Яг жилийн өмнө Реал Риазорт/Депор/ хожигдож, Миатович Роналдог зарж, Капелло Бекс-г торгож байлаа. Өөр багийн менежерийн нүдээр харахад ямар байсан бэ?
Гадна хүний нүдээр харахад маш сонин санагдаж байлаа. Та өөрөөсөө асуугаад үзл дээ. Реал Мадрид яаж энэ олон проблемоо шийдэж чадав аа гэж. Олон жил амжилттай тоголсон ч Роналдог зарсан нь маш зөв алхам байсан. Бексийг ч эргэн дуудах шийдвэр гаргасан нь тун зөв шийдвэр байлаа. Гэхдээ л Хетафе-н менежерийн нүдээр харж байсан надад Мадридын аварга болсон нь жинхэнэ гайхамшиг гэлтэй л санагдаж байлаа.
Маш их өөрчлөлтийн дараа богинохон хугацаанд гаргаж буй Реалын амжилт нь юундаа байна вэ?
Учир нь шинэ ирж буй тоглогчид маш өндөр түвшний фиттнестай ирснээс гадна ямар клубын төлөө тоглох гэж буйгаа ухамсарлан хожих эрмэлзэл дүүрэн ирсэнд байгаа юм. Дээр нь туршлагатай Икер, Рүүд, Гүти, Раул нэмэгдэснээр маш сайн баг болж чадсан. Бид багийн байх ёстой дүрэм журмыг сахих, бусдийгаа хүндлэх байдалд буцаан авчирч чадсан.
Испанийн хэвлэлүүдээр сүүлийн 20 жилийн өмнөх Беенхакер-н багаас хойших хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй Мадрид гэлцэж байна?
Төстэй тал бий шү. Бернабэу эргээд бидний өрсөлдөгчидын хувьд хэцүү цайз болж чадлаа. Мадрид бүтэн улирлын хагаст Бернабэудаа нэг ч оноо алдсангүй. Беенхакер-н Мадрид бас ийм байсан. шинээр би болон Уга Санчез, Гордилло нар ирсний дээр Камачо, Галежо зэрэг ахмадууд байлаа.
Та лигийн нээлтийн тоглолтонд Гүти, Снайдер, Марселог гаргаж байсан бол Барса болон , Зарагоза-н эсрэг Диаррагийн хамт Баптистаг гаргаж, Марселог суулгаллаа.
Миний хувьд А төлөвлөгөө нь Рамос, Пепе, Канна, Хэйнзе. Гэвч элдэв гэмтлийн улмаас Барса-н эсрэг л тэд анх удаа хамтдаа гарсан. Их азгүй байгаа ч би төлөвлөгөөгөө өөрчлөөгүй. Энэ дөрвөл бол Европын хамгийн шилдэг хослол. Би Марселод итгэдэг ч түүнд сурах, туршлагажих зүйл их бий. Түүний өмнө Хэйнзе байгааг тэр өрөө ч ухамсарлаж байгаа.
Диарра Гүти-ээс Диарра Баптиста руу солигдлоо...
Мурсиа эсрэг тоглолтон дээр Гүтигийн хувьд таамаглаагүй асуудал үүсч улаан авсан. Баптиста их ч хөдөлмөрлөж, өөрийн боломжоо хүлээсэн түүнийгээ ч сайн ашиглаж байгаа.
Диарраг Африкийн цомд явахаар түүний байрыг хэн эзлэх вэ?
Надад хэдэн сонголт бий. Гэхдээ би Гаго гэж бодож байна. Тэр бие бялдарийн хувьд түүнээс дутуу ч Диарра-н байрыг нөхөх бүрэн чадвартай. Мөн тэр бидэнд илүү пассинг болон креатив боломж олгоно. Гагогоос гадна надад мөн Снайдер, Гүти, Баптиста гэсээн сонголтууд ч байгаа. Гэхдээ Диарра бидэнд дутагдах болно. Тэр бидний хувьд гол тоглогч.
Шустерийн Мадрид, хамгаалан тоглодог Капелло-н Мадридаас бага гоол алдаад байгаагийн учир нь юу вэ?
