдо нарын цөөн хүн л өмнө нь энд ирж байсан.
Iran 3-2 Costa Rica
Бундеслигийн 3 гоолдоод Германы бас нэг өрсөлдөгч будаа.