Нэрийг нь соливоос ялгаагүй нөхөд зөндөө зөндөө.
Sergio Ramos' game by numbers:
100% tackles won
88 passes
7 aerial duels won
7 clearances
5 interceptions
Роналдо өчигдөр лийдэршип гэдгийг үзүүллээ. Навас руу Густаво нэр аймаар чиглүүлж цохиход Рон тэр даруй анхаарал алдлаа гэж нөхдүүдэд уурлаж байгаа харагдсан. Тэгээд гоолдох бүртээ улам л фэнүүдийг дэмжээрэй гээд оргилоод сүртэй байна лээ. Вольф байна уу, өөр аймаар лаг байна уу хамаагүй л дээ. Гол нь багаараа ингэж сайн тоглоод л үр дүнгээ авч л байвал болоо. Ямар ФИФА тоглож байгаа биш.
Данилог Ювэ сонирхсон гэсэн шуум гарч. Энэ нөхрийг хямдхан шиг туугаад явуулмаар байна. Үнэ энэ тэр нэг их унаагүй байгаа дээр. Яаж яваад ийм хөсрийн юм олоод ирдэг юм байгаа юм. Дунга тэгсэн мөртлөө дуудаад байх юм, сонирхолтой.
Одоо унах гэж байгаа Хэтафетэй талбайд нь, тэгээд СБ-д Виллареалыг хүлээж авна. Хэтафе дээр Иско, Хамес тэргүүтэй нөхдөө эргэж гаргаад хүмүүсээ амраагаад авах хэрэгтэй дээ. Одоо ёстой Модрич, Кроос эд нарыг гамнаж, сэлгээнийхээ хэдийн хүчийг үзэх хэрэгтэй. Хесе, Лукас, Кова гэх мэт нөхдүүд яг улирлын энэ төгсгөлд хэргээ үзүүлэх хэрэгтэй дээ. Марселог одоо бас үе үе амрааж Арбэлоагаа тоглуулах хэрэгтэй дээ.