FC Bayern München 2007-08

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Таны бодлоор ФЦ Баерн Мюнхен энэ жил ямар амжилт үзүүлэх бол?

Бундеслигт түрүүлэнэ
23
42%
Покалд түрүүлэнэ
0
No votes
УЕФА-ын цомд түрүүлэнэ
2
4%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй байх
7
13%
Бүгдийг хамна. Тэд үнэхээр шилдэг!!!
23
42%
 
Total votes : 55

Postby Жавхлан » Thu Jan 03, 2008 4:58 am

Энэ зун Оттмар явахаар болжээ. Зунаас эхлээд Швейцарийн багийг дасгалжуулж Евро08-д орох юм байх. Уг нь сайн дасгалжуулагч юмсан, явчихаар нь оронд нь хэн ирэх юм бол доо, Клинсманн ирэх юм болвуу? Ер нь Баерны дасгалжуулагч байх их дарамттай, баргийн хүн тэвчихээргүй хэцүү ажил. Нэг хожигдохоор л Бекенбауэр, Руминниге, Хөнэс 3 нийлж барьж идчих шахаад л. Ирсэн хүн ч удаан тогтохгүй юм даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jan 05, 2008 12:01 am

Манайхан хамгаалагч Матс Хьюммэлсийг Дортмундад жилийн хугацаатай лоондсон байна. Германы У21-ын хамгаалч тэрээр ноднин Баернд анхны тоглолтоо хийсэн боловч түүнээс хойш удаан хугацаанд талбайд гараагүй байсан юм. Дортмундад очсоноор түүний хувьд илүү олон минут тоглож өөрийгөө нээж харуулах боломж олдож байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jan 05, 2008 4:47 am

Зунаас манайд Жосе ирж магадгүй гэнүү.
"Боломжгүй зүйл биш, тэр зун болтол герман хэл сурахад л хангалттай" хэмээн Бекенбауэр өгүүлсэн байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby zizu » Sun Jan 06, 2008 9:54 pm

Жавхлан wrote:Зунаас манайд Жосе ирж магадгүй гэнүү.
"Боломжгүй зүйл биш, тэр зун болтол герман хэл сурахад л хангалттай" хэмээн Бекенбауэр өгүүлсэн байна.

Жозе ч ёстой дэмий бхаа...Оттмарын залгамжлагчаар Маттеус л болж магадгүй юм шиг бналээшд...Өөрөө ч боломж олдвол болчих гээд л....Клинси ирчдэггүйн бхдаа...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby zizu » Sun Jan 06, 2008 9:59 pm

Хаммелсийн хувьд ч болждээ...Манайд одоохондоо талбайд гарах шанс бхгүйлдээ...Дортмундад харин илүү минут тоглох боломжтой...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby zizu » Sun Jan 06, 2008 10:14 pm

Ван Бойтенг Эвертонд лоондож магадгүй юм шиг бна...Хэдэн төвийн хамгаалагчаа тараах нь дээ...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby zizu » Sun Jan 06, 2008 10:18 pm

Хэрэв Пандев ирвэл Полди явахнээ...Кураньитай цуг Шалкед...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Sun Jan 06, 2008 10:25 pm

Клинси ирвэл гоё л байна. Даанч Бекенбауэр, Руминнигэ, Хөнэс 3-тай харьцаа муутай болохоор ирэх нь бараг л худлаа байх. Матэүс ирвэл болж л байна. Жосегийн талаар таамаг төдий л байна. Гэхдээ болохгүй гэх газаргүй гэж байна лээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sun Jan 06, 2008 10:29 pm

Ван Бойтенг лоондсон нь дээр дээ. Өөрт нь ч гэсэн хэцүү л байгаа. Лусио, Дэмикэлис 2 байхад тоглох минут ч олдохгүй. Ядаж байхад сая Брено гэж айхтар жаал ирчихсэн. Дундаж багт өөрийгөө мэдрүүлж сайхан тоглосон нь дээр шд.
Полдигийн хувьд энд ингэж байж байснаас өөр баг руу явсан нь өөрт нь ч ашигтай. Харин бундест биш ЕПЛ-ийн дундаж багт очвол зүгээр байгаам даа. Магадгүй Бербо, Роки 2 шиг өөрийгөө нээх ч юм билүү.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby barca forever » Mon Jan 07, 2008 7:10 pm

