ТӨВИЙН АРЫН ТУХАЙ БОДОЛ
За арын шугамд халаа сэлгээ их хийгдэж байгаа нь аз уу эз үү. Кастан Самп руу явчлаа. Манолас гэрээгээ сунгахгүй нь бараг тод болж байна.
Уг нь арын төвийн хэддээ нэг их гар хүрмээргүй л байгаа юм. хамгийн чухал ноён нуруу болсон байрлал шүү дээ. Гэтэл манайх гэж жил болгон өм цөм аваад арын хэдээ үнэ хүргээд явуулаад л байдаг. Ювег гүйцэж чадахгүй байгаагийн бас нэг жанцан энд ч байгаа байх. - Маш тогтворгүй, жил болгон том том өөрчлөлтүүд хийгдэнэ.
Гэтэл Ювег BBC-гээ сэтэрлэчихээд Италийн шигшээд ч дархалчихсан. Лигээ хэд ч дараалаад авчихав. Энэ байдлаараа алсын хараатай тулхтай хөдлөхгүй бол ч аман хүзүүний тоогоо л нэмэхээс цаашгүй байна.
Төвийн ардаа бүр нэг хос цамхаг шиг нэг нэгнээ харцаараа ойлголцдог хоёр сайхан чадалтай хамгаалагчтай аваад зоочих юмсан. Тэгээд араасаа эхэлж багаа босгох нь зөв юм байгаам.
Кастан, Кастос хоёр яваад Norbert Gyömbér-ийг жинхэлсэн. Саяны Еврод Словакын шигшээд тоглосон өсөж яваа залуу. Нөгөө төв нь Рудигэр үлдэж байна. Бас л хийтэй эр шүү дээ. Маноласыг ноён нуруугаараа гүйцэхгүй санагддаг. Тэгэхээр өөр хэн байна. Маро Руи, Эмэрсон гээд танигдаагүй шинэ ногоон цэргүүд. - Харин сая Хуан Есүс гээд Интерийн академийн залууг авлаа. Анх гарч ирэхдээ их л ирээдүйтэй гэгдэж байсан одоо ч сураггүй болсон гар. Бразилын шигшээдээ тодорч чадахгүй байна гэдэг чинь бусдаасаа түвшин дутуу байгаагийн л илрэл. Тэгэхээр одоо Рудигэр - Хуан Есүс гэсэн төвтэй юугаа бодож сууна гэхэв. Илүү туршлагатай найдвартай төв л авмаар байна.
Тэгэхээр Спаллетти, Саба хоёрын энэ зуны ажил нэгт арын шугам, хоёрт Пьяничийн орлогчийг олох явдал болоод байна.