юуны өмнө тоглогчдийн үнэлгээг гаргахдаа
1. өмнөх лигийн тэмцээнд оруулсан гоол ассистыг нэгтгээд хамгийн өндөр оноотой хүн болох Рикардокакаг 10-р үнэлж бусдыг нь дүйцүүлсэн болно.
2. ингээд өмнө нь Цоомоогийн зохиож байсан фантазигийн адил Рикардокакд 2 бусдад нь дүйцүүлэх маягаар нэмж үнэлгээг гаргаад жагсаахад хаалгач болон хамгаалагчдийн ялгаа төдийлөн харагдахгүй байсан тул
3. байрлалын нэмэлт гэсэн шинэ үнэлгээг оруулсан болно.. энэ нь хамгийн өндөр оноотой хаалгачид 4, хамгаалагчид 3,3 гэх мэтээр нэмээд ур чадварыг нь өөрийнхөөрөө үнэлээд дүйцүүлээд нэмчихлээ..
4. Хүмүүсийн санал хүсэлтийг харгалзан ур чадварын нэмэлтийг янз бүрээр өгсөн..
ингэснээр тоглогчдийн чансаа ийм болж гарч байна..
жич: МГТ багаас тамирчдын тоглох байрлалыг өгөөгүй тул өөрөө таагаад бичсэн..
Тамирчдын үнэлгээ эцсийн байдлаар..
шинэ үнэлгээ:
- | +
СПОРТ ЦОНХ ЛИГИЙН ФАНТАЗИГИЙН ДҮРЭМ
7 үндсэн, 3 сэлгээний тоглогч сонгоно..
үндсэн долоо нь
1-2 довтлогч,
2-3 хагас хамгаалагч
2-3 хамгаалагч
1 хаалгач
заавал байна.
өөрөөр хэлбэл
1-3-2-1, 1-2-3-1, 2-2-3-1, 2-3-2-1
гэх мэт хувилбараар үндсэн тоглогчоо байрлуулна..
сэлгээ нь:
1 хаалгач
2 нь хаалгачаас бусад ямар ч байрлалын тоглогч байж болно. энэ хоёр тоглогчоо заавал дугаарлана.. тэр дугаараараа сэлгэгднэ гэсэн үг шүү..
Эдгээр 10 тамирчиныг нийт 60 оноонд багтааж сонгоно.
тойргын тоглолт дуусаад дараагийн тойргийн тоглолт эхлэхээс өмнөх өдрийн буюу хагас сайнд өдрийн 18:00 хүртэл сэлгээ хийж болно..
нэг удаад 1 сэлгээ хийнэ..
сэлгээг ганц удаа хадгалах боломжтой.. өөрөөр хэлбэл ПЛ фантазитай адилхан та энэ долоо хоногт сэлгээ хийх боломжоо ашиглаагүй бол дараагийн тойрогт 2 сэлгээ хийж болох ч тэрний дараагийн тойрогт ямар ч тохиолдолд 2-оос их сэлгээ хийж болохгүй..
гараанд сонгосон тоглогчдоос нэгийг нь ахлагчаар сонгоно ахлагчийн оноо 2-оор үржигдэнэ. мөн дэд ахлагчийг гараанд сонгосон тоглогчдоом нэгийг сонгоно.. ахлагч нь тоглоогүй бол дэд ахлагчийн оноог 2-оор үржүүлнэ.
Онооны дүрэм
- | +
тус тус өгнө..
За тэгээд хүмүүс багийн сонголтыг
https://l.facebook.com/l.php?u=https%3A ... =gAQHqNbeA
хаягаар авах бөгөөд ТОГЛОГЧИД ӨӨРСДӨӨ
60 ОНООНЫ ХЯЗГААР ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРЧ ХЯНАНА УУ.
Миний зүгээс боломжоороо оноо хэтэрсэн багийг эндээ бичээд явах болно..
энэхүү гүүглэ форм нь заавал гүүглэ аккаунтаар нэвтэрч орж байж бөглөгдөх боломжтой бөгөөд өөрийн сонголтдоо засвар хийх боломжтой юм.. иймд баг бүрдүүлэх хугацаа дуустал өөрийн багтаа хэдэн ч удаа засвар хийж болно..
Дараа долоо хоногоос сэлгээг энд бичүүлж авах бодолтой байгаа..
мөн бүрэлдэхүүний оноо заасан онооноос хэтэрсэн тохиолдолд тухайн долоо хоногт хамгийн өндөр оноо авсан тамирчны оноог тэглэх шийтгэл ногдуулна.. одоогийн байдлаар Сайбо энэхүү болзлыг хангачихаад байгаа юм байна.. нийт бүртгүүлсэн 24 тоглогчоос өөр оноо хэтрүүлсэн хүн байхгүй..
илүү сэлгээ хийсэн, гэх мэт төсөөлөөгүй ямар ч байж болно зөрчил гаргавал тухайн үед нь ярилцаж байгаад онооноос тодорхой хэсгийг нь хасна.. ихэвчлэн хамгийн өндөр оноо авсан тамирчны оноог тэглэх шийтгэл ногдуулах бодолтой байгаа.. хоёр болон түүнээс дээш зөрчлийг хамт гаргасан бол гаргасан зөрчлийн тоогоор шийтгэлийг ногдуулна..
5 сарын 7-ны 18.00 цагаас өмнө ирсэн багийг хүлээн авна.
Фантази тоглогчдийн нийт авсан оноо болон H2H лигийн үр дүнг харгалзан ялагч тодруулна..
Одоогийн байдлаар дараах 24 баг сонголтоо ирүүлээд байна.
- | +
H2H лигийн эхний долоо хоногийн учрааг шууд бүртгүүлсэн дарааллаар нугалах зарчмаар тааруулах бөгөөд дараа долоо хоногоос өмнө нь таарсан тоглогчдийг хооронд нь тааруулахгүй байх зарчмыг баримтлан нугалж тааруулах болно..
хэрэв дээрх 24 тоглогчоор бүртгэлээ хаасан гэж үзвэл миний бие Оргил хамгийн сүүлд бүртгүүлсэн Заанаагийн лаг багтай үзэх нь ээ..
Шагнал
Aagii_03 wrote:Өө ийм лаг юм зохион байгуулж байгаа юм уу?
Түрүүлсэн хүнийг нь би Риалист -ийн жерсигээр шагная.
Тэмцээнийг зохион байгуулагчдаас томилогдсон албан ёсны стат хөтлөгчтэй хамтарч ажиллана..
өөр туслах хүн болон шагнал өгөх бол нээлттэй..