Учир нь Фабио зөвхөн торгуулийн бүс дотор эрчимтэй хамгаалдаг бол бид 30 метрээс эхлээд л өрсөлдөгчиддөө илүү дарамт учруулж эхэлдэг. Ийм учир Хэйнзе-н бэртэл сүүлийн тоглолтонд ихээр нөлөөлсөн юм.
Пепе 30 саяийн тоглогч мөн үү?
Мэдээж. Намайг огтхон ч гайхуулаагүй шүү. Би түүнийг Портод ирэхээс нь л мэднэ. Тэр үргэлж лидер байсан. Тэр надад Хиеррог маш ихээс санагдуулдаг.
Та Калдероноос Каннаварог зарахгүй байхийг хүссэн гэсэн. Одоо багийн гол тоглогч боллоо.?
Би түүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Би түүнийг ДАШТ-р үзүүлсэн тоглолтоо зөв багтаа тоглож буй үед гаргаж чадна гэдгийг мэдэж байсан. Тэр багийхандаа лидер нь байж чаддаг.
Та Роббенд урам хугарч байна уу?
Үгүй. түүнд хугацаа өгөх шаардлагатай. Тэр гэмтлийн улмаас 2 сар талабйд гараагүй ирсэн. зуны тоглолтууд ч оролцоогүй. бэртлээс ирээд формондоо эрргэн иртэл дахиад бэртсэн. Гэхдээ тэр өдрөөс өдөрт сайжирсаар байна. эцэст нь би түүнд итгэж байна.
Дрэнтэ болон Савиалогийн талаар?
Дрэнтэ маш залуу байна. Өндөр түвшинд тоглоод төдий л удаагүй байна. Тэр Роббений замен, харин Роббен Робиногийн. Тиймээс тэр тэвчээртэй байх хэрэгтэй. Мөн Савиалогийн урд Раул, Рүүд нар байна. Гэхдээ тэр үүргээ ухамсарлаж байгаа.
Та Робиногийн гайхалтай тоглолтонд ихээр нөлөөлсөн хүн...?
Надад 2 сонголт байсан. 'camisinhas' /кондом/ -н хэрэгний дараа түүнийг олон хүний хүсэж байсанчлан шийтгэж болох байлаа. Гэвч би хэзээ ч тэгэхгүй байсан юм. Тэр бол дэггүй тоглогч. Би тийм тоглогчидыг мэднэ. Би түүнд зүгээр л би чамд итгэж байна. Энэ бүгдийн хариуг чи тоглолтооро хариул гэж хэлсэн. Тэр ч хүссэнээр маань хийж биднийг их гайхшруулж байна.
Та Реалын залуучуудын багийг төдий л анхаарахгүй байгаа санагддаг. ?
Худлаа. Кастилла 2-р лигээс хасагдсан нь тун муу зүйл болсон. 18-20тай залуучууд бүтэн 2 лиг алгасан дээд лигид дуудагдах нь тун хүнд.
Тэгхээр та Dani Parejo гэж мэдэхгүй бололтой.?
Та буруу бодож байна. Би түүнийг ирснээсээ хойш л ажиглаж байна. Түүний арга барил надад их тааалагддаг. Амралтын үеэр би түүнийг дээд багтай цуг бэлтгэл хийхийг хүссэн боловч тэр гэмтэлтэй байсан тул чадаагүй. Би түүнийг үргэлжүүлэн ажиглах болно.
Солдадогийн явах талаар ?
Би түүнийг үнэлсэн хэвээр байгаа. Бид бодлоо өөрчлөөгүй тэр хаашаа ч явахгүй.
Тэгхээр энэ цонхоор нэг ч тоглогч авахгүй, явахгүй байх нээ?
Бид энэ цонхоор шинээр хүн авахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Үүний адилаар одоогоор хэн нэгнийг явуулах бодол алга.
Одоогоор Реалын хамгийн сулхан байрлал?
Баруун жигүүрээс бусад нь ямар ч асуудалгүй гэж ойлгож болно.