Би юу чаддагаа харуулах болно
Шинэ он, аз жаргал. Энэ бүгд Хосе Эрнэсто Сосад ч хамаатай. Өнгөрсөн жил түүний хувьд тийм ч таатай жил байгаагүй. Бэртэл гэмтлээс болоод улиралын эхнээс л өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадаагүй. Өнгөрсөн онд 22 настай аргентин залуу дөнгөж 4 удаа л бундеслигийн тоглолт оролцсон. Бяцхан хунтайж хэмээн нутагтаа нэрлэгддэг энэ залуу Марбеллагийн бэлтгэлийн лагерьт өгсөн ярилцлагыг нь сонирхуулая.
Сурвалжлагч: Хосе Германд өнгөрсөн эхний хагас жил таны хувьд хүсэж байсанчланаас өөр байв уу?
Хосе Соса: Тиймээ. Санасныг бодоход хүнд байлаа. Шинэ зүйлүүд, шинэ соёл, өөр хэл, өөр маягаар амьдралд дасахад тийм ч амар байсангүй. Түүн дээр миний гэмтэл бүр ч их нөлөөллөө. Гэхдээ иймэрхүү зүйлд тамирчин хүн бэлэн л байх ёстой. Өнгөрсөн жил тийм ч азтай байсангүй. Эхлээд шагайгаа гэмтээж, дараа нь нуруундаа бэртэл авсан. Ингээд надад багийн бусад тоглогчидын адил бэлтгэл хийх болон байнга талбайд гарах боломж байхгүй болсон.
Сурв: Эдгээр зовиур одоо арилсан уу?
Соса: Тиймээ, одоо бүх сайн байна. Тоглоход ямар ч асуудал алга. Мэдээж ямар ч гэмтлийн дараа хүн бага зэрэг болгоомжилсон байдалтай болдог. Гэхдээ надад одоо бэлтгэл хийх урам зориг эрч хүч дүүрэн байна.
Сурв: Чи үлдсэн улиралд тогтмол гараанд гарч тоглож чадах болвуу? Юу гэж бодож байна?
Соса: Миний бодлоор хамгийн гол зүйл бол эрүүл байж бүх бэлтгэлд оролцох явдал. Энэ маань улиралын эхэнд хүслээр болсонгүй, харин одоо бурхны авралаар бүх зүйл сайхан байна. Тийм болохоор улиралын төгсгөлд багтаа тус болно гэдэгт итгэж байна.
Сурв: Гэхдээ яг одоо таны байрлалд өрсөлдөөн маш их байна.
Соса: Тиймээ энэ үнэн. Гэхдээ ФЦ Баерн шиг ийм том клубт иймэрхүү зүйл байх нь тодорхой. Харин ч эсэргээрээ талбайд гарахын төлөөх ширүүн өрсөлдөөн улам ч намайг зоригжуулж, эрч хүчийг өгч байна. Би тоглохыг маш их хүсч байна.
Сурв: Бэлтгэл дээр ч энэ өрсөлдөөн ширүүн өрнөж байна уу?
Соса: Мэдээж. Бүгд л тэмцэж, бүгд л сайн тоглохыг хүсдэг. Тэгээд ч хэн сайн байгаа нь л багийн төлөө талбайд гарах учиртай. Гэхдээ манай багийн дотоод уур амьсгал үргэлж сайхан байдаг. Өнгөрсөн хасас жилд бид бие биенээ маш сайн таниж чадсан.
Сурв: Өөрийн чинь тоглоход хамгийн тохиромжтой байрлал юу вэ?
Соса:Сүүлийн тестын тоглолтуудад би зүүнд тоглосон. Учир нь Рибери байхгүй байсан болохоор. Азаар би Аргентинд олон сайн дасгалжуулагчтай байсан болохоор аль ч хагас хамгаалагчийн байрлалд тоглож сурсан. Гэхдээ дасгалжуулагч хаана тогло гэнэ, би тэнд л тоглоно.
Сурв: Чи талбайд гарах үедээ булангийн болон торгуулийн цохилтуудыг гүйцэтгэдэг. Энэ зүгээр л тухайн үед гаргадаг шийдвэр үү, эсвэл дасгалжуулагчийн заавар уу?
Соса: Оттмар тэгж шийдсэн юм. Угаасаа би Эстудиандест байхын л бүх чөлөөт цохилтуудыг гүйцэтгэдэг байсан. Магадгүй энэ миний багтаа хэрэг болох чухал зүйлийн нэг байх.
Сурв: Мартин Дэмикэлис чамд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Соса: Мичо бол миний хувьд хамгийн чухал хүний нэг. Түүнд ч гэсэн минийхтэй адил асуудал анх энд ирэхэд нь тохиолдож байсан. Тийм болохоор ч тэр надад байнга туслаж, намайг зоригжуулдаг байсан. Тэр одоо миний дотны сайн найз минь болсон.
Сурв: Энэ улиралын чиний хувийн зорилго?
Соса: Түрүүний хэлсэнчлэн бүх бэлтгэл сургуулилтанд оролцох. Улмаар хэрэгтэй үед нь өөрийнхөө юу чаддагийг харуулах.
Сурв: Мөн дараа нь Аргентины шигшээд дуудагдах явдал уу?
Соса: Тиймээ. Шигшээд тоглохыг бүх л тоглогч мөрөөддөг шүү дээ. Харин ингэхийн тулд клубт сайн тоглох ёстой.
Сурв: Ярилцлага өгсөнд баярлалаа. Энэ улиралын тоглолтуудад чинь сайн сайханыг хүсье.
fcbayern.de-ээс