by G@naa » Mon Dec 24, 2007 12:32 pm
Ливерпүүл-тэй таарсан нь миний хувьд жоохон харамсалтай л байна. 2 дэмждэг баг маань.
Өчигдөрийн хувьд ёстой сайхан өдөр боллоо. Рåал, Интэр 2 маань 2-лаа хожлоо.
Inter: 12 Julio Cesar; 13 Maicon, 2 Cordoba, 25 Samuel, 6 Maxwell; 4 Zanetti, 19 Cambiasso, 26 Chivu; 11 Jimenez; 9 Cruz, 8 Ibrahimovic.
AC Milan: 1 Dida; 44 Oddo, 13 Nesta, 4 Kaladze, 3 Maldini; 8 Gattuso, 21 Pirlo, 23 Ambrosini; 22 Kaka, 10 Seedorf; 9 Inzaghi.
Хэддэх минут байснийг нь харсангүй, Гаттузо Хименез дээр эвгүй алдаа алдаа гаргалаа, шар өгч болохоор л байлаа.
Дараахан нь Майкон-ий баруунаас өгсөн пасс-ийг Ибра цохисон боловч хаалган дээгүүр.
6' Төвөөс дамжуулсан Сийäорф-ийн äамжуулалтанд Инзаги хүрч чадсангүй, хүрсэн бол аюул тарьж мэдэхээр байлаа.
16' Кордоба Пипо дээр 16-н гаднахан алдаа гаргалаа. Алдаа гэхэд эргэлзээтэй л байсан. Пирло-гийн хүчтэй цохилт гоол боллоо. Хаалгачид маань боломж байсангүй ээ. Харин хана үсэрсэнгүй, үсэрсэн бол хааж болмоор санагдсан.
19' манайхан тэнцүүлэх тун дөхлөө. Круз-н цохилтыг /пасс ч байж болох/ Дида хатгаж гаргасныг Хименез цохисон нь дээд хөндлөвч хуслаа. Цохиход нь гоолдчихлоо л гэж баярлалаа.
21' Гатузо зүүн дээр Максвэл дээр алдаа гаргаж шар карт.
23' Кака-гийн аюултай сөрөг довтолгоо. Эцсийн мөчид ахлагч маани салгаж чадлаа.
27' Майкон Ибра нар сайхан ойлголцож 16-руу орох гэсэн боловч алдаа гаргаж зогсоолоо. Цохилтыг Киву цохисон боловч төдийлөн хучтэй болсонгүй, Дида бариад авав.
30' Хименэз байсан уу хэн байсан, 16 дотор байсан Круз-руу гоё пасс хаяхад Амброзини таслаж чадлаа. Амбро байгаагүй бол ч.
31' Кака-ийн сөрөг довтолгоо . . . Самуэл-ийг маань хэд хэд дарж эвгүй хуурлаа, Камбиассо ирж тусалсанаар довтолгоог зогсоож чадлаа. АС-гээс Кака л алчих гээд бх юм. Самуэл эвгүй гишгэж гэмтсэнээр оронд нь Матрикс орж ирлээ.
35' Зүүн жигүүр дээр Ибра, Камбиассо нар хослол сайн тоглолоо, Камбиассо 16 дотор байсан Круз-руу дамжуулж манай хун ч 2,3-н хамгаалагчийн дундаас нилээд ур чадвар гарган байж гоолдлоо. Тоо адил 1 боллоо.
38' Хименэз шар карт.
38' 16 дотор Калазэ гар хүрсэн ч пенальти өгсөнгүй.
39' Матрикс шар карт.
40' Амброзини Камбиассо-г нэг дараад хаалгаруу цохисон нь хаалган дээгүүр.
45' Хименезийг хаалгаруу цохиж байх үед Амброзини алдаа гаргаж шар карт авлаа.
Ибра цохисон боловч хаалт онолоо.
2-р үе эхлэхэд Анчелотти 2 ч сэлгээ хийлээ. Пипог суулгаж оронд нь Жилардино, Гатузо-гийн оронд Эмэрсонг орууллаа.
49' Малдини-гийн пасс-ийг Жирардино мөргөсөн нь хаалганы гадуур.
51' Баруунаас Кака Пирло-руу дамжуулсныг мань хүн өнгөрүүлчихэв. Ард нь манай хамгаалагчид. Пирло өөрөө аваад орсон бол ч гоол болж болохоор байлаа.
55' 56' Киву, Камбиассо нарын цохилт хаалган дээгүүр.
57' Сийдорф сууж Сэржинө орж ирлээ.
Сэржинө орж ирээд хэсэг бужигнуулж байгаад гайгүй намслаа.
62' Круз-ийн зүүнээс явуулсан дамжуулалтыг Малдини мөргөж гаргасныг нь Камбиассо маань хамгаалагчийн урдуур орж аван шууд хаалгаруу. Гооооол!!!!!!! Дида буруу тийшээ үсэрчихлээ.
64' Ибра-н пасс-г Круз унаж татлаа. Отон тоглолт байсан ч сайхан довтолгооны хувилбар.
74' Ибра хаалганы гадуур.
79' Пэлэ Химэнэз-р солигдож орж ирлээ.
82' Кака-гийн аюлтай цохилтыг хаалгач маань хааж гаргаж чадлаа.
83' Булангаас ирсэн бөмбөгийг Нэста цохисныг Матрикс маань хааж чадлаа.
85' Круз сууж Суазо орж ирлээ.
88' Милан тэнцүүлэх тун дөхлөө. Амрозини харин ашиглаж чадсангүй.
90' Суазо сөрөг довтолгооноор авч орон Ибра-д дамжуулсан боловч хаалган дээгүүр хусчихлаа.
Тоглолт гайгүй эрт гарсан болохоор үзэж амжлаа. Тун сайхан тоглолт, АС-ийн ганц нэг сөрөг довтолгоо, ялангуяа Кака-г эс тооцвол манайх илүүлрхэж тоглолоо. Чухал тоглолтонд сайхан хожлоо. Баяртай байна шүү.