Erchis wrote:Манай эрэгтэйчүүд тивдээ эхний 2-3-т орохоор баг болсон ч 60-70-аад оны оргил үеийн тамирчид шиг хүчтэй баг болох хэрэгтэй байна. Хятадын эрэгтэй бөх асар олон хүн амын нөөц, гадны дасгалжуулагчид, үндэсний цөөнхийн тамирчдыг ашиглаж сонгодог, чөлөөт, жүдогоор медаль авч эхэллээ. Хятадын бөхийн спортод өвөрмонголын бөх чухал нөлөөтэй. Тэд бөхийн уламжлал сайтай монгол, түрэг бөхчүүдийг шигшээдээ оруулж байна. ААШТ-д медаль авсан зарим тамирчдын нэр хятад биш. 61-д медаль авсан тамирчин монгол бололтой. Зарим нь казах байж магадгүй.Зарим төвд хүн хятадын нэр дээр тэмцээнд оролцохыг дэмждэггүй. Youtube дээр төвдийн Долма Оюунсүрэнг ДАШТ-н финалд ялж алт авсан бичлэг дээр нэг хятад танай төвдүүд хятадад хүчин зүтгэж байна гэж төвдүүд рүү дайрсан байсан.
https://en.wikipedia.org/wiki/Xiluo_Zhuomahttps://en.wikipedia.org/wiki/2016_Asia ... mpionships З.Ойдов: Даваажав гарцаагүй олимпийн аварга болох юм бол би гарлаа
2013 оны 2 сарын 12
http://www.unen.mn/content/19315.shtml? ... name=sporthttp://hiimori.mn/2p0-Одооны манай залуучууд гайгүй яваад л байна. Гэхдээ санаанд ерөөсөө хүрч өгөхгүй байна. Техник графикаа зохиож чадахгүй байгаа юмуу гэж ажиглагддаг. Цөөн мэх сурч байна. Цөөн мэхтэй бөх дэлхийн дэвжээнд амжилт үзүүлнэ гэж байхгүй. Уг нь материал бааз дэвжээ ямар сайхан болоо вэ. Бид чинь матрасан дээр үздэг байлаа. Тэгсэн ч бид хаа газраас алт, мөнгөн медаль аваад ирдэг л байсан. Жин хасчих саун гэж байсангүй. Хүч нэмэгдүүлэх техник хэрэгсэл ховор байлаа. Барилдаанаа бичлэгээр авчихаад эргэж харах юмгүй байсан. Одоо бол дутагдах гачигдах юмгүй сайхан байна.
Батзоригтой хүрлийн төлөө үзсэн нөхөр бас өвөр монгол байна лээ, нэр нь мөнгөнцагаан ч билүү. Хятадууд сайжирсаан, гэхдээ энэтхэгүүд л бүүр эрс сайжирчихаад байна. Саяны тэмцээний ихэнх семид энэтхэгүүд ирануудтай үзэж байх жишээний.
Дээхэн үед энэтхэг гэхээр л манайхан инээгээл хождог байсан, одоо тэднийг барахаа байж, сая нэг алт, нэг мөнгө авсан байвуу даа. Саяхан их том хэмжээний энэтхэгийн лийг зохиогоод гаднаас шилдэг тамирчид авж багтаа аваад байсан лийг бол сагсны шоу шиг л болж байна лээ. Манайхаас Мандахнаран, Чука, Өнөрөө явсан, дан энэтхэгүүдтэй барилдсаар байгаад таарсан, нэлээн хожигдсон доо.
Батзориг семид энэтхэгийг 5-0 хожиж байж, хоёр дугаар үед нэг нэгээр оноо алдсаар байгаад харамсалтай ялагдсан, нөгөөх нь яасан ч дайчин, ядардаггүй, манай хүн хялаагаад яваагүй. Мань хүн ч аргагүй нас нь явсных байх, эхний үед гайгүй ажиллаж оноо авчихаад л хоёр дугаар үед суугаад, ялагдах шахаал ялаад байсан, аргагүй туршилгаараа залаад байна лээ.