by Цогоо » Tue Jan 22, 2008 6:10 pm
Єнєєдрийн Лигийн Цомын тоглолт бол Хойд Лондонгийн єстнvvдийн цомын тэмцээнд таарч тоглосон 16 дахь тоглолт болох юм.
Эмирэйтс стадионд 1-1 харьцаагаар тэнцсэн бєгєєд Арсеналчууд 1999 оны 11 дvгээр сараас хойш ривалууддаа ялагдаагvй яваа билээ. Тэгэхдээ Спарсчуудын тvvхэнд хєршvvдээ ялсан сайхан дурсамжууд байдаг юм байна.
Английн Хєлбємбєгийн Холбооны Цомын тэмцээн, 3 дугаар тойрог, 1949 оны 1 дvгээр сар
Arsenal 3-0 Tottenham
Хоёрдугаар Дивизионы Спарсчууд экс-Буучин вингер Жои Хулмаар /Joe Hulme/ удирдуулж байсан ба Арсенал ємнєх улирлын аварга болсон байсан vе.
Эзэн багийн Иан МакФерсон /Ian McPherson/, Дон Роупер /Don Roper/, Даг Лишман /Doug Lishman/ нарын гоол тэднийг дараагийн тойрог руу гаргажээ.
Арсенал дараагийн тойрогт Дербид ялагдаад, улирлын эцэст лигийн аварга болсон Портсмутаас 9 оноо дутуугаар 5 дугаарт бичигдсэн байна. Харин Спарсчууд дээд лигт дэвшин орж иржээ.
Лигийн Цомын хагас шигшээ, 11/12 дугаар сар, 1968 он
Arsenal 1-0 Tottenham; Tottenham 1-1 Arsenal
Эхний тоглолтод Жон Рэдфорд /John Radford/ тоглолт дуусах дєхєж байхад хожлын гоол хийсэн.
Маш бохир болсон хоёр дахь тоглолт дээр Жимми Грийвс /Jimmy Greaves/ тэнцээний гоол хийсэн ч мєн л нєгєє Рэдфордын мєргєж хийсэн хожлын гоол гай болжээ.
Финалын тоглолт дээр Арсенал Свиндонд 3-1 ээр хожигджээ.
Лигийн цом, 4 дvгээр тойрог, 1980 оны 11 дvгээр сар
Tottenham 1-0 Arsenal
Кэйт Баркиншоугийн /Keith Burkinshaw/ удирдлагаар цомын ялагч болох магадлалтай багуудын нэгэнд тооцогдож байсан Спарсчууд Гарт Крvvксийн цохилтыг хаалгасны дараа аргентины од Осси Ардайлес /Ossie Ardiles/ тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.
Дараагийн тойрогт Вэст Хамд нухуулсан боловч 6 сарын дараа Манчестер Сититэй хийсэн дахин тоглолт дээр Ардайлесын нутаг нэгтэн Рики Виллагийн гайхамшигт гоолын ачаар Английн Хєлбємбєгийн Холбооны Цомыг єргєцгєєжээ.
Английн Хєлбємбєгийн Холбооны Цомын тэмцээн, 3 дугаар тойрог, 1982 оны 1 дvгээр сар
Tottenham 1-0 Arsenal
Арсеналын хаалгач Пат Женнингс /Pat Jennings/ маш **н** алдаа хийснийг Гарт Крvvкс тун овжин ашиглаж Спарсын ховор ялалтыг авчирлаа.
Спарсчууд хэд хэдэн фронтод зэрэг тулалдаж байсан боловч Лигийн Цомын Финалд Ливерпvvлд нухуулаад, Цомтой Багуудын Цомын /Одоогийн Аваргуудын Лиг/ хагас шигшээ тоглолтод Барселонад хусуулсан бєгєєд зєвхєн Гленн Ходдлын /Glenn Hoddle/ торгуулийн цохилтын ачаар Кvинс Парк Рэнжерсийг хожиж ганц Английн Хєлбємбєгийн Холбооны Цомын аварга болжээ.
Лигийн цом, 3 дугаар тойрог, 1983 оны 11 дvгээр сар
Tottenham 1-2 Arsenal
Гэмтэлтэй байсан Чарли Николас /Charlie Nicholas/ Спарсын хаалгач Рэй Клеменсийн /Ray Clemence/ алдааг ашиглан эхний гоолыг хийсэн ба Тони Вvvдкvvк /Tony Woodcook/ хоёр дахийг нь хийж Гленн Ходдл хариу барьжээ.
Арсенал харин дарагийн тойрогт талбай дээрээ Валсаллд хожигдсон ба тун удалгvй менежер Терри Неиль /Terry Neill/ халагдсан байна.
