by Энхбат » Sun May 01, 2016 6:43 pm
Бостон Селтикс багийн энэ улирлын амжилтад би хувьдаа сэтгэл хангалуун байна. Манай баг Эрийн цээнд гүйцсэн том баг боловч багт тоглож байгаа хүмүүс нь балчир дээр нь дасгалжуулагч маань залуу. Би улирал эхлэхийн өмнө ПО-д орно гэдэгт үнэндээ итгэлгүй л байлаа. Гэвч үнэхээр галзуу улирал болсон шүү. Атлантад жоохон харамсалтай л хожигдлоо. Брэдлигийн бэртэл, Томас сүүлиийн 2 тоглолтод шагайны зовиуртай тоглосон, бас бус жижиг бэртэлүүд их л байлаа. Түрүүхэн мэдээ уншиж яваад ФОКССПОРТ-ын аналист Майкл Пинагийн “Чөлөөт агент дээрээс өөрийн болгох шаардлагатай 7 тоглогч”гэсэн мэдээллийг олж уншив.
Энэ зун багт багагүй өөрчлөлт хийх хэрэгтэй бөгөөд Амир Жонсон, Жеребко нарын гэрээг сунгалгүйгээр ЧА болгох, Эван Төрнерийн 4,4 саяын гэрээг сунгахгүй байхыг хэрэгтэй юм байх. Дээр Саланжер, Зеллер 2-ыг бас орхих хэрэгтэй гэнэ. Учир нь ирэх улирлаас цалингийн цэс огцом нэмэгдэж 92 сая доллар болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 1 супер од дээр нь 2-3 ройл тоглогч авах хэмжээний цалингийн зай багт үүснэ гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн Бостонд ЧА-уудыг татах хэд хэдэн нөхцөл байгаа.
1. Багийн уламжлал, түүх
2. Багийн эзэд, үзэгчид, зах зээл, арын албаны олон жилийн тогтвортой найдвартай байдал
3. ПО-д ороод амжсан залуу, өлсгөлөн бүрэлдэхүүн. “Томас, Брэдли, Краудер, Смарт”
4. Гайхалтай ирээдүйтээ тактикийн залуу мэргэжилтэн Б.Стивенс
Дараагийн аваргын тугийг ТД ордонд залахын тулд дараах 7 тоглогчоос аль болох олныг элсүүлэх гэнэ дээ.
7. Бисмак Биомбо
Багийн самбарын хамгаалалт, бөмбөг авалт, хаалт будагтай талбайн нөхөлтийг хамгийн төсөр аргаар шийдэх боломж бол Биомбо юм байх. 23 настай хэдий ч мэргэжлийн спортын 5 жилийн туршлагатай тул гарцаагүй төгс сонголт болно гэж. Дээр нь залуу болохоор ПикнРол дээр ажиллах чадварыг нь сайжруулвал гайхалтай сайн тоглогч болж чадна. Удаан хугацааны гэрээ хийвэл нээх том алдаа болохгүй байх.
6 – Мирза Телетович
Холын зайн тааруухан шидэлтээ нөхөх сайн сонголт болно. Залалтаас, хөдөлгөөнгүй байдлаас ч сайн шиддэг тул тун хэрэгтэй. Хокстой хийсэн 6 тоглолтод 27 хувьтай холоос шидсэн багт эерэг нөлөө гарцаагүй үзүүлнэ. Өнгөрсөн улиралд Мирза сэлгээнээс 181 удаа 3-аас хийсэн нь ҮСБХ рекорд болсон юм байна.
5- Аллен Краб
24 настай дундын болон холын шидэлтээрээ багт гарцаагүй сайн үр дагавар авчрах бөгөөд түүний хөрвөр чадвар ч их хэрэг болно. Бөмбөг аваад шууд шидэхдээ тун сайн бөгөөд хурдан гэнэ. Портлэнд яахыг харж л байя.
4- Харрисон Барнс
24 настай хэдий ч аварга аваад үзсэн сайн багийн нөлөө бүхий тоглогч болчихоод байгаа түүний араас олон баг явах нь гарцаагүй. Хэт өндөр үнэ төлөөд л булаалгачихгүй бол хамгаалалт сайтай, олон байрлалд тоглодог, тэсрэлттэй залууг урвуулах тийм ч хэцүү биш байх.
3- Аал Хорфорд. Самбарын бүх асуудлыг шийдэх гайхалтай тоглогч. Заавал урвуулах гээд оролдох хэрэгтэй
2- Николас Батум
Эван Төрнерийн сайжруулсан хувилбар гэж үзээд байгаа. Хорфордоос 2 насаар залуу илүү олон талын тоглолттой, олон улсын туршлагатай гайхалтай тоглогч. Бөмбөг залалт, дамжуулалт, тоглолт найлуулах, хамгаалах зэргийг бүгдийг нь хийж чадах цөөхөн тоглогчийн нэг.
1 – КД ямар ч тайлбар хэрэггүй
Гэж бичсэн байна.
Түүний үзэж байгаагаар бол “түүний үзэх ч гэж дээ Статс худлаа хэлэх биш”холын зайн шидэлт, самбарын хамгаалалт, будагтай талбайн хөнсөн хамгаалалт, хамгаалалтын төгсгөлийг сайжруулах ёстой юм байна.
Зарим статс.
ПО-т Хокстой хийсэн тоглолтод багаараа 186 холын шидэлтээс 134-ыг нь алдсан, холын шидэлт тааруу байгаа мэт боловч будагтай талбай, дундын зайнаас манайхыг дураар нь довтлуулахгүй байсантай л холбоотой юм байна. Дээр нь самбар доороос маш муу довтолсон, олон удаа хаалтад орсон. Улиралд 33.5 хувьтай холын зайнаас довтолсон бөгөөд энэ нь лигт 28 орох тааруухан үзүүлэлт болсон. Хамгаалалтын төгсгөл буюу хаалт, таслалт, довтолгооны алдаа авах зэрэг зайлшгүй сайжруулах ёстой.
Их дажгүй бичсэн байсан.
"FC Liverpool 1892"