эхний өдрийн 4 тулаанд талбайн эзэд тун хариуцлагүй тоглоцгоов. эйбар, сельта, атлети гээд зочилсон багууд цааш бараг л шалгарсан харагдаж байна. мөн депор арай хийн комбакдаж тэнцээ авсан байна.
хоёр дахь өдөр харин эзэд сайн байж шүү хэхэ
памплона ч аргуу байна даа. эднийхэн улирал эхэлснээс хойш гэртээ ялалт байгуулаагүй яваа.
местайяад сельтагийнхан ч дураараа дургижээ. бүх довтлогчид нь л гоолтой буцсан байна шт кк
эль риасорт эзэд хүнд байдлаас эргэн ирэлт хийсэн байна. 90 дээр арай гэж хоселу тэнцүүлж хариу тоглолтонд найдах эрхтэй болж.
шарууд гэртээ санаснаас муу тогложээ. гэхдээ ч бас муугүй олон боломжоо алдсан л харагдлаа. бөглөрүү яваа гризманн нэг юм гоолдоо шив….
аноэтад энэ дүйзийн хувь заяа бараг шийдэгдэв үү дээ… эзэд мундаг байснаас гадна шумбагчид олон манарч шүү. марио, асенхо хоёрын гаргадаг алдаа арай л муухай юм болжээ. гэхдээ тригерросийн цөм цохилт найдварын галыг тасалсангүй дээ… мундаг гоол байна.
сегундагийн хоёр мадрид хотноо хуурай тэнцээ хийжээ…
төвийнхэн мундаг байна аа. нэгэнт эрчийг авсан бололтой. сэлгээ, гараагүй л амжилттай үр дүн цуглуулж байна. олон гол хүмүүс нь тоглоогүй ч формлог севийяаг гэртээ аваад залчихлаа. хамес дубль мадридын 38 дахь хожигдолгүй цувралыг үргэлжлүүлэв. тоглолтын хувьд матэу лахос багагүй гол дүрд тоглосон юмуу даа. эздэд 2 гоол бэлэглэсэн хэмээн севийяагийнхан уурсах юм билээ…
тус тэмцээний хамгийн олон түрүүтэй хоёрын классик тулаан сан мамест явагдаж эзэд үр дүн гаргав. адурис, иньякигийн гоолууд эздэд давуу тал үүсгэсэн. барсагаас месси хаалттай цохилтоос гоолдон дараагийнн тулаанд орох нөхцөлийг арай дээрдүүлэв. энэ тоглолтын дараа бас л шүүгчийн асуудал хүчтэй яригдсан. борбаланыг барсагийн тал хүчтэй шүүмжлээд авав.
хариу тоглолтын шүүгчид... 7 хоногийн дараа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.