Галлиани : Клубыг жолоог атгаж байгаа бид энэ багийн сайн сайхны төлөө хамгийн зөв шийдлий гаргах үүрэгтэй
гэж нөхөр Галлиани Броккиг танилцуулах үйл ажиллагааны үеэр хэлжээ. Хэрэв тэр энэ үгээ чин сэтгэлээсээ хэлсэн бол маргаашын дотор ажлаа, Силвиотой хамт өгөх хэрэгтэй.
Би хэдий Миланы хөгжөөн дэмжигч биш ч гэсэн энэ агуу багийн доройтлыг харах эвгүй байна.
Синиша Михайловчийг халдаг нь үнэндээ өөрсдийн тааруу үр дүн муутай удирдлагын завхралыг халхалж бусдад нялзаах гэсэн өрөвдөлтэй оролдлого. Синишаг халах хүртлээ ямар ч дасгалжуулагчтай холбоо бариагүй байсан гэж байгаа. Тэгэхээр энэ хүн клубын төлөө ямархуу сэтгэл гаргаж байгааг харж болно. Байж болох хамгийн өөрсдөдөө хал балгүй, аюулыг тойруулж болох шийдвэрийг гаргасан нь энэ.
Хэрэв Синишад хангалттай бүрэлдэхүүн байгаад, удирдлагаас сайн дэмжээд өгвөл ямар баг босгож, яаж амжилт гаргаж чадахаа өмнөх ажлуудаараа харуулсан. Урьд хожид байгаагүй ийм тааруу бүрэлдэхүүнтэй Миланыг харин ч бүүр хог дээр үсэргэчихэлгүй аваад явж л байсан. Халснаараа Миланы ирээдүйг Силвио-Галлиани хоёр бүр бүрхэгдүүлж орхилоо.
Гадаад дотоодын олон Миланы фэнтэй ярилцаж байхад энэ хоёр егзөрүүдийн өөрсдөө зайгаа тавьж өгөхийг л хаа сайгүй хүлээж байгааг ойлгосон. Тиймээс Миланы фэнүүд та нар ч гэсэн онлайн ертөнцөөр дамжуулж бусадтайгаа дуу хоолойгоо нэгтгэх нь зүйтэй байх.
Шинэ салхи шинэ менежмэнтийн салхи Миланд оруулах цаг болжээ. Ювегийн залуу эзний шинэ сэтгэлгээ клубыг хэдхэн жилийн дотор Кальчиополигийн уналтаас сэгхийтэл өргөөд одоо Италидаа буцаад босоо болж Аваргуудын лигт ч атгаад алдсан.
Рома ч Америк эзнийхээ ачаар араас нь ирээдүйдээ итгэлтэй алхалж байна. Хөгжөөн дэмжигчдэд-төвтэй маркетинг менежментийг Италид анх удаа оруулж ирсэн. Online-Media-г яаж ашиглаж хөгжөөн дэмжигчдийн хүрээгээ өргөтгөж, брэнд equity-гээ зузаатгаж, хөгжиж болохыг бүрэн утгаар нь харуулж байна.Веб сайт, сошиал медиа хаягуудаар нь ороод үзэхэд л хангалттай. Шинэ цэнгэлдэх нь баригдаж байгаа.
Интер ч гэсэн шинэ эзэн, шинэ салхи оруулсан бол Милан нөгөө л хуучны зэвэрсэн арга барилаараа уухилсаар. Өөрчлөлт хаа байна.