by Seikoni » Sat May 07, 2016 9:30 am
Хөнгөн явсныг үгүйсгэхгүй ээ ЧЛ-т. Гэхдээ лигтээ бол Барса яг ид доминант үед ирсэн л дээ. Ямар сайндаа л эхний учраадаа 5-0дуулж байхав. Тотти хүртэл хэлж л байсан 30 хүнтэй тоглосон ч барахааргүй үдэш байлаа гэж.
Гэхдээ Моу ирээд Өзил, Ди Мария, Хэдира гээд цоо шинэ хослол дунд үүсгээд, ялагчийн сэтгэл зүй ч гэх юм уу суулгаж, ерөөсөө нэг арга барилгүй болчихсон байсан юмыг шинээр бий болгох ч гэх юм уу эсвэл илүүтэй тогтвортой суурьтай л болгосон л доо. Тэгээд болж өгөхгүй байсан сэтгэл зүйг өөр тийш нь аваачсан л даа. Тэр үед Барсад арчуулахад хэлж л байсан, энд тэндгүй дээ. Ерөөсөө тогтвортой байдал, багийн сэтгэл зүй чухал юм байна гэж.
Маш олон мундаг тоглогч ирээд шууд алаад хяддаг гэдгийг Сити, ПСЖ аль аль нь харуулахгүй байгааг бүгд харсан. Энэ чинь багийн тоглолт, нэг цул систем нэг нэгээ нөхдөг болж байж л болдог гэдгийг Пэллэгийн эхний жил ч харууллаа шд. ЧЛ-т 16-д ОЛ-т мулт явж, Хааны цомд шөвгийн 32-т 3-р дивизийн багт мултлуулж байлаа шүү дээ. Хэрэв цаасан дээр тийм мундаг юм бол Реал яахаараа тэгээд жил болгон финал жил болгон лиг авахгүй байгаа юм гэдэг утгагүй асуулт руу орно шд.
Моугийн үлдээсэн өв гэдэг нь Пэпийнх шиг тактик яриад байгаа бол байхгүй байх. Харин ялагч гэх тэр нэг юмыг чинь эргүүлж авчраад топ түвшинд л эргэж аваачиж байгаа юм. Тийм ч учраас Моугийн үлдээсэн юм их ээ гэж тэр өв залгамжилсан Карло нь өөрөө хэлээд байгаа юм биш үү?
Гоё тоглолт үзүүлдэг гэвэл Пэп илүү байж магадгүй ээ. Гоё муухайг юугаар хэмжиж байгаагаас бас шалтгаалах байх.
Моу, Пэп хоёр бол шал өөр юман дээр ирсэн гэдгийг л дахин хэлсэн юм. ЧЛ авчихсан, доминант болчихсон, лигтээ бараг дангаар шахуу ноёрхчихсон баг дээр Пэп ирж байлаа. Моу тэгэхэд Барсаг бараг бүх цаг үеийн шилдэг дээр байхад нь Пэллэгээс сармай баг хүлээж авч байсан, тэгээд жил хагасын дотор ялагчийн замд авчирлаа л гэж байна.
Чи Моуд дургүй байж болно л доо. Би ч Пэпд дуртай биш. Гэхдээ Пэпийг муу гэж лав би хэлээгүй.
Que sepa el universo
Cómo juega en Madrid