by Барнаба » Thu Jun 09, 2016 8:54 pm
Евро-н 10 гайхамшигтай агшин: Паненка-н пеналти
Тоглолт: Чехсловак 2-2 Баруун Герман (Пеналти цохиод Чех 5-3 р хожсон), 1976 оны финал
Огноо: 1976.06.20
Хаана: Белград, Стадион ФК Крвена звезда
Гол баатар: Антонин Паненка
Юу үүнийг тийм онцгой болгов?
Зарим нь үүнийг нэгэн гоц авьяастны бичсэн хөлбөмбөгийн яруу найраг юм гэлцэж байв. Та бүгд үүнийг хэдэн зуун удаа ч үзсэн болно, гэсэн ч гайхшрал хэзээ ч алга болохгүй. Паненка Евро-н финалын сүүлийн мөчид пеналти цохих хамгийн сүүлийн тоглогч болж цохилтыг гүйцэтгэсэн юм, тэр цохилтыг хийх мөчид зүүн талруугаа бага зэрэг далийснаа Герман хаалгач Сепп Майер-н дээгүүр бөмбөгийг маш урнаар зөөлхөн тоншиж бөмбөгийг хаалганд оруулсан билээ.
Энэ нь ямар утга учрыг агуулав?
Паненка-н шид шидийн мөч Чехсловак-г цор ганц Европын цомд нь хөтөлсөн юм. Хувь хүний өнцгөөс нь харвал шинэ төрлийн пеналти-н хэв маяг төрөн гарсан. Паненка гэж нэрийдсэн энэхүү пеналти цохих арга барил маш олон хувь хуулбарлагдсан ч эх хувилбарыг нь гүйцэхгүй нь лавтай.
Паненка-н санаж буйгаар
Би дасгалжуулагч нарт намайг хамгийн сүүлийн пеналти цохих хүнээр нэрлээрэй гэж хэлсэн. Энэ зүгээр нэг бий болчоогүй юм, би энэ цохилтыг 2 жилийн турш бэлдсэн байсан. Би бэлтгэл дээр, нөхөрсөгүүд дээр, лигт, цомын тоглолтуудад гээд бүгд дээр нь энэ цохилтыг туршиж байсан. Хамгийн чухал нь хэн ч энийг анзаараагүй. Миний хувьд 1000 хувь энэ цохилт гоал болно гэж итгэж байсан. Хагас шигшээд Нидерланд-н эсрэг үүнийгээ хийнэ гэж төлөвлөж байсан ч тэрхүү тоглолт пеналти цохилтоор дуусаагүй. Тэгэхээр энэ цохилт бол финалд зориулагдсан байсан аж. Энэ бол 1976 оны Европын аваргын тэмцээний гялалзах чимэг нь байсан юм.
Иво Виктор, Чехсловакийн хаалгач
Би үндсэн цагийн сүүлийн минутад маш том алдаа гаргаж манайх гоал алдсан юм. Тоглолт пеналти цохилтоор шийдэгдэх болсноор "Тонда" Паненка мартагдахааргүй баатар болсон юм. Одоо би түүнтэй уулзах үедээ үргэлж "надгүйгээр, миний алдаагүйгээр ямар ч пеналти байхааргүй байх байсан, хэн ч чамайг сонсохгүй байх байсан! " гэж хэлдэг юм. Түүнийг тэр цохилтыг финалд хийнэ гэж би хэзээ ч итгээгүй байсан. Энэ олон жилийн дараа ч тэр надад бага зэрэг "дураараа" юм шиг санагддаг.
Франц Бекенбауэр, Герман
Зөвхөн жинхэнэ ялагч л ийм шийдлийг олж ирдэг.
Пеле, Бразил
Ийм пеналти-г цохисон хүн нэг бол сод ухаантан эсвэл галзуу хүн байж таарна.
Сонин юу бичив
Хөлбөмбөгийн нэгэн яруу найрагч төрөв - Франц футбол