by ХАЛИУН » Wed Feb 04, 2015 10:06 am
Сүргийн манлай ба Арслангийн зулзагууд
1966 оноос хойш бла бла. Английн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч бла бла. Харамсалтай нь энэ багийн талаар бичих гэхээр хаа байсан өнгөрсөн баларсан зүйл бичих болчихоод байдаг юм. Хамгийн сүүлийн хамгийн гайгүй оролцсон тэмцээнээс хойш бараг арван жил өнгөрөх нь. Гайгүй ч гэж дээ шөвгийн найм л даа. Санаа зовмоор шүү. За тэр өдрүүд тэндээ үлдсэн гэж сэтгэлээ тайтгаруулаад ирээдүйн талаар тэр дундаа хамгийн ойр болохоор нь Европын аваргад хэрхэн оролцож болох талаар жаахан мөрөөдөх гэсэн юм. Европын аварга шалгаруулах тэмцээн бол хамгийн хэрцгий тэмцээн гэж би боддог. Орчин үед бол бүүр аймар болсон. Хэсгийн тоглолтоосоо эхлээд л ширүүн тулаанууд. Харин ашгүй хойтонгоос 24 баг оролцох болж хоосон дэлэн шувтарч үлддэг манай нөгөө хэдэн Арслангуудад арай нааштай болж ирлээ. Тодруулбал хэсгэсээ гарах магадлал нь тооны ухаанаар бол 50 хувь болж нэмэгдлээ гэсэн үг. Дээр нь үе солигдох гэж юм байна. Тиймээ Арслангын зулзаганууд эрийн цээнд хүрэхээр бэлтгэгдэж байна. Сүүлийн арав гаруй жил бидний сэтгэлдээ хайрлаж хүндэтгэж тоглолтыг нь шимтэн үзэж, баярлахдаа баярлаж зүхэхдээ зүхэж ирсэн ах нар шигшээ багаасаа цаашлаад хөлбөмбөгөөс зодог тайлж шороотой пүүзээ ханандаа өлгөж эхэллээ. Бэкхэм, Нэвилл, Карра гэсэн тоглогчид бөмбөг өшиглөхөө больсон бол Жи, Лампард, Терри, Эшли нар шигшээ багаасаа больсон. Тэд энэ хэдэн жил аль чадлаараа тэмцсэн ч чадсангүй. Олон улсын талбарт Хатан хааны хүслийг биелүүлж чадсангүй. Тэд ялагдсан. Хувь тоглогчийн түүхэндээ тэд Англи улсад баярын бичиг ч авчирч чадалгүй зодог тайллаа. Харамсалтай. Гэвч хөгжөөн дэмжигчид нэг үеийг үдэж өгөөд шинэ үеийг тосч авдаг. Тэдний үе дуусна гэж байхгүй. Шинэ үе шинэ Арслангуудын үе ирлээ.
Английн шигшээ баг үе үедээ сүргийн манлайлагчаараа олон хүнийг нэрлэж байсан. Хамгийн сүүлийн хүн бол Уэйн Марк Руни. 2004 оны еврогоор дэлхийг шуугиулж гарч ирсэн Ливерпүүлийн улаан хацарт пацаан өнөөдөр шигшээ багийн ахлагч болсон. Өөр сонголт өвгөн Хожсонд угаасаа байгаагүй. Ширьерээс хойш анхны довтлогч ахлагч. Түүний сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа тоглолтыг нь хөгжөөн дэмжигчид хоёр хуваагдсан байдалтай хүлээн авч буй. Довтлогчийн үүргээ найруулагчаар солиод байгаад нь дуртай нь ч байна дургүй нь ч байна. Түүнээс маш их зүйл шалтгаална. Хэрвээ тэр 16 онд хийх зүйлээ хийсэн шиг хийж зулзган арслангуудын зүрхийг булиглууж чадвал...
Магадгүй түүнд Англи улсын төлөө зүтгэх багахан хугацаа үлдсэн байх. Хойтон л биш бол түүнд дахиад гэсэн боломж үлдэхгүй, ах нарынхаа хойноос л явна. Ууртай, шартай, болчимгүй Руни одоо байхгүй болсон. Ухаалаг, юм үзсэн эрийн цээнд хүрсэн Руни англид байна, түүнд алдах эрх үлдээгүй.
Руниг дагах зулзагануудын магнайд би хувьдаа Стерлинг хэмээх халуун цустай Ямайк гаралтай Англи паспорттой хүүг нэрлэнэ. Энэ хүүхэд хэрвээ буруу эрхэлчихгүй бол шигшээ багийг оргил өөд хөтлөх бүрэн боломжтой “аав” жаал. Тэр Англи маягийн хөлбөмбөгийг эвдэж чадсан. Тэр хүйтэн хахир англичуудад хөлбөмбөгийг өөрөөр тоглож болдогийг хамгийн ойроос харуулж байгаа хүн. Англи хүн ингэж тоглохыг харах гэж би лав хувьдаа олон жилийг өнгөрөөсөн байна. Зах зээлийн үнэ нь өдрөөс өдөрт өсч байгаа энэ залуу Английн ирээдүй. Түүнд Жи ахын дажгүй хуулбар Хэндо болон Лаллана, мөн амиа хар золиг Старриж зэрэг багийн андууд нь тусална. Дээрээс нь Баркли, Шау зэрэг үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд нь байна. Тэд шинэ хуудас нээж чадах эсэх нь Ямайк залуутай шууд холбоотой. Руни ах ч үүнд өндөр үүрэгтэй оролцоно. Эдгээрээс гадна бас нэг залуу аядуухан өнгө орж байгаа нь Улаан чөтгөрүүдийн нэг Жэймс Уйлсон. Чөтгөрийн бага нь адтай гэдэг шиг энэ хүү үнэхээр хүлээлтэнд хүрч, олны итгэлийг тоглолт бүрээрээ олж авсаар байна. Ердөө 19 хөн настай энэ хүүгийн ухаалаг дайчин тоглолт Чөтгөрүүдийг чимж байгаа. Би хувьдаа Янузай гэдэг Бельги залуугаас хавь илүү гэж үнэлдэг. Гол нь Хожсон гуай авч явах эсэх нь эргэлзээтэй.
Руни ахлагчтай арслангийн зулзаганууд нэг иймэрхүү. Тэдний хойно идэр насны хэдэн арслан зогсож байгаа. Харт, Кэхилл, Уйлүир, Бэйнэс гэх мэт. Тэдний үүрэг их ч гэлээ зулзагануудын найруулах кинонд бол туслах дүр байх болно.
Эцэст нь ангил медиагаараа хүүхдүүдийг эвдэж Хожсон нөгөө л бахь байдгаараа сонголтоо хийвэл энэ гялалзсан ирээдүй нүдэн дээр нуран унаж нөгөө л нэг англи болж хувирна. Тийм зүйл битгий болоосой. 16 он хажууханд ирлээ.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...