by turuue » Mon May 30, 2016 12:08 pm
Рамос өмнөх финалаас хойш гоолдоогүй байж байгаад сая гоолдож байдаг нээрээ. Тэр 93 дах мин-д Атлети довтолж байхад Атлети нэг л өмнөх түүхийг эсрэгээр бичээд хариугаа авчих юм шиг ч санагдсан шүү. Тэгсэн тэрийг нь Рамос зөв мэдрээд тактикийн алдаа хийчихсэн. Хоёр финал дараалж гоолдсон, хоёр финал дараалж 93 дах минд багаа аварсан.
Реалаас тэр энэ тоглогчийг нь багтаа авчих юмсан гэж ер нь бодогддоггүй. Гэхдээ алдчихсандаа үнэхээр харамсдаг ганц тоглогч байдаг нь Модрич. Үнэхээр ч үзэх тусам л Модричийг Барса яаж ийгээд авчрах ёстой байж дээ л гэж боддог. Сүүлийн 3 жил арай л галзуурлаа. Багийн зүрх, мотор, уураг тархи нь байлаа. Элит түвшний тоглогчдоос хамгийн дутуу үнэлэгддэг, бага яригддаг тоглогч шүү. Чавигийн ид үе дууссанаас хойш гүний суурь үүрэг гүйцэтгэдэг хамгийн шилдэг хагас (Бүсигийн хамтаар). Ер нь амин чухал зүйл гэнэт байхгүй болчхоор л ямар хэрэгтэй байсныг нь ойлгодог. Өнгөрсөн хавар Модричийн бэртэл Реалд ямар үнэтэй тоглогч гэдгийг нь бүгдэд ойлгуулсан байх.
Зиданы хувьд энэнээс сайхан эхлэл гэж юу байхав. Лиг угаасаа нилээн эрт эвгүйтчихсэн байсан. Ер нь 12 сар дөхөөд ирэх үеэс л тоглогчид "Рафатай бүтэхгүй юм байна" гэсэн уур амьсгал бүрдчихсэн байсан л даа. Тоглолтоос ч тод харагдаад эхэлсэн. Тийм үед сольдог нь зөв байж. Харин тэр үед нь алдаа дутагдалтай байсан ч хүлээн зөвшөөрөөд дагахаас аргагүй хүн хүрээд ирсэн нь багийг нэгтгээд, нэг зүгт харуулаад эмхэлж цэгцэлсэн. Зизу хэлэхэд бүгд сонсоно, нэг тийш харахад бүгд дагана, заахад бүгд гүйнэ. Ер нь супер бүрэлдэхүүнтэй багт мэн-мэнэжмэнт нь тактикийн талаасаа дутахгүй чухал гэдэг нь дахиад харагдлаа. Манайхыг хожиж гоё моментумаа олоод сайхан жирийчихлээ. Рафагаас өөр дас ирсэн нь нэг дэвшил, тэр нь Зидан байсан нь дахиад шат ахьсан дэвшил байж.
10 дах цомоо авсны дараа их сайхан баг бүрдчихсэн байсныг ФлоПер доргиогоод сэтлээд хаячихсан. Тэр нь одоо ч хэвээр л байгаа. Энэ зун СЛ-д сайн үздэг багуудаас хамгийн сайн ажиллаж багаа зөв эмхлэх ёстой нь Реал. Энэ зун хэд хэдэн эвгүй бөгөөд сонирхолтой шийдвэрүүд гаргах шаардлагатай. Энэ зун ч өнгөрсөн зунтай харьцуулшгүй хөл хөдөлгөөнтэй өрнөнө байх.
Төрөө