Жавхлан wrote:Зунаас манайд Жосе ирж магадгүй гэнүү.
"Боломжгүй зүйл биш, тэр зун болтол герман хэл сурахад л хангалттай" хэмээн Бекенбауэр өгүүлсэн байна.

jose zun boltol germany xeliig bol olxon surna.
bayern d ireesei. keke
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby zizu » Mon Jan 07, 2008 8:41 pm

Полдиг бас Ман Сити сонирхож бгаа гэсэн бна...Ситид очичхоосой яг Полдид тохирох юм шиг санагдчихлаа...Тэгээд заавал Пандев гэж бсанаас Шлаудрафф гэж тоглогчидоо боломж олгомоор юм
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby zizu » Mon Jan 07, 2008 8:51 pm

кккк...Моуриньо ирчихийн биш биз дээ...Кайзер, Жозе 2уулаал ярилцалгандаа Ваая нот гэсэн бна....ккккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Tue Jan 08, 2008 1:02 am

Полдид Сити шиг л баг тохирно. Угаасаа бундесаас явсан нь өөрт ч хэрэгтэй. Аягүй бол очоод Бербатов шиг гайхалтай тоглолт гаргах байх. Угаасаа бундесаас явсан ихэнх тоглогчид өөр лигт ялангуяа ЕПЛ-т тоглолт нь сайн тохирдог шд. Пандевын хувьд ёстой бүү мэд. Одоохондоо бол манайд банзанд л суух байх.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jan 08, 2008 1:05 am

Шинэ дасгалжуулагчийн хувьд Штуттгартын Армин Вэ, Брэмэний Шааф, манайд байсан Эффэнбэрг гээд хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа гэнээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby zigo » Tue Jan 08, 2008 10:35 am

Полди нээрээ ЕПЛ-дд ирчихээсэй. Фантазид бас нэг давгүй сонголт нэмэгдэх нь байнашд. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Жавхлан » Thu Jan 10, 2008 9:17 pm

Бэлтгэлийн хэдэн зураг

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu Jan 10, 2008 9:24 pm

Өчигдөр Мюнхений хөрш хот болох Аугсбургийн багтай тест тоглолт хийж 2-1-ээр илүүрхсэн байна. Манайхаас Тони, Клозэ 2 гоолджээ. Мөн сая шинээр ирсэн залуу тоглогч Брено дебютээ хийсэн байна.
Зе Роберто шилбэндээ хөнгөн гэмтэл авчээ. Гэхдээ хэд хоногоос фит болно гэнэ. Бас Рибери ханиадны улмаас бэлтгэлд оролцохгүй байгаа юм байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jan 18, 2008 8:56 pm

Image

Өнгөрсөн хэд хоног ч манай багийн хувьд сонин содон үйл явдлаар дүүрэн байлаа. Юргeн Клинсманн АНУ-аас хуучин тоглож байсан багаа удирдахаар эргэн ирлээ. Хүмүүсийн бодосноос хамаагүй хурдан Оттмарын залгамжлагчийг оллоо хэмээн хэвлэлээр шуугиж байна. Өнгөрсөн дэлхийн аваргаас хойш ажилгүй байсан түүнд олон багаас санал ирсэн ч эцсийн дүнд Баерныг сонголоо. Түүний энэхүү шийдвэр зөв буруу эсэхийг ганцхан цаг хугацаа л харуулах байх. Тэрээр шинэ ажилдаа энэ оны 7 сарын 1-ээс орно.
Клинсманны талаар хүмүүс янз бүрийн бодолтой байна. Кайзерын ярьсанаас ч болсон уу олонхийн хүлээлт гадаад дасгалжуулагч байлаа.
Харин Клинсигийн талаар хүмүүс ийнхүү өгүүлж байна.
Оттмар: '' Юрген бол сайн тоглогч. Тэр дэлхийн аваргаар шигшээ багийг сайн удирдсан. Тэр англи, франц, италиар сайн ярьдаг болохоор багийн тоглогч нартай чөлөөтэй ойлголцож чадна.''
Канн: '' Ирэх жил би тоглохгүй учраас Оттмарын оронд хэн ирэх надад тийм ч чухал биш.''
Руминниге: '' Тэр бол маш зөв сонголт.''
Матейус: '' Дэлхийн аваргын 3-р байрыг өндөр амжилт гэж бодож байвал надад сонирхолтой санагдаж байна.''
Клозе: ''Тэр бол сайн дасгалжуулагч. Түүний удирдлаганд тоглох болсондоо баяртай байна.''
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jan 18, 2008 9:05 pm

