Тоттигийн жерсиг Рамос авсан юм байна. Рамос тоглолт дууссаны дараа хувцас солих өрөөнд нь очиж Тоттигоос гуйж авчээ. Тоттиг сэлгээгээр орж ирэхэд СБ тэр чигээрээ алга ташсан. Манайхаас тоглогч явж буй мэт л сэтгэгдэл төрүүлэхээр. Үнэхээр агуу амьтан ингээд сүүлийн удаа СБ-ээр зочиллоо доо. Өмнө нь Дель Пьерог 08 онд СБ-д гоол оруулахад нь бас тэр чигтээ алга ташиж байсан юм байна. Канна бас хэлж байсан. Испанийн хөгжөөн дэмжигчдээс авах юм байна. Эсрэг багийн тоглогчийг үнэхээр хүндэлдэг гээд. 05 онд Диньо СБ-д вальс эргэхэд бас алга ташиж байсан даа.
Ойрын үед гараагүй стат байх. Дэндүү болгоомжтой тоглоод байсан л даа. Хэтэрхий урагшаа гарахаар Салах, Пэротти, Шаарави эд нар хурд хийчих гээд. Аль болох контрольдоод бөмбөгөө өөрсдөдөө хадгалах шив. Жигүүр нь хурдтай болохоос төвдөө яах аргагүй манайх илүү байлаа даа. Касемиро ганц хоёр балай пасс өгч уур хүргэснийг эс тооцвол гайгүй. Өшөө жаахан тоглоод ирэхээр сандрахаа болих байлгүй. Дортмунд дээр Иллара нэг хойшоо пасслаад будаа болдог шиг болчих вий л гэж айх юм.
Кроос урагшаа тоглоод ирэхээр манай довтолгоо илүү амьд болж ирж байна шүү. Айл Кэйтатай цуг Пияничаа ард үлдээчихээд байсан болохоос биш довтолж тогловол манайх хамаагүй илүү болох л юм байна. Пиянич манайд хутга зоогоод 6 жил өнгөрчихсөн гэхээр цаг хугацаа нисчээ. Модрич бас Касемирог оруулсны үр ачийг мэдрүүллээ, дунд бас л гоё байна. Ачаалал нь хөнгөрөөд ирэхээр айлыг үнэхээр завгүй байлгалаа. Бэйл бас арай л өөр болжээ. Итгэл нь нэмэгдээд урд нь нэг яахаа мэдэхгүй туугаад л бөмбөгөө алддаг байсан. АДМ-ыг хааяа санагдуулахаар динамик болгож байна. Хамесыг шүгэлдсэнийг мань хүн зөв гэж. Ер нь тааруу байгаагаа нэг зөвшөөрч байх шив. Харин тэр гоол нь дажгүй шүү, пасслах юм уу блоклуулах байх гэсэн яг салтаан дундуур нь л оруулчихсан. Чухал гоол болсон.
Лукас ер нь янзтай сайхан сэлгээ болох нь ээ. Одоо үлдсэн лигийн тоглолтуудад сайн гаргаад байх хэрэгтэй юм байна.
Зизуд бас хүмүүс дуртай байхаас аргагүй байна. Яг хүссэн гараа, хүссэн сэлгээг хийгээд.
Навастаа бас баяр хүргэе ээ. Энэ улирал нээрээ ямар азаар үлдэв ээ. Үнэхээр энэ жил аварч байна аа.
Longest streaks of not conceding a goal in the HISTORY of the UCL:1. Lehmann: 853 mins
2. NAVAS: 720
3. Van der Sar: 657
4. Dida: 622
37 - @realmadrid had 37 shots, more than wolfsburg, gent and roma together (36). Superior.
Cristiano Ronaldo has now scored in 61 different Champions League matches; more than any other player (Raul 56, Messi 51). [Opta]
94 - Since joining Real Madrid in 2009, Cristiano Ronaldo has been involved in 94 of Real's 190 Champions League goals (75G 19A). 27 - @Cristiano Ronaldo has made 27 assists in #UCL, at least 4 more than any other current player (Iniesta and Messi, 23).