Happy_azaa wrote:Barca bolj dee nowshnuuda dandaa ulaan huudsaar nowshirno ter jil Arsenal Van persi daraah ni real Pepe deer say bas torres deer ulaan huudas dandaa egzegtei toglolton deer ulaan huudas oguulne muuhai nowshiin garuud hogchino say bol atletico madridiig bol diilehgvi bsan ulaan ogch 2-1 talbai deeree arai hiij l hojson
Зүгээр байхад нь улаан өгчихсөн болж таарав уу? Пэпэ улаан цайм жийгээд л орчихсон. Сая бол Торрес хоёр удаа цэвэр шар хуудсын алдаа гаргасан. Бүр бөмбөг рүү ч биш албаар хүний бие рүү нь өвдөгдөж түлхэж ороод байсан. (Эхлээд Нэй, дараа нь Бүси) Давтаад сайн л үзээрэй. Ер нь хөлбөмбөгийг тролл пэйжээс биш зурагтаар үзэж байх хэрэгтэй л дээ. Ван Пэрсигийн шар арай хатуудсан л байх. Гэхдээ тэрнээс өмнө Мэсси гаргасан хүнд алдаан дээрээ зүв зүгээр өнгөрснийг нь санах л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл РВП бүр ч өмнө нь хөөгдөж болохоор л байсан. Хүнд алдааг нь зүгээр өнгөрөөгөөд, хөнгөн алдааг нь хэтрүүлээд үнэлчихсэн л хэрэг шүү дээ. Тэр тоглолтонд бас хэн нь ч билээ Мэссиг 16 дотор унагааж л байсан.
Ер нь шүүгчийн алдаа тоглолтын нэг хэсэг гэдгийг бүгд ойлгоод л байх шиг байдаг юм. Харин Барса дээр ирэхээрээ л УЕФАлона болчихдог. Ёстой сонин шүү.
Тэр 09 оны Челсигийн эсрэг учраан дээр л гэхэд Барсагийн эсрэг шүүгч ямар шийдвэр гаргасныг хэн ч дурддаггүй. Абидальд өгсөн улаан хуудас, Анриг 16 дотор унагасан, Баллак ч билүү нэг нь 16 дотор гар хүрсэн гээд л... Дурддаггүй гэхээсээ үнэн хэрэгтээ ихэнх нь мэддэг ч үгүй байх. Шүүгч алдлаа гээд тухайн үедээ будимдах бол байж болох л доо, харин итгэтлээ үзэн ядаад, элий балай юм яриад явах нь эрүүл шинж лав биш шүү.
Шүүгч үргэлж л алддаг. Харин тэр нь Барсагийн гэхээсээ эсрэг талд ашигтай туссан нь олон байдаг юм шүү. Бараг ихэнхийг нь л тод санаж байна. Гэхдээ яагаад ч юм Барсад ашигтай ганц шүгэл үлээчхэд л тэр нь бөөн дуулиан шуугиан болчихдог. Бусад үед бол "шүүгч хүн учраас алдаж болдог" гэсэн энгийн үнэн үйлчилдэг. Хэт өндөр амжилтыг нь тайлбарлах "сайхан" учиг учраас тэр байх.
Топ лигүүд дундаа хамгийн сайн шүүлттэй ПЛ-т ч шүүлтийн алдаа гарах нь элбэг, мөн энд дурдсантай адил зүйл ажиглагддаг. Юнайтедийн талд шүүгч ажилладаг гэж мөн ч олон сонссон доо. Шүүгч үргэлж алддаг ч яг л Юнайтедийн талд ганц нэг алдах үед л ийм яриа гардаг. Лигтээ илт доминант байсан учраас л иймэрхүү хардлагатай нүүр тулдаг байсан л гэж боддог.
2 жилийн өмнө Барса-Сити хоёр Аваргуудын лигийн шөвгийн 16-д таарсан. Хоёр тоглолтонд шүүгч Барсагийн хоёр ч цэвэр гоолыг тооцоогүй, мөн Сити 16 дотор хоёр ч удаа гар хүрснийг хараагүй. Харин Ситигээс Дэмичэлис улаан хуудас хүртсэн. Улаан хуудас нь асуудалгүй ч 16-ын ирмэг хавьцаа гаргасан алдаан дээр нь 11 метрийн цохилт биш гаднаас хаалттай цохилт өгөх хэрэгтэй байсан байх. Ийм байхад л хэвлэлээр шүүгч хэрхэн Барсагийн талд шүүсэн талаар мэдээлж байсан юм даа. Өөр ч иймэрхүү тохиолдол олон л гарсан даа.
Сүүлийн 8 жилд Барса лигтээ 6 түрүүлсэн. Үлдсэн хоёрт нь ч цомоо алдахад шүүгчийн алдаатай шийдвэр илт нөлөөлсөн байдаг. Гэхдээ л энэ бүхэн тоглолтын нэг хэсэг шүү дээ. Тэрнээс биш манайх бүгдэд нь түрүүлэх байсан юм гээд одоо хүртэл үхэл ханхлаад, янз бүр юм яриад байдаг күлэ би лав мэдэхгүй юм.
Сая шөвгийн 16-д нийт 16 тоглолт болсон. Би нөхөж бариад нийт найм есийг нь үзсэн байх. Тэгэхэд л эргэлзээтэй шийдвэрүүд овоо хэд л харагдсан. Бусад тоглолтууд дээр нь ч гарсан л байх. Тэр тоолонд зарим нь УЕФА-ийн "ивээлд багтсан", харин нөгөө хэсэг нь мөнгөө төлж чадаагүй хохирогч анги юм байна л даа.