Image

Энэ долоо хоногийн нэг сайхан мэдээ бол Вэрдэр Брэмэний болон ХБНГУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Тим Бровски энэ зун гэрээгээ дуусгаад манайд ирэхээр боллоо. Түүнтэй манайх 3 жилийн гэрээ хийхээр болжээ. Түүний манайд ирэх болсон шалтгаан нь Клисманнаас ч болсон байж магадгүй л юм. Юутай ч манайхаас шигшээд 7 хүн тоглохоор боллоо. Харин Клинси Баерныг германы шигшээгээр бүрдүүлэхээр шийдсэн бололтой.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jan 18, 2008 9:11 pm

Image

Манай залуу талент Тони Кроос саяхан оны дараа 18 нас хүрсэн бөгөөд ингэснээр тэрээр өөрөө бие даан гэрээ байгуулах эрхтэй болсон юм. Түүний хуучин гэрээ буюу эцэг эхтэй нь байгуулсан гэрээ 2011 оны 6 сарын 30-нд дуусах байсныг 2012 оны 6 сарын 30 хүртэл нэмж сунгалаа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jan 18, 2008 9:21 pm

Манайхны Марбеллад хийж байгаа бэлтгэлийн хэдэн зураг

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby zizu » Fri Jan 18, 2008 10:32 pm

За сая хэд хоног форум ажиллахгүй ёстой гуниг блаа....
Манайхан Полдид тавьсан Ситигийн саналыг рэжэктэлжээ...Шинэ коучийн прожект нтрт нь Полди багтаж бгаан бх...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Fri Jan 18, 2008 10:47 pm

Аан нээрээ Полдид Сити 14 гэлүү 15 ч гэлүү саяын санал явуулсан гэж байсан, тэгвэл зөвшөөрөөгүй юм байна л даа. Шинэ коачийн тактикт бол германчууд дээр л тулгуурлах бололтой бололтой. Сая Боровски, удахгүй хэн ирэх юм бол доо. Нөгөө Пандев юу болсон таг болчихлоо, Клинси ирсэн болохоор бараг л худлаа байхаа даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby zizu » Fri Jan 18, 2008 11:21 pm

Image
Клинсид Полди хэрэгтэй гэсэн тэгхээр Пандев худлаа болсон бхаа...Германы шигшээч бараг цугалчихлаа шүү...Тэгхээр бас фуллбакын асуудал бна...Клинсигийн сонголт Саньол уу??? Янсен уу??? бас л сонирхолтой...Янсен хэдий сайн ч кросс нтр нь Лам, Саньолыг гүйцэхгүй...Бас Боровски дараа жилээс гараанд гарах бхдаа...Тэгхээр МвБ, Зе 2ийн нэг нь суух бхдаа...За ёстой бүү мэд дараа жил ч улам л сонирхолтой болох нь дээ...Ёооё манай 2р баг гэхэд л аймар юм гарч ирэх нь бнашд...
Бас Ван Буйтенг Селтик лоондох санал тавьсан гэсэн
Last edited by zizu on Sat Jan 19, 2008 12:09 am, edited 1 time in total.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Sat Jan 19, 2008 12:01 am

Би юу чаддагаа харуулах болно

Image


Шинэ он, аз жаргал. Энэ бүгд Хосе Эрнэсто Сосад ч хамаатай. Өнгөрсөн жил түүний хувьд тийм ч таатай жил байгаагүй. Бэртэл гэмтлээс болоод улиралын эхнээс л өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадаагүй. Өнгөрсөн онд 22 настай аргентин залуу дөнгөж 4 удаа л бундеслигийн тоглолт оролцсон. Бяцхан хунтайж хэмээн нутагтаа нэрлэгддэг энэ залуу Марбеллагийн бэлтгэлийн лагерьт өгсөн ярилцлагыг нь сонирхуулая.


Сурвалжлагч: Хосе Германд өнгөрсөн эхний хагас жил таны хувьд хүсэж байсанчланаас өөр байв уу?
Хосе Соса: Тиймээ. Санасныг бодоход хүнд байлаа. Шинэ зүйлүүд, шинэ соёл, өөр хэл, өөр маягаар амьдралд дасахад тийм ч амар байсангүй. Түүн дээр миний гэмтэл бүр ч их нөлөөллөө. Гэхдээ иймэрхүү зүйлд тамирчин хүн бэлэн л байх ёстой. Өнгөрсөн жил тийм ч азтай байсангүй. Эхлээд шагайгаа гэмтээж, дараа нь нуруундаа бэртэл авсан. Ингээд надад багийн бусад тоглогчидын адил бэлтгэл хийх болон байнга талбайд гарах боломж байхгүй болсон.

