Хувцас солих өрөөнд цувралаас #16-2*ТУЗ-н шинэхэн дарга Стив Холлисын өрөө... Стив хөмсгөө атируулан маш хэцүү тоо бодох мэт царайтай сууна... нэг гараараа тооны машинаар тоо бодно... харин түүний нөгөө гарт "Management for Dummies" гэсэн ном харагдана... энэ үед хаалга тогшин СЕО Том Фокс орж ирэв...*
Стив Холлис/сандран номоо далд хийгээд чухал царайлан/: За юу болов Том... би сүүлийн хэд хоногт менежментийн маш том том суут бүтээлүүдийг уншиж судлаад хоол идэх ч завгүй сууна... Чи ингэхэд Айн Рэндийг уншиж үзсэн үү?
Том Фокс/түгдрэн/: Би нөгөө... Морь унасан толгойгүй хүн зохиолыг нь л уншиж байсан юм байна...
Стив Холлис: Тэгвэл сайн байна...за ямар хэргээр ирээв...
Том Фокс: Манай клубийн нэр хүндийг унагах гэсэн тэр дундаа миний... бишээ бидний нэр хүднийг унагаах зорилготой янз бүрийн шуум гадуур явах боллоо... /Холлисийн ширээ рүү тонгойн аяархан/ үнэнийг хэлэхэд бидний дунд гадны тагнуулууд, зальтай үнэгнүүд шургалсан бололтой...
Стив Холлис/хиртхийн/: Юу гэнээ? Үнэг гэнээ? Хаана байна тэгээд тэр үнэгнүүд чинь? Хотын А зэрэгллийн бүсэд амьтан явж байхад энэ амьтны хүрээлэн, амьтны эрхийг хамгаалах газрынхан юу хийж явдаг байнаа?
Том Фокс: Бишээ Стив... үнэг гэж хүний тухай би яриад байна л даа...
Стив Холлис/мэдэн будилж/: тиймээ тийм би мэдэж байна... зүгээр хошигнож байна... /бодолхийлснээ гэнэт нүд нь сэргэж/ ингэхэд би нэг “үнэг” нэртэй хүнийг мэдэх юм байна... за даа тэр л байхаа даа...
Том Фокс/нүд нь сэргэж/: За тэгвэл тэр нөхөр л мөн байх... тиймэрхүү хүмүүсийг л бид зайлуулж байж клубээ цэвэршүүлж авах хэрэгтэй байна... бууны нохойнуудыг дээ...
Стив Холлис: Үнэг биш нохой юм уу? Тэгээд бас буутай?
Том Фокс: Үгүй ээ би зүйрлүүлж л...
Стив Холлис: За за ойлголоо... би хэн гэдгийг нь мэдлээ... үнэг нэртэй, буучидаас гаралтай нэг нөхрийг би мэднэ... тэр нөхрийг халах тушаалыг одоохон гаргуулъя... би баталчихъя...
Том Фокс/санаа нь амарч/: За сайн байна...бид клубээ ийм замаар цэвэршүүлж авах нь маш чухал...
*Энэ үед хаалга тогшин Реми Гард орж ирэв*
Реми Гард: Стив, Том би та хоёртой ярилцах хэрэгтэй байна...
Том Фокс /дурамжхан/: За яасан Реми... юу болов?
Реми Гард: Би ер нь ийм маягаар ажиллаж чадахгүй ээ... та нарын надад өгсөн энэ урилга чинь шал худлаа байсан юм байна... май энийгээ ав.../Нзогбиа, Сиссохо 2-н хундагатай дарс барьсан зурагтай “Астон Вилла-Француудын жаргалын орон” нэртэй том урилгыг эргүүлэн өгөв/
Стив Холлис: Реми минь... ийм амархан шантарч болохгүй...бид энэ бүх асуудлыг хамтдаа давж гарна... бид дөнгөж сая нэг бууны нохойг... бишээ ... үнэгийг илрүүлээд халах шийдвэр гаргачихаад сууж байна... тийм биз дээ Том?
Том Фокс: Тиймээ...их зальтай үнэг байгаа юм... чи энэ нэг хүнд үеийг л даваад гарчихвал чи манай клубын домогт САФ болно шүү дээ...САФ хүртэл анхандаа чам шиг ийм л байдалтай байсан гэдэг юм...
Реми Гард /нүд нь сэргэж итгэлгүйхэн/: Тийм үү?
Стив Холлис: Чи энэ багийн домогт САФ болохыг хүсэж байгаа биз дээ?
Реми Гард /нүд нь сэргэж/: Мэдээж хүсэж байна... Гэхдээ ингэхийн тулд надад шинэ тоглогчид хэрэгтэй байна шүү дээ...
Стив Холли/нүүр бардам/: Бид нэг мундаг хүнийг олж багтаа элсүүлсээн...май энэ зураг нь...
*Реми Гард баярлан зургийг хартал бууралт толгойтой нүдний шилтэй хөгшин хүний зураг байв*
Реми Гард /урамгүй/: Энэ чинь...
Том Фокс: Тиймээ энэ бол Лорд Мервин Кинг... маш баян хүн... Английн бүх мөнгийг атгадаг хүн...Английн төв банкны ерөнхийлөгч байсан хүн шүү...Манай ТУЗ-н гишүүн болж байгаа юм...
Стив Холлис: Бид бодлогодоо үнэнч улс... нэг ТУЗ-н гишүүн 3 тоглогчтой тэнцэнэ... Тэр тусмаа Лорд хүн бол тоглогчоор бол Рүүний л гэсэн үг...
Реми Гард /урамгүй/: За за... би явъя даа...
*Реми Гард урамгүй гарч явав...*
Стив Холлис: Том... ВАФ билүү ТАФ билүү? сая юу гээд хэлчихвээ?... их гоё юм хэлчих шиг боллоо шүү...
Том Фокс: Мэдэхгүй би ямар хөлбөмбөг мэдэх биш... менежрүүдэд ингэж хэлбэл хошгороод багтаа байгаад байдаг гэж Арсеналын ТУЗ-н дарга Сэр Кэсвик нэг удаа хэлж байсан юм л даа...
*Реми Гардыг гарч ирэхэд коридорт түүнийг багийн ахлагч Ричардс, дэд Алхагч Агбон хоёр хүлээж байв*
Агбон: За яасан босс... боссын боссын боссууд юу гэж байна?
Реми Гард /бодлогошронгуй/: Намайг тэвчээртэй байвал энэ клубын САФ болно гэнээ.../бодолд дарагдан алхаж одов/
Ричардс: Күүл...
Агбон: Хөгшөөн САФ гэж юу юм бэ?
Ричардс: Whatsapp гээд гоё аппликейшн байдаг юм аа...
Агбон: Аан...