Лигийн Цом, Хагас шигшээ, 2/3 дугаар сар 1987
Arsenal 0-1 Tottenham; Tottenham 1-2 Arsenal; Tottenham 1-2 Arsenal
Улирлыг 49 гоолтойгоор дуусгасан гайхамшигт довтлогч Клайв Аллен /Clive Allen/ хоёр тоглолтод нэг нэг гоол хийж Спарсчуудыг жолоодлогын суудалд залсан боловч Вив Андерсон /Viv Anderson/ нэг гоол мєргєж хийгээд, Найэл Кvинн /Niall Quinn/ тэнцээний гоолыг оруулснаар нэмэлт цагт тоглохоор болгожээ. Нэмэлт цагт багуудын аль алинд нь хоншоор дутсанаар айлын талбайд хийсэн гоолоор хожих дvрэм байгаагvй учир давтан тоглолт болох нь гарцаагvй болсон байна.
Аллен дахиад л Вайт Харт Лэйний талд хошуучлалыг олгосон боловч сэлгээгээр орж ирсэн Иан Аллинсон /Ian Allinson/ болон єсвєр настан Дэвид Рокастл /David Rocastle/ нар сvvлийн 10 минутанд гоолдож ялалтыг Буучдын талд авчирчээ.
Финалын тоглолтод Чарли Николас Ливерпvvлийн хаалгыг хоёронтоо мялааж Жорж Грахамын Буучдын боссын хувиар авсан анхны цомыг гардуулжээ. Харин Спарсынхан Английн Хєлбємбєгийн Холбооны Цомын финалд хавьгvй хєнгєн баг болох Ковентрид нухуулж бєєн шуугийн болсон байна.
Английн Хєлбємбєгийн Холбооны Цом, Хагас шигшээ, 1991 оны 4 дvгээр сар
Tottenham 3-1 Arsenal
Уэмблид хагас шигшээгийн тоглолт анх удаагаа зохиогдсон бєгєєд Хєлбємбєгийн Холбооны Цомын тэмцээний тvvхэн дэх хамгийн шилдэг гоолуудын нэг энэ тоглолтод орсон юм.
Тоглолт эхлээд хэдхэн минут болж байхад Пол Гаскоин /Paul Gascoigne/ 35 ярд газраас /32 метр/ чєлєєт цохилт хийж гоолдсон ба Гари Линекер /Gary Lineker/ хоёр дахийг нь оруулсан.
Алан Смит /Alan Smith/ хариу барьсан боловч Гари Линекер 3 дахь гоолыг оруулж хожлыг бататгажээ. Дэвид Симан /David Seaman/ энэ цохилтыг хаах боломжтой байсан юм.
Спарс финалд Ноттингэмийг хожсон боловч Гаскоин Гари Чарлз /Gary Charles/ дээр такл хийж байхдаа євдгєндєє хvнд гэмтэл авчээ.
Хєлбємбєгийн Холбооны Цом, Хагас шигшээ, 1993 оны 4 дvгээр сар
Arsenal 1-0 Tottenham
Уэмблид болон сонгодог тоглолтуудын нэг яавч биш.
Жорж Грахамын удирдлага доор цомын тэмцээнvvдийг тvvж байсан Арсеналчууд энэ бохир тоглолтод Пол Мерсоны /Paul Merson/ чєлєєт цохилтыг Тони Адамс /Tony Adams/ мєргєж оруулснаар хожсон байна.
Буучид цаашаагаа Лигийн цомын финалд хожсон Шэффильд Вэнсдэй /Sheffield Wednesday/ багийг дахин хожиж Цомын эзэд болцгоожээ.
Хєлбємбєгийн Холбооны Цом, Хагас шигшээ, 2001 оны 4 дvгээр сар
Arsenal 2-1 Tottenham
Арсеналчууд Арсэн Вэнгэрийн удирдлага дор хамаагvй сэтгэл татам тоглолт vзvvлж байсан ба Хойд Лондонд бол ноёрхож байлаа.
Олд Траффорд цэнгэлдэхэд Спарсынхан Гэри Доэртигийн /Gary Doherty/ мєргєлтєєр тэргvvлж эхэлсэн ч Арсеналын илт давамгай хvчийг яаж ч чадалгvй Патрик Виэра /Patrick Vieira/, Робер Пирэс /Robert Pires/ хоёрын голыг алдсан юм.
Сол Кэмпбелл /Sol Campbell/ гэмтлийн улмаас тоглож чадаагvй бєгєєд Арсенал руу шилжсэнээр бєєн шуугиан тарьж орхилоо. Харин Арсеналчууд финалд Ливерпvvлийг эдэлж эдэлж ялагджээ.
Лигийн Цом, Хагас шигшээ, 2007 оны 1 дvгээр сар
Tottenham 2-2 Arsenal; Arsenal 3-1 Tottenham
Спарс Димитар Бербатовын /Dimitar Berbatov/ гоол, Хулио Баптистагийн /Julio Baptista/ автогоолын ачаар хошуучилж эхэллээ.
Гэвч Арсеналын залуус эрс тэмцлийг vзvvлсэн ба Баптистагийн гоолуудын ачаар Хайбvрид тоглолт тэнцvv эхлэх болжээ.
Эммануэль Адебаёр эхний гоолыг хийж Майдо /Mido/ тэнцvvлсэн боловч Жеремии Алиадаирын гоол Паскаль Чимбондагийн автогоол Арсеналыг Кардифф руу явах эрхийг нь хангаж єгсєн байна. Харамсёалтай нь тэд тэнд Челсид ялагдсан болой.