Сурв: Эдгээр зовиур одоо арилсан уу?
Соса: Тиймээ, одоо бүх сайн байна. Тоглоход ямар ч асуудал алга. Мэдээж ямар ч гэмтлийн дараа хүн бага зэрэг болгоомжилсон байдалтай болдог. Гэхдээ надад одоо бэлтгэл хийх урам зориг эрч хүч дүүрэн байна.

Сурв: Чи үлдсэн улиралд тогтмол гараанд гарч тоглож чадах болвуу? Юу гэж бодож байна?
Соса: Миний бодлоор хамгийн гол зүйл бол эрүүл байж бүх бэлтгэлд оролцох явдал. Энэ маань улиралын эхэнд хүслээр болсонгүй, харин одоо бурхны авралаар бүх зүйл сайхан байна. Тийм болохоор улиралын төгсгөлд багтаа тус болно гэдэгт итгэж байна.

Сурв: Гэхдээ яг одоо таны байрлалд өрсөлдөөн маш их байна.
Соса: Тиймээ энэ үнэн. Гэхдээ ФЦ Баерн шиг ийм том клубт иймэрхүү зүйл байх нь тодорхой. Харин ч эсэргээрээ талбайд гарахын төлөөх ширүүн өрсөлдөөн улам ч намайг зоригжуулж, эрч хүчийг өгч байна. Би тоглохыг маш их хүсч байна.

Сурв: Бэлтгэл дээр ч энэ өрсөлдөөн ширүүн өрнөж байна уу?
Соса: Мэдээж. Бүгд л тэмцэж, бүгд л сайн тоглохыг хүсдэг. Тэгээд ч хэн сайн байгаа нь л багийн төлөө талбайд гарах учиртай. Гэхдээ манай багийн дотоод уур амьсгал үргэлж сайхан байдаг. Өнгөрсөн хасас жилд бид бие биенээ маш сайн таниж чадсан.

Сурв: Өөрийн чинь тоглоход хамгийн тохиромжтой байрлал юу вэ?
Соса:Сүүлийн тестын тоглолтуудад би зүүнд тоглосон. Учир нь Рибери байхгүй байсан болохоор. Азаар би Аргентинд олон сайн дасгалжуулагчтай байсан болохоор аль ч хагас хамгаалагчийн байрлалд тоглож сурсан. Гэхдээ дасгалжуулагч хаана тогло гэнэ, би тэнд л тоглоно.

Сурв: Чи талбайд гарах үедээ булангийн болон торгуулийн цохилтуудыг гүйцэтгэдэг. Энэ зүгээр л тухайн үед гаргадаг шийдвэр үү, эсвэл дасгалжуулагчийн заавар уу?
Соса: Оттмар тэгж шийдсэн юм. Угаасаа би Эстудиандест байхын л бүх чөлөөт цохилтуудыг гүйцэтгэдэг байсан. Магадгүй энэ миний багтаа хэрэг болох чухал зүйлийн нэг байх.

Сурв: Мартин Дэмикэлис чамд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Соса: Мичо бол миний хувьд хамгийн чухал хүний нэг. Түүнд ч гэсэн минийхтэй адил асуудал анх энд ирэхэд нь тохиолдож байсан. Тийм болохоор ч тэр надад байнга туслаж, намайг зоригжуулдаг байсан. Тэр одоо миний дотны сайн найз минь болсон.

Сурв: Энэ улиралын чиний хувийн зорилго?
Соса: Түрүүний хэлсэнчлэн бүх бэлтгэл сургуулилтанд оролцох. Улмаар хэрэгтэй үед нь өөрийнхөө юу чаддагийг харуулах.

Сурв: Мөн дараа нь Аргентины шигшээд дуудагдах явдал уу?
Соса: Тиймээ. Шигшээд тоглохыг бүх л тоглогч мөрөөддөг шүү дээ. Харин ингэхийн тулд клубт сайн тоглох ёстой.

Сурв: Ярилцлага өгсөнд баярлалаа. Энэ улиралын тоглолтуудад чинь сайн сайханыг хүсье.

fcbayern.de-ээс
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron