Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Villa_Bayaraa » Tue Oct 28, 2014 4:46 pm
by Gunnerz » Thu Nov 06, 2014 10:41 pm
by Mojul » Thu Nov 13, 2014 3:52 pm
by ХАЛИУН » Fri Nov 14, 2014 11:19 am
by Mojul » Fri Nov 14, 2014 11:25 am
by ХАЛИУН » Fri Nov 14, 2014 11:34 am
by Зак » Fri Nov 14, 2014 11:37 am
by Зак » Fri Nov 14, 2014 11:40 am
by Rooney » Sat Nov 15, 2014 2:44 pm
by Mojul » Sat Nov 15, 2014 2:52 pm
by Mojul » Sun Nov 16, 2014 12:26 am
by maRS_mN » Sun Nov 16, 2014 12:30 am
by mick » Sun Nov 16, 2014 12:44 am
by zigo » Sun Nov 16, 2014 2:51 am
by Эрхэмcfc » Sun Nov 16, 2014 11:49 am
by Realist » Sun Nov 16, 2014 6:56 pm
Уэйн Марк Рүүнигийн талаарх 24 баримт
Английн шигшээ болон Манчестер Юнайтэд клубын шилдэг довтлогч Уэйн Рүүниг мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй биз ээ. Түүнийг фэнүүд нь "Шрек" хэмээн хочилдог. Хүүхэд байхаас хөлбөмбөгт ухаангүй хайртай байсан Рүүни хүү одоо гялалзаж яваа од болжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний том багт, дэлхийн хэмжээний том од болон гялалзаж явна. Мөн тэрээр шигшээ багийнхаа өмнөөс 100 дахь тоглолтоо өнгөрсөн шөнө "Евро 2016" тэмцээний хүрээнд Словен улсын шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд гоолдоож амжсан байна. Ингээд Английн шигшээн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй Уэйн Марк Рүүнигийн сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Уэйн Марк Рүүни НЬ 1985 оны аравдугаар сарын 24 –нд Английн Ливерпүүл хотод мэндэлжээ.
2. Хөлбөмбөгт ухаангүй хайртай Рүүний хүү анх 10 настай байхдаа Английн Ливерпүүл хотын томоохон баг болох Эвертон клубын хүүхдийн сургуульд элсэн суралцжээ.
3. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчиний замналаа 2002 эхлүүлсэн бөгөөд өөрийн унаган баг Эвертон клубын өмнөөс талбайд гарсан юм.
4. Манчестер Юнайтэдийн алдарт дасгалжуулагч Сер Алекс Фергусон залуухан авъяслаг хүү Уэйн Рүүниг 2004 онд 25,6 сая фунтээр “Мөрөөдлийн театр” –таа авч ирсэн түүхтэй.
5. Шигшээ багтаа 100 дахь тоглолтоо Рүүни өнгөрсөн шөнө “Евро 2016” тэмцээний хүрээнд Словен улсын шигшээ багийн эсрэг хийсэн. Түүгээр ч зогсохгүй гоолдож, багаа хожилд хүргэсэн.
6. Рүүни шигшээ багтаа анх 2003 онд дуудагдсан бөгөөд хоёрдугаар сарын 12 –ны өдөр Австралийн эсрэг тоглосон. Мөн тус тоглолтонд шигшээ багийн анхныхаа гоолыг оруулсан.
7. Рүүни 2004, 2008 болон 2012 оны ЕАШТ, 2006 болон 2010 оны ДАШТ -үүдэд Английн өмнөөс амжилттай тоглож байлаа.
8. Уэйн Рүүни Премьер лигт нийт таван удаа түрүүлж байсан. Түрүүлсэн онууд: 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
9. Рүүний Манчестер Юнайтэд клубын өмнөөс 307 тоглолт хийж 158 гоол оруулаад байна.
10. Английн шигшээ багийнхаа нэрийн өмнөөс100 дахь тоглолтоо хийсэн тэрээр одоогийн байдлаар 44 гоол оруулжээ. Энэ нь бүх цагийн шилдэг мэргэж буучдын жагсаалтын гуравдугаарт орох амжилт.
11. Алдарт довтлогч маань одоогийн байдлаар Аваргуудын лигт ганц удаа л түрүүлж үзээд байгаа.
12. Түүнийг хөлбөмбөг сонирхогчид “Шрек” гэх хочоор нь андахгүй сайн мэднэ.
13. Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор алдарт Реал Мадрид Рүүниг урвуулахыг хүссэн ч Рүүни өөрөө татгалзсан гэдэг.
