Seikoni wrote:Нэгэнт асуудал сөхөгдсөнийх Алвэс, Машерано хоёрын буудуулдгийг сөхчих үү? 2011 оны хагас шигшээ.
Тэрэн дээр бол гол асуудал Алвесийн жүжиг гэхээсээ 2 дах тоглолт биз дээ? Олон нийт л эхнийх шуугиснаас биш Реал гол гомдох нь 2 дах тоглолт л санагддаг. Нэг нь хэт бохир тоглосон, нөгөөх нь жүжиглэсэн. Харин тэр улаан хуудаст асуудал байгаа гэж боддоггүй.
Том багуудын тулаанд шүүлт эдрийг хэтрүүлж ярилцах нь дэмий л санагддаг даа. Тухайн үедээ алдаа оноог нь дүгнээд л явахаас олон жилийн гомдол цөхөл дэмий гэж боддог.
Ер нь иймэрхүү конспираси фэнүүдийн чихэнд муухай л сонсогддог. Баталж нотолж чадахгүй зүйлийнхээ төлөө бусдыг хардаад л байх нь онцгүй байх аа.
Жишээ нь энэ улирал эхлэхэд Чоло "Реал шүүгчид нөлөөлдөг, энэ жил Реалыг л түрүүлүүлнэ" гэх утгатай зүйл нилээн тодорхой хэлж байсан. Харин тийм биш болох нь харагдлаа шүү дээ. 2012 онд танайх рекорд тогтоож түрүүлэхэд ч шүүлтийн алдаа их гарч байсан. Гэхдээ энэ нь шүүгчийн чанар мөн тохиолдлын зүйл байсан болохоос Реал луйвар хийчихсэн зүйл биш. Бусдаасаа илүү байсан, тэгээд л түрүүлсэн. Бусад тоглолтонд нь ч олон шүүлтийн алдаа гарсан болохоор дан ганц Реалынхыг өлгөж аваад яриад байх нь ч шударга бус. Хэрвээ танайх энэ улирал өдийд лигтээ илт илүү тасарчихсан, мөн эгзэгтэй мөчид тохиолдлын чанартайгаар шүүгч танайд ашигтай шийдвэр гаргачихсан байхад Чологийн үгийг өлгөж аваад дайраад байвал муухай л байх. Яагаад гэвэл шүүгч нэг талыг нь ивээгээд байгаа зүйл харагдсангүй шүү дээ.
2014 онд Атлети түрүүлэхэд Мэссигийн гоолыг тооцоогүй. Энийг Ла Лиг маркетингаа бодсон хэрэг гээд байвал инээдтэй л сонсогдох байх. Шүүлтээс хамааралтай иймэрхүү зүйл болж л байдаг. Атлети бусдаас давуу сайн тоглосон учраас л түрүүлсэн.
Аваргуудын лигт, ер нь хөлбөмбөгт шүүгчийн алдаа мөнхийн зүйл биз дээ. Сая энэ хасагдах шатны тоглолтууд дээр л гэхэд өчнөөн л юм боллоо шд. Тэрийг бүгдийг нь шүүгээд УЕФА хэний талд "яаж ажилладгийг" ухаад байгаа хүн лав алга. Өнгөрсөн шөнийн Европагийн тоглолтууд дээр ч маргаантай юм гарч л байна лээ. Тоглолтын нэг хэсэг гэдгийг ойлгож байгаа учраас тэрэн дээр айхтар ач холбогдол өгч ярилцахгүй байгаа байх. Тэр нь ч зөв. Хэн ямар формтой, яаж тоглосон, энэ жил ямархуу өнгөрөв гээд сонирхох нь тэрнээс хавьгүй сонирхолтой.
13 онд манайх Баерн-тай таарахад эхний тоглолтонд Барса 16 дотор 3 удаа гар хүрсэн, Баерний гурван гоол нь бас алдаа ч байж болохоор зүйл байдаг. Жишээ нь энэ дээр шүүгч маш олон алдсан байна. Гэхдээ аль аль талд нь 3 алдсан гомдолгүй гэж ярих биш, зүгээр л шүүгч алдаа харьцангуй их гаргадаг тоглолтуудын нэг байлаа л гэх ёстой. Баерн илт илүү тоглосон. Тэрэндээ таарсан дүнгээ л авсан.
14 онд Барса-Сити тоглоход манай хоёр гоолыг тооцоогүй, мөн Сити 16 дотор хоёр ч удаа гар хүрснийг хараагүй. Тэгсэн манайд нэг пен өгчихсөн чинь тэр нь дуулиан болоод байж билээ. Сая Баерны эсрэг Атлетид өгдөгтэй төстэй зүйл болсон. Ер нь шүүгчийн алдаа манай эсрэг өчнөөн л гардаг. Гэхдээ лав л тэр бүхэнд улиг болтол гомдол тоочихгүй ээ, тоглолтын нэг хэсэг учраас.