by Forza Juve » Thu Feb 25, 2016 3:44 pm
Нөхөр шууд л АЛ-д түрүүлмээр байна гээд нэлээд хэдэн од нэхсэн, манайх харин баян Арабын баг биш болохоор аажмаар энэ түвшинд хүрье гэсэн санал нийлээгүй явсан... нөхөр тэр болтол хүлээмээргүй бас Ювентусд гаргаж чадах дээд амжилтаа гаргалаа гээд л авсан даа. Танай эзэн бас л тодорхой амлалт өгч авчирах биз дээ. Контэ ч манайд байхдаа лигийн олон рекорд шинэчлэж, бас багыг буцааж байх ёстой түвшинд нь авчирсан шүү. Ер нь тоглолтын үед тоглогчдыг өөрийнх нь зааврыг яс биелүүлэхийг шаарддаг тал харагддаг.
Рекордуудыг дурьдвал:
1. Хожигдолгүй улирал
2. 1 улиралд авсан дээд оноо
3. 1 улиралд лигийн бүх багаа хожсон анхны баг
4. 1 улиралд багын хаалгачаас бусад бүх тоглогчид гоолдсон
5. 1 улиралд хамгийн олон удаа ялалт байгуулсан баг гээд л....
Нөхөр жаал хасагдах шатны тэмцээн, Европын тэмцээнд амжилт үзүүлэхдээ сул байсан, бас Анчелотти, Аллегри нар шиг уян хатан биш гэж шүүмжлэгддэг байсан... шигшээг дасгалжуулж байхдаа одоо нэлээд засарсан харагддаг... энэ зуны Евро л жинхэнэ шалгуур болно доо.