14. Роналдо болон Рүүни хоёр маш сайн найзууд. Учир нь тэд Манчестер Юнайтэд клубэд хамтдаа зургаан жилийг өнгөрөөсөн юм.
15. Рүүнигийн эхнэрийг Колин Рүүний гэдэг бөгөөд хосууд одоогийн байдлаар хоёр хүүтэй.
16. Уэйн Рүүнигийн төрсөн дүү нь бас мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд одоо Честер клубэд тоглож байна.
17. Рүүни өнгөрсөн хоёрдугаар сард багтаагаа албан ёсоор таван жил тоглох гэрээ байгуулсан. Рүүни 2019 он хүртэл долоо хоногийн 300.000 паундын цалин авна. Ингэснээр тэр “Манчестер”-ийн төлөө 15 жил хүчин зүтгэх болж байгаа юм.
18. Тэрээр талбай дээр гаргадаг ширүүн дориун зан төрхөөрөө нэлээд алдартай нэгэн.
19. Рүүни бол Английн шигшээ багийн энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Түүнийг бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болно гэдэгт фэнүүд нь огтхон ч эргэлздэггүй.
20. Англи болон Монтенегрогийн багийн тоглолтын үеэр Рүүний өрсөлдөгч багийнхаа Миодраг Жудовичийн хөл рүү өшиглөж улаан хуудас авсан. Түүнээс улбаалан олон улсын гурван тоглолтод орох эрхээ хасуулж байлаа.
21. Сер Алекс Фергусон болон Рүүни нарын харилцаа сүүлийн жилүүдэд хөндийрч эхэлсэн гэдэг таамаг байдаг. Учир нь алдарт дасгалжуулагч маань Рүүниг бэртэл гэмтэлгүй байхад нь бэртэлтэй хэмээн шалтаглаж нэлээд олон тоглолтод оролцуулаагүй юм.
22. Тэрээр эхнэрээ жирэмсэн байхад нь хуурч, биеэ үнэлэгч авч байсан нь илэрч томоохон шуугиан дэгдээсэн түүхтэй.
23. Уэйн Рүүни энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэн болох вэ гэсэн асуултанд “Миний бодлоор энэ шагналыг Криштиану Роналду авах байх. Өөр хэн нэгэн түүнтэй өрсөлдөнө гэдэг юу л бол. Роналду сүүлийн 2-3 улирлыг гайхалтай өндөр төвшинд тоглож өнгөрүүлсэн. Тэр Лионель Мессигээс энэ дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэх алдрыг булааж авсан болов уу” гэсэн спортын сонин, сэтгүүлүүдийн анхаарлыг ихэд татсан.
24. Мэргэжлийн хөлбөмбөгчид маш их хэмжээний мөнгө олдог. Олсон мөнгөө гайхалтай төмөр хүлэгт зориулдаг нь нэлээд олон. Рүүний бол тэдний нэг юм. Түүний одоо унаж буй машин нь 1.4 сая ам.долларын үнэтэй Audi RS6 юм. Мөн нэлээд хэдэн дээд зэрэглэлийн машины цуглуулгатай.
by zigo » Mon Nov 17, 2014 11:28 am
Бадруул wrote:zigo wrote:argagui l uher yumdaa
Яасийн?
by Адмирал » Mon Nov 17, 2014 11:29 am
by zigo » Mon Nov 17, 2014 11:31 am
by ХАЛИУН » Mon Nov 17, 2014 11:51 am
by Nova » Mon Nov 17, 2014 12:05 pm
ХАЛИУН wrote: Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.
by zigo » Mon Nov 17, 2014 12:37 pm
ХАЛИУН wrote:Үрүний яаж үхэртсийн харин ч чоглог байсан шт. Тэр баруун ард гарсан хүү ёстой сайхан амьтан байна лээ дээ надад Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.
by ХАЛИУН » Mon Nov 17, 2014 12:46 pm
zigo wrote:ХАЛИУН wrote:Үрүний яаж үхэртсийн харин ч чоглог байсан шт. Тэр баруун ард гарсан хүү ёстой сайхан амьтан байна лээ дээ надад Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.
чухам ямархуу тоглосныг нь мэдэх юм алга. сэрүүлгээ буруу тавиад, нэг сэрсэн чинь наян хэддэх минут болцон байсан. нэг сайхан боломж гарахад бөмбөгний төлөө багийнхаа хүнийг түлхээд аль ч үгүй болж байгаа л харагдсан. хэхэ
by zigo » Mon Nov 17, 2014 